Ингээд л намайг орхичихсонд нь дотор зүсэгдэх шиг болж байна. Минжэ тэнэгтэх хэрэггүй гэдгээ мэдэж байгаа биз! Хэн нэгнээс хайр халамж горьддог болчихоо юу даа! Ингэж болохгүй гэдгийг хэн хүнээс илүү мэдэж байж больж үз! Ой гутмаар гэдэг нь…
Өөрөө өөртэйгөө ярилцсаны эцэст гадагш гарвал Тэхён намайг хүлээн зогсож байлаа. Ядаж л тэр хүлээж байж шүү дээ. Бас л өнөөх маскаа зүүн царайны хувиралаа надаас нуух нь муухай санагдсан ч яалт ч үгүй шалтгаантай гэдгийг нь мэдсээр байж уурлах нь тэнэг хэрэг.
Тэхён: Чи их удлаа
Би: Харин тэглээ
Тэхён: Ughhhhh чи юу хиймээр байна? Би өнөөдөр хүссэн бүхнийг чинь хийж өгье.
Би: Би өөрөө ч хийчихэж чадна шүү дээ.
Тэхён: Чамайг тэгэх чадалтайг би мэднэ. Гэхдээ хоёулаа хамт хийвэл илүү гоё байдаг юм.
Би: Ядраад байгаа болохоор харьж унтлаа.
Тэхён: Тэгвэл манайх руу явцгаая!
Би: Тэгье дээ.
Тэр ахин миний гараас хөтлөхөд нь хамаг эд эс минь сэргэх шиг л болж том нүдлэхэд тэр надруу хэсэг ширтсэнээ буцан алхлаа. Бид энэ хэвээр үнэхээр удаан алхсан. Гар минь байдгаараа хөлөрч, би гэдэг хүн ямар их сандралд орсныг тэр төвөггүйхэн мэдчихээд байгаа нь надад таалагдахгүй байвч гараа хөлөртөл удаан хөтлөлцсөн гэдэг нь л чухал байлаа. Түүнийг элдэв янзын сэжиглэсэн царай гаргах болов уу гэж айж байсан ч тэр огт тоосонгүй. Угийн хамаагүй бололтой. Удаан алхсан учир хөл минь өвдөж хэсэг зогсоход тэр над руу гайхсан хэр нь үзэсгэлэнтэйгээр ширтэж байсан юм. Тэр юмыг хурдан ойлгодог бололтой цааш харан сөхрөн суухад нь намайг үүрэх нь гэдгийг таамагласан ч энэ бүгд үнэн байж. Тэр над руу үүрүүлчих хэмээн инээмсэглэхэд нь би ямар их жаргалыг мэдэрсэн гээч.
Тийм ээ яг одоо би түүнд үүрүүлээд явж байна.
- Би тоглолт их хийдэг болохоор иймхэн газар алхах бол юу ч бишээ. Харин чамд хэцүү байхыг бодож үзээгүй нь миний алдаа байж.
- Хамтлагийн чинь бүжгүүдийг би бүжиглэвэл шууд үхэх байхдаа.
- Удаан бэлтгэл хийвэл дасчихна аа.
- Би хүнд байна уу?
- Чи Юнги ахаас ч хөнгөхөн байна. Яалт ч үгүй яс арьс байж.
- Тэгж хэлүүлэх надад сайхан биш л байна шүү.
- Тоглосон юм даа. Тэрийг харж байна уу? Бид гэртээ ирчихлээ!
Бидний гэр??? Эвгүй сонсогдож байгаа ч цаанаасаа л оргилох энэ их сэтгэл хөдлөлийг яахаа би сайн мэдэхгүй нь.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)