2011-08-01
Ойрд үнэхээр санаанд оромгүй зүйлс болж байна. Юу гээч эцэг эх маань намайг Сөүл явуулна гэсэн. Энэ хэдий сайхан зүйл ч нөгөө талаараа бол тэд намайг хаяж байна. Аль эртнээс бодогдсон зүйл минь биелэлээ олох нь. Аргагүйдээ одоо хөөгдөх цаг нь болсон биз.
Тэгэхээр ахлах сургуулийн минь амьдрал Сөүлд өнгөрөх нь ээ. Бас л танихгүй газар танихгүй хүмүүс. Ганц шинэ зүйл нь ганцаараа амьдрах юм уу даа. Би тэгэхээр цагийн ажил л хийж таарах байхдаа. Аав ээж надад түрээсийн байр хайж байгаа бололтой утсаар ийш тийш ярина. Ядаж л миний төлөө тэд өөрсдийн алтан цагаа зарцуулж байна шүү дээ. Би баярлах хэрэгтэй.
Энэ газартай салах ёс хийх цаг ирждээ. Ганц надаар л услагддаг байсан зүлэг цэцэгс яах бол. Тэднийг үхэл л хүлээж байгаа гэж бодохоор аймшигтай санагдаж байна.
Эцсийн эцэст хайр гэдэг зүйл байдаггүй бололтой. Эсвэл миний хувьд тийм зүйлийг ярих нь ч нүгэл болох байх. Зүгээр л хэний ч дор орохооргүй ядаж ахиж л зодуулж загнуулж шоглуулахгүй амьдрах хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Найз нөхөд хайр дурлал эцэг эх гээд хэн ч хэрэггүй.
Миний явах өдөр товлогдсон бололтой. Бас байр ч гэсэн олдчихсон юм шиг байна. Гэхдээ нэг бодлын явахыг хүсэхгүй ч байх шиг.
Гэхдээ одоо мэдрэгдэж байгаа бүх мэдрэмжээ арилгаж бүхнийг шинээр эхлэлнэ. Бас явахынхаа өмнө бүгдийг нь орвонгоор нь эргүүлээд явах л болно доо!
2011-08-29
Тэд ёсыг бодож л намайг гаргаж өгөх гэж байх шиг байна. Надад ачаа гэх зүйл нэг их байсангүй ганц л чемодандаа хувцсаа баглан ээжийн хийж өгсөн цайг анх удаа ширээн дээр сууж уулаа. Хэзээнээс ч билээдээ би тэдэнтэй хамт хооллохоо больж өрөөндөө л хооллодог болж байж билээ. 15 жилийн дараа л анх удаа хоолны ширээнд сууж юм идэж үзэх гэж.…
Ээж: Хурдхан идчих галт тэрэг хөдлөх цаг болох нь!
Би: Ээжээ ааваа Минугаа би та нарт үг хэлж болох уу?
Аав: Хүссэнээ л хэл
Би: 1-рт Аав сүүлийн хэдэн жил их ажилтай байгаа байхаа. Гэхдээ байнаштээ тэр бүх завгүй байдлынх нь ард нийт 21 хүүхэн байсан гээд боддоо. Жилдээ л 5,6 янхан сольж байсан гээч. Ээжээ та одоо ч түүний хувьд юу ч биш. Зүгээр л хүүхдүүдийг нь гаргаж өгсөн янхан. Одоо ч тэр янхан авсаар л байгаа яг өмнөх шигээ! Хэрвээ тэд нар нь жирэмсэн болбол та магадгүй хаягдах байх
Аав: Чи-
Би: 2-рт аавыг эзгүйд ээж зүгээр байсан гэж бодож байна уу? Үгүй дээ тэр ч бас өмнөх шигээ биеэ худалдаж мөнгө олж байсан. Тэр мөнгөөрөө яасан гээч? Мөрийтэй тоглосон. Хамгийн аймар нь түүнийг энэ гэрийн ордерийг тавиад тоглож байхыг би харсан. Тэр тийм ч сайн тоглодоггүйг та ч мэдэх байх. Тэгэхээр удахгүй энэ байр өрөнд явахнээ.
Ээж: Яг одоо амаа татаатах!
Би: 3-рт Ээжийн олсон мөнгөнөөс хумсалдаг байсан хүн бол Минуг. Бас аавын түрийвчнээс мөнгө хулгайлж байхыг нь ч харсан. Танай эрхэм нандин хүү чинь тамхи татаж архи ууж өвс татдаг. Аан тийн нэг удаа тарьчихсан гэртээ ирж байсан юм байна! Та хоёр тэр үед нь завхайрч байгаад анзаараагүй байх! Ийм жаахан хүүхэд хаанаасаа тийм юм олсон юм бол? Удвал донтоод хэцүүдэх л байх даа. Яалт ч үгүй хэний хүүхэд гэдэг нь илт байх юм даа. За одоо тэгээд ямрыг нь ад үзэж ямрыг нь эрхлүүлснээ нэг эргээд хараарай. Цаашдын амьдралд чинь бүр их завхайрал мансуурал мөрийтэй тоглоомыг хүсэн ерөөе. 15 настай хүүг 30тай хүний сэтгэхүйтэй болгож амьдралыг хар барааныг үзүүлсэн та хоёрт маш их баярлалаа.
Минжэ энэ бүгдийг ямар ч сэтгэл хөдлөлгүй хэр нь тайван гэгч нь хэлчихээд гэрийнхээ хаалгыг саван гарлаа. Түүнийг хашаанаасаа гарч амжаагүй байхад л гэрт нь юм хагарах чимээ хашгиралдаан сонсогдож эхлэхэд тэр урууландаа бага зэргийн мишээлт тодруулсаар цааш явлаа.
A/N: За одоо л бүх юм эхлэх нь дээ. Манай Минжэ маань хайрлуулж үзэх болов уу? Аз жаргалыг мэдэрч чадах болов уу? Юу гэж бодож байна?
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)