Хэдий цагийг хэрхэн өнгөрөөх талаар маш их зүйл бодсон ч эцэстээ гэхэд би буудлын цагаан орон дээр дуг хийчихсэн байсан юм. Нүдээ нээхэд хэдийн харанхуй болж хэн нэгний холхилт нээж ядах нүдийг минь бүлтэгнүүлэх нь тэр. Бараг л нүдээ угаачихав уу гэлтэй юмсыг тод томруун харж эхлэхэд миний хүсэн хүлээсэн нэгэн харах орчинд минь байж байлаа. Эхэндээ ч итгээгүй шүү. Гэтэл үнэхээр тэр ирчихсэн байх агаад өрөөн дотуур минь юу хийж буй нь ойлгогдохгүйгээр холхино.
-Чи яагаад энд байгаа юм?
-Өө сэрчихсэн үү? Ядарсан байх их чимээтэй унтаж байсан шүү.
-Хэзээнээс эхэлж энд байсан юм?
-2 цагийн өмнөөс
-Тэгээд сэрээчихгүй
-Ядарсан амьтныг унтуулахгүй бол болохгүй санагдаад л. Яасан их асуулт асуудаг юм? Босч ирээд юм ид.
-Миний нүдэнд ямар нэг идчихээр юм харагдахгүй л байна даа.
-Мэдээж энд байхгүй. Гэхдээ доор бол байгаа.
-Буудлын ресторан уу?
-Тийм ээ чамайг юм иднэ гэвэл VIP-д нь захиалга өгчихье.
-Хамт идэх юм уу?
-Чи намайг энэ өлөн ходоодтой өшөө хэдэн цаг байлгамаар байгаа юм дээ?
-Чиний хариултууд миний уурыг хүргэж байна шүү!
-Эхлээд наад шалдан биеэ далдалчих. Үгүй бол бидний оройн зоогны төлөвлөгөө энэ өрөөнд нурах нь байна шүү!
-Хүн дуурайгаад л
-Би яаж дуурайсан юм? Хүн гүтгээд л
Би ч түүнийг барахгүйгээ мэдэн амаа хамхихад тэр ойлгосон аятай инээн ахин холхиж эхэллээ.
-Энийг өмс
Хаанаас олоод нийлүүлчихсэн юм гэмээр хувцаснуудыг хослуулан барих түүнийг хараад инээд хүрэх шиг болов. Бас тэрийгээ өмс гэчихжээ.
-Ямар гээч загварын мэдрэмж вэ?
-Төгс залуугийн төгс мэдрэмж.
-Наадхыг чинь би өмсвөл алиа салбадай шиг л харагдана. Энгийн байсан хувцасыг минь ингэж харагдуулна гэдэг………
-Зүгээр надад итгээд өмсөөд үз ээ.
Мэдэхгүй юм.…түүний энэ уянгалаг хоолойнд хууртан хэдийн тэр хувцасыг барих зогсох өөрийгөө…
-Болчихлоо
Гэнэтхэн л тэр гэдсээ барин унахад нь би гайхаж орхилоо. Өвдчихсөн юм байхдаа?
Үгүй ээ тэр яг л инээсэндээ татаж унасан юм шиг байна. Яасан гэж?
-Чи үнэхээр алиа салбадай шиг харагдаж байна хха………
Тэр инээхээ болихгүй байна!
-Өөртөө итгэ гэсэн нь хэн билээдээ
-Бурхан минь хурдхан тайлж үз. Эс бөгөөс миний элэг хөших нь хха.
Би бушуухан л хувцасаа тайлан чулуудаад өөрийн өмсдөг хэв маягаар хувцаслахад тэр сая нэг инээж дуусав бололтой дээш өндийн ирлээ.
-Харж бай.
Тэр ийн хэлээд өнөөх надад өмсүүлсэн хувцсаа өмсөхөд нь түүний нүцгэн биеийг харсан миний нүд өөр тийш дальдчих нь тэр.
-Ямар байна?
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг ч түүний хувьд эсэргээрээ бололтой.
-Сайхан харагдаж байна.
-Би чамд хэлсэн шт би загварын мэдрэмж өндөртэй гэж.
-Үгүй ээ наад хувцас чинь чамаас өөр хүнд огт зохихгүй. Надад итгэ.
-Хха за бууж юм идье
-Наад хувцасаа?
-Өмсөөд л явчихья
-Ямар нэг брэндийн ч биш ийм хувцас өмсөөд зүгээр юм уу?
-Би ямар анхнаасаа алтан халбага зууж өссөн бишдээ. Энэнээс ч дор хувцас өмсөж байсан. Санаа зоволтгүй. Өлссөндөө унаад өгчихвөл чиний буруу шүү.
-Тэгвэл явцгаая.
Түүнийг жирийн л нэг хүн гэдгийг хэсэг хугацаанд мартаж орхисон байж.
A/N: Vote дарна уу! Баярлалаа.
ВЫ ЧИТАЕТЕ
••Stay With Me?••[COMPLETED]
Короткий рассказKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)