+73+

769 106 0
                                        

Тэдний тоглолт ч дуусч эх оронруугаа буцах цаг болсон байлаа. Мэдээж надад гомдоллох зүйл байхгүй. Бүхий л хийсэн зүйлс минь миний хувьд шинэлэг байсан. Мөн түүний тайзан дээрх гайхалтай дүр төрхийг ахин харсан нь надад хангалттай. Би түүнээс хоёр төрлийн зан аашийг мэдэрдэг юм. Жаахан болхи хүүхэд шиг зан болон хэдийн насанд хүрсэн эрийн эрэгтэйлэг дүр төрх, бага зэргийн хэрцгий байдлыг…

Эхэндээ түүний хүүхэд шиг байдалд дургүйлхдэг байсан ч одоо бол тэр нь надад их таалагддаг. Магадгүй миний мэдэрч чадаагүй хүүхэд насыг тэрнээс хардаг болохоор байх.

Бид танилцаад олон сар өнгөрсөн ч бидний хамт байсан цаг хугацааг нийлүүлвэл сар ч хүрэхгүй гэдэг нь бага зэрэг гунигтай хэрэг. Гэхдээ хэнээс илүүтэй миний амьдралыг солонгоруулж өгсөн энэ хүнд би талархах хэрэгтэй байх. Хэзээ нэг цагт энэ харилцаа дуусгавар болохыг мэдэх ч тэр нь одоо л биш байгаасай гэж өдөр бүр хүсэх нь хүмүүний шунал биз.

Бид тус тусдаа явсаар хэдийн Солонгост буцан ирчихсэн байх ба зарим нэг асуудлаас болоод би гэрлүүгээ ганцаар явах болсон юм.

***

Ким Тэхён гэх энэ залуу аялан тоглолтоор яваад 3 сар болчихжээ. Нэг ярихад л өөр улсад оччихсон байдаг түүнийг гайхахаа ч больчихож. Завсар зайгаар нь Солонгост ирэх ч түүний царайг 1 цагаас илүүтэй харж чаддаггүй нь харамсалтай. Зуны халуун өдрүүд ч дуусч намрын салхи хацар хайран дааруулдаг болчихож. Мэдээгээр бол өнөөдөр тэр энд ирчихсэн байсан. Түрүүлж холбоо баримаар байвч түүнд ховорхон олдох амралтын хугацаанаас нь хумслаад яахав гэж бодох юм. Ажлаасаа гараад жил болох энэ хугацаанд хүн хүлээх л ажил голчлон хийждээ. Зүгээр ч нэг хүлээлгүй сэтгэл зүрхээ тэр хүлээлтийн эзэнд хамт явуулчихаж. 20 жилийн хугацаанд анх удаа л ийм явдал болж байх шиг байна.…

Дулаахан буйдан дээрээ нимгэн даавуугаар өөрийгөө ороон бүхий л амьдралаа эргэцүүлэн бодож суух энэ үеийг минь хаалганы хонхны дуу сатааруулж орхив. Манай хаалганы хонхыг дарах хүн Тэхёнаас өөр байхгүйг мэдэх тул худхан шиг босон түүнд хаалга нээж өглөө.

Нилээд ядрангуй харагдаж байна…

Тэр инээмсэглэсээр манайд орж ирсэнд би хэнээс ч илүү баярлах шиг болов. Түүнийг юу гэж хэлэх бол ямар үйлдэл гаргах бол гэж харуулдсаар түүний араас явахад тэр миний сууж байсан буйдан дээр очин суучихлаа.

Би ч хажууд нь түргэхэн очин суухад энийг л хүлээсэн мэт Тэхён миний мөрийг налсанд би ахин амьд гэдгээ мэдрэх нь инээдтэй.

- Чиний зүрх яахаараа ийм хүчтэй цохилдог юм? Мөр чинь доргиод байна.

Надад хэлэх зүйл олдсонгүй.

- Хийх ёстойгоо л хийж байгаа зүрхэнд минь буруу байхгүй л байх.

- Сайн сууж байсан уу?

- Сайн байсан гэдгийг мэдсээр байж!

- Зүгээр л асуумаар байлаа. Удахгүй ахин явах байх. Гэхдээ урт хугацаагаар биш ээ.

- Би бүр дасчихаж ээ. Тэглээ ч чи байхгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй амар л биз.

- Тийм үү? Ашгүй дээ. Чи ийм болохоороо л таалагддаг юм.

- За тэгээд одоо аль улсруу явах юм дээ?

- Америкийн хотуудаар л байх даа.

- Ирэхдээ надад бэлэг авчраарай.

- Юу авах юм?

- Зүгээр л дурсгалтай зүйл. Тэнд очихгүйгээс хойш ядаж тэндхийн юм ямархуу байдгийг хармаар байна.

- Ойлголоо.

- Их ядарчээ унтаад явах юм уу?

- Чамайг зөвшөөрвөл.…

- Зүгээр болохоор унтаа.

- Хажууд унтаарай. Би түрүүлээд оронд чинь орлоо.

- За.

Ярилцаагүй удчихсан болохоор яримаар байсан ч би түүнийг ядраах эрхгүй хүн шүү дээ. Ингээд ч болов хамт байгаа нь сайхан хэрэг.

A/N: Дуусах нь ээ.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now