+47+

981 149 13
                                        

Хаалга нүдэх чимээнээр арай хийн нойрноосоо сэрэн хаалгаа тайлвал танил бус залуу ямар нэг дугтуй барин зогсож байлаа. Гайхан түүнээс асуувал "Танд илгээмж ирлээ энд гарын үсгээ зурна уу" гэхээс өөр юм хэлсэнгүй. Түүний хэлснээр хийхэд тэрээр надад барьж явсан дугтуйгаа өгөн цааш явчихав.

Анх удаа л илгээмж авч байх чинь?

Анх удаа авсан болоод ч тэр үү нямбай задлах хэрэгтэй юм шиг санагдан эвтэйхэн онгойлгоход ганц тасалбараас өөр зүйл байсангүйд жаахан гонсойсон ч тэр тасалбарыг сайтар харсны дараа юу болохыг нь ойлгосон юм.

BTS хамтлагийн Солонгос дахь тоглолтын тасалбар!

Гайхалтай тэгэхээр би тоглолт үзэх нь ээ. Миний анхны бөгөөд эцсийн удаа байх байхдаа. Би амьдралдаа дуу сонсож ч үзээгүй. Яахав club-д сонсодгийг эс тооцвол л доо. Ялангуяа кпоп гэх зүйл миний сонирхлыг татна гэж бодохгүй л байна шүү! Гэхдээ тэнд Тэхён байгаа! Энэ л чухал.

Тэгэхээр хэзээ юм дээ энэ нь ............ wtf!!!! Хараал ид гэж өнөөдрийх юм уу? Тэгээд бүр 2хон цагийн дараа? Бага тоглоорой Тэхён гуай!

Мэдрэмжгүй залуу юм.........бас хүн яаж сандраахаа сайн мэдэх юм даа новш гэж!

Иймэрхүү зүйлд яг ямар хувцас өмсөх хэрэгтэй гэж? Хэзээ ч ингэж юу өмсөх талаараа бодож байгаагүй юмсан. Хийж үзээгүй болгоныг минь хийлгэж байгаагаа мэдэж байгаа юм болов уу даа?

Юун түрүүн усанд орохоор шийдэн угаалгын өрөө орох ч ямар нэг зүйлд сандарснаас болоод ухаан санаа минь тогтож өгсөнгүй. 30 минут хэртэй болсоны эцэст угаалгын өрөөнөөс гарахад утас минь байдгаараа хангинаж байлаа.

<Танай гэрээс 30 минут орчим явах байх эрт гараарай>

<Эртхэн явуулж болоогүй юм уу?>

<Хүсээгүй юм>

<Хөгийн новш>

<Хүлээж байя>

<Тийм ээ хүлээж л бай би очихгүй- хөөе байна уу?>

Тасалчихаж байгаа юм уу? Их өдөж байх шив!

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now