+18+

889 147 6
                                        

2011-01-01

Өглөө нүдээ нээхдээ би өөрийгөө диваажинд байна л гэж бодсон юм. Учир нь миний унтаж байсан газрын бүх зүйл нь цагаан хаанаас ч юм бэ гэрийн жигнэмэгний сэтгэл гижигдэм үнэр ханхалж байлаа. Үнэрлэх төдийд л цадах шиг…

Өндийн харвал үнэхээрийн танил бус газар байлаа. Яалт ч үгүй би диваажинд ирчихсэн бололтой.

?: Хөөе жаалаа

?: Хөөе жаалаа

?: Хөөе жаалаа дүлий юм уу чи чинь?

Би: Айн юу хэн бэ?

?: Хөрш айлын чинь эгч байна аа миний хүү босч цай уу.

Би: Аан за

***

?: Гэрээсээ хөөгдөө юу?

Би: Үгүй дээ би л буруу зүйл хийгээд шийтгүүлчихсэн юм. Тэрнээс биш намайг юу гэж хөөхөв.

?: Бас өмөөрчихжээ. Эгч нь танайхыг мэдэлгүй л яахав. Өчигдөр их шуугиантай байхаар нь болиулах гэж гэрээсээ гарсан чинь чи гэрийнхээ үүдэнд гараад ирчихсэн байсан. Тэгээд ч чимээгүй болчихоор нь за эвлэрцгээждээ гэж бодоод буцаад гэр лүүгээ орчихсон юм. Яагаад ч юм чи бодогдоод нойр хүрэхгүй хөрвөөгөөд унадаг юм байна. Тэгэхээр нь гараад харсан чи гэрийнхээ үүдэнд л байж байлаа. Чам дээр очих гэсэн ч хашааны чинь хаалга түгжээтэй, арай хийж ортол чи унаад өгдөг юм даа. Миний дотор ч пал хийгээд л явчихлаа. Гэр лүү чинь оруулах санаатай хаалга нүдсэн ч танайхан хаалгаа тайлаагүй болохоор гэртээ аваад ирсэн юм. Чамайг сэргэхгүй байх вий гэж ямар их айваа. Болждээ ингээд босоод ирдэг нь. Амьдрах тавилантай л хүүхэд байна.

"Гэхдээ би амьдралд бууж өгөн үхэхийг хүсч байсан шүү дээ"

Би: Баярлалаа эгчээ би ингээд явья даа.

?: Миний хүү цайгаа дуусгаад яв жигнэмэг ид. Айлд ирчихээд болсон идээнээс амсалгүй гарч яаж болдог юм.

Түүний хэлсэн даруй Минжэ час халуун цайг амаа түлэн байж уучихаад гараад гүйчихэв.

Хөрш айлынх нь авгай түүнийг тунчиг өрөвдөн дэмий л цай уу гэж шавдууллаа хэмээн өөрийгөө буруутгана.

Минжэд түүний ам түлэгдэнэ үү байна уу? хамаа байсангүй. Хамгийн гол нь гэрийхэн нь түүнийг оруулаасай хүлээн аваасай гэж л залбирч байлаа.

***

Ээж: Хаагуур тэнэж байгаад ирэв чи?

Би: Би үүдэнд унтчихжээ тэгсэн хажуу айлын эгч гэртээ оруулсан байна.

Ээж: Юу? Муу ачлалгүй зулбасга яасан гэж унтаж байгаа юм? Хүнийг олны элэг доог болгох гээ юу? Хэдэн цаг гадаа гөлийгөөд зогсчиж чадсангүй юу? Алив энэ гэр цэвэрлэ.

Би: За

Ээж: Хөөш хүлээж бай. Наад хөл мөлөө арчаач халтайчаад хивс муухай болгох нь байна тойроод яв!

Би: За

Ээж: Дүү чинь дунд ангид орох гэж байна хичээл номонд нь туслахад яадаг юм. Бүр нэг чихнээс хонх уяатай. Би л нэг хичээлдээ сайн нэгт жагсдаг гэж сайрхаад байсан ганц дүүдээ юм зааж өгч чадахгүй юм бол зайлаарай чи!

Би: За

Надад өөрийгөө хамгаалж үг хэлэх эрх байсангүй. Үр дүнд нь юу болохыг би хэнээс ч илүү мэднэ шүү дээ…………

••Stay With Me?••[COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя