+24+

958 152 4
                                        

Минжэ гараараа нүүрээ даран хэвтсээр тэссэнгүй бололтой гаран гүйлээ.

Галт тэрэгний билет захиалан хөдлөх цагийг нь хүлээн суухдаа тэр зүгээр л сүнсгүй болчихсон байв. Түүнийг дотроо юу бодож байгааг хэн ч харсан мэдэхгүй биз.

Хэдэн цаг явсны эцэст Дэгү гэх хар бараан дурсамжийн талбарт ахин хөл тавилаа. Яваад дөнгөж ганцхан жил болсон байж ахин хөл тавьж байгаадаа тэр өөртөө ч итгэхгүй байгаа биз.

Тэр явсаар Дэгүгийн төв эмнэлэгт ирэн гэр бүлийхнийхээ нэрийг хайн асуувал тэнд байх сувилагчид хоорондоо шивэр авир хийж гарлаа. Минжэ ч тэдний байдалд уурлан хашгичихад тэд сая нэг больцгоолоо.

?: Та жаахан л эрт ирсэн бол…

Би: Хурдан хаана байгааг нь хэлээтэх!

?: Тэднийг морг руу шилжүүлсэн.

Би: Морг нь хаана юм?

?: B2 давхарт байгаа.

Минжэ сонссон даруйдаа цахилгаан шатанд суун доошилсоор B2 давхарт ирлээ. Тийм ч их гэрэлтүүлэггүй сүүмийсэн газар тэрээр мэдрэмжээрээ л урагш алхаж байх ба замын төгсгөлд хурц гэрэлтэй өрөө харагдахад хурдхан шиг гүйн очлоо.

Дотогш орох гэсэн ч тэнд байх эмч нар оруулсангүй. Гэрийхнийхээ нэрийг хэлэн өөрийгөө хүү нь гэдгээ баталсны эцэст орох эрхтэй болов.

Минжэ орсон даруйдаа тэдний дээгүүр байх цагаан даавууг сөхөхөд яалтчгүй түүний гэр бүлийхэн байлаа.

Харваас уур хүргэм зэвүүн царайлсан дүү нь дэндүү цонхигор туранхай харагдаж, нүүрээ хэтрүүлэн буддаг ээжийнх нь нүүр тэр чигтээ халтардаж аавынх нь гэрэлтсэн царай тэр чигтээ шархаар дүүрсэн байлаа.

Тэр эмээ өвөөгийнхөө царайг харан эгээтэй л бөөлжчихсөнгүй үнэхээрийн нүд халтирам байдалтай хэвтэж байлаа.

Нэг бодлын тэдний ийм байгааг харах нь түүний инээдийг хүргэж "Харж байна уу? Та нараас илүү би сайн явж байна" гэсэн бодлыг төрүүлэх ч эцсийн эцэст тэр энэ дэлхий дээр орь ганцаараа үлдсэн гэх бодит үнэнтэй тулах нь хангалттай сэтгэл өвтгөм байлаа.

Минжэ хий гөлөрсөн чигтээ моргоос гаран хуучин амьдарч байсан гэртээ ирлээ.

Хэдий том сайхан байшин ч одооноос хэн ч амьдрахгүй гэж бодох төдийд л цаанаасаа нэг хүйт дааж байв.

Тэрээр гэр бүлийхнийхээ өв хөрөнгийг хүлээж аван тэрүүгээрээ оршуулгынх нь ёслолыг хийсээр бүхэл бүтэн сарыг ардаа орхичихож.

Түүнд үлдсэн хөрөнгө гэвэл аав ээжийнх нь болон өвөө эмээгийнх нь байшин л байлаа. Тэр огтхон ч эргэлзэлгүй хоёр байшингаа заран Сөүл рүү буцсан юм.

A/N: Та нар Тэхёныг гарч ирнэ гэж их хүлээж байна уу? Арай л болоогүй байна. Би тэр хоёрын хэсгийг бичих гээд тэсч ядаж байгаа ч яалтчгүй болох үйл явдлуудыг бичихгүй бол болохгүй байна аа. Ойлгоно бизээ кккк. Нээрээ Тэхёныг ямар хүн гэж бодож байна? Яаж энэ хоёр учрах бол? Та нарын бодлыг сонсмоор байна.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now