+28+

964 142 0
                                        

Минжэ анкетаа бөглөн шинжилгээгээ ч өгөн гэрлүүгээ харьлаа. Одоо түүнд хариугаа хүлээхээс өөр зүйл үлдсэнгүй.

Түүний гэр хов хоосон байгаа тул ядаж багахан ч болтугай тохижуулахаар дэлгүүр явлаа.

***

Сая л нэг тэднийх айл шиг харагдах ба шинэхэн авсан орон дээрээ хэвтэн урт гэгч нь санаа алдлаа.

Хэдий уурлаж загнаж харааж зүхэж байсан ч гэр бүлийхэн нь гэх хүмүүс байхад арай л дээр байсан талаар бодолхийлж байгаад унтчих нь тэр.

Унтлагын өрөөг нь харанхуй бүчин авах тэр үед Минжэгийн утасны дуу чяхран түүнийг сэрээж орхив. Нойрноосоо сэрсэн тэрээр бага зэрэг ундууцан хариулахад өдөр уулзсан эмэгтэй нь байлаа.

Минжэ гэнэтхэн санасан бололтой ухасхийн босоод түүний хариуг чих тавин сонсоно.

Тэр тэнцсэн бололтой Минжэ бага зэрэг санаа алдаад хэзээнээс ажиллаж болохоо лавласаар утсаа салгалаа.

7 хоногийн дараачаас тэрээр биеэ үнэлж эхлэх нь……………

***

Маргааш тэрээр ажилдаа орох тул гадуур гаран өөртөө өмсчихөөр эвтэйхэн хувцас аван үсээ ч засуулсаар өдрийг барлаа.

Маргааш гэдэг түүнд ахиад л шинэ ертөнц. Энгийн хүн түүний амьдралыг харвал сонирхолтой гэх байх. Яахав нэг л газраа амьдарч сурч ажилласаар насыг бардаг уйтгартай хүмүүсийн дэргэд сонирхолтой байж болох ч түүний хувьд шинэ зүйл гэх үгийг сонсох төдийд л нуруугаар нь хүйт даадаг билээ.

Гэсэн ч энэ чинь л амьдрал шүү дээ давж гарахаас өөр аргагүй.

Тэр нэг их юм бодолгүй хэвтсээр гүн нойрондоо автлаа.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now