+45+

1K 157 5
                                        

"Эр хүн хэлсэн амандаа л байх хэрэгтэй шүү дээ 3 хан хундаганы ард гарч чадахгүй ингээд унаад өгч байгаа юм уу? Ёстой нэг шал дэмий юм хэлж дээ"

Түүнийг ирсэнд баярлаж байгаа ч ингэж болох эсэхээ мэдэхгүй юм. Надад яг юу тохиолдоод байгааг магадгүй би л мэдэхгүй байгаа юм шиг. Үнэндээ яг юу гэж тайлбарлах ёстойг ч мэдэхгүй нь. Угийн энэ зүйлийг юу гэдгийг нь мэдэхгүйгээс хойш яаж болиулах талаар бодоод ч хэрэггүй биз………

Амьдралдаа анх удаа авч байгаа энэ мэдрэмжүүд хэтэрхий шинэлэг байна дасаж өгөхгүй юм.

Юутай ч энэ залууг орон дээр аваачиж тавихгүй бол ханиад хүрчих байх.

Өндөр хүн гэхээрээ л ийм хүнд байдаг юм байхдаа? Титан юм уу хайшаа юм.

Өө за инээж байх шив. Намайг ингэж тамлах сайхан байна уу? Элдэв агсан тавиагүй нь яамайдаа л гэж бодохоос.

Тэгээд эцэст нь би буйдан дээр л унтаж таарах нь ээ? Гэхдээ чамайг хүлээж буйдан дээр харуулдахаас л дээр байлгүйдээ.

***

Түүний унтаж буй төрхийг ширтэж суугаад удаагүй байхад тэр нүдээ огцом нээж орхив. Би сандарсан ч байрнаасаа хөдлөлгүй тайван төрх үзүүлж "Сэрчихэв үү?" гэхэд тэр надруу ширтээд л байлаа.

Би үнэндээ түүнд ялагдахыг хүсэхгүй байгаа тул түүний нүд рүү нүд цавчилгүй ширтэж тэр ч надруу ширтсээр удалгүй болин тэрээр "Хүн хэдэн секунд ширтэлцвэл дурладаг гэлээ" гэв.

"Би мэдэхгүй шүү дээ"

Тэр инээмсэглэж байна. Намайг ингэж хариулна гэдгийг мэдэж байсан юм шиг л.

"Би тэгэхээр согтоод уначихаж дээ тийм үү?"

"Өчигдөр би ялсан"

"Чамд зөвхөн ялж ялагдах л чухал юм уу?"

"Ер нь бол тийм"

"Надад зөвлөгөө өгөөч?"

"Ямар?"

"Зарим одууд надтай болзохыг хүсээд байна"

"Тэгээд? Асуудал юу байна?"

"Би хүсэхгүй байна"

"Тэгвэл зүгээр л хаяачдээ"

"Үнэхээр зүгээр гэж үү?"

"Хүнийг хаях бол хамгийн амархан зүйл зүгээр л таалагдахгүй байвал орхичих тоохгүй бай"

"Ойлголоо. Би явах хэрэгтэй байна"

"Хэзээ ирэх юм?"

"Намайг хүлээдэг болоо юу?

"Одоо чамайг уу? Бага тэнэгт"

"Хха удахгүй уулзья"

__________

"Чамаар хэлүүлэлтгүй би мэдэж байгаа ч эцэст нь энэ үгэндээ өөрөө ороогдохыг чинь хармаар байна"

A/N: Би та нарт хинт өгөөл байгаа шүү кккк

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now