+32+

1K 144 1
                                        

Минжэг гэртээ харьсан даруй дансанд нь 100 сая төгрөг ороход түүний ам хамаг байдгаараа ангайн хэлэх үг байтугай өчүүхэн авиа ч гаргаж чадахгүй гацчихав.

Үүнийг харсан түүнд өөрт мэдэрсэн өвдөлт нь юу ч биш санагдах ба шуудхан л өнөөх газар луугаа буцан явлаа.

***

Минжэгийн очсон газрыг тодруулбал дээд зэрэглэлийн тоглоомын газар ба сүүдэр буюу ард нь үй түмэн бузар зүйлс явагддаг газар байлаа. Үүний нэг жишээ нь янханы газар ба баячууд ихэвчлэн нууц амрагтай болох гэж энэ газраар үйлчлүүлдэг байсан ч зарим нэг асуудлаас болж эр янхан хайдаг болчихсонд ийнхүү эр янхан авч ажиллуулдаг болсон байдаг. Бүр цаашилбал хүний наймаа эд эрхтний наймаа ч явагддаг аймшигтай газар. Гэхдээ энэ сүүдэр талыг нь цөөн тооны хүмүүс л мэддэг. Мэдээж Минжэ үүнийг нь мэдэлгүй ажилд орсон.

Энэ газрын дүрмийн хувьд гэвэл 7 хоногт нэг удаа дуудлага худалдаа болдог ба бусад өдрүүдэд нь өөрсдийн чөлөөт үнийг тогтоож таарсан нэгэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог. Гэхдээ энэ үед өнөөх ханануудад байх нууц хаалгатай өрөөнд л үйлчилгээ үзүүлдэг. Харин дуудлага худалдаагаар үнэлэгдсэн үед худалдаж авсан хүнийгээ дагаж явж болдог. Бас нэг сонголт нь тодорхой хугацаагаар нэг хүнд худалдагдаж болдог байна.

Сүүлийн хоёр сонголтонд харьяалагдах үйлчилгээг өгөх бол байгууллагад 10%ийн ашигаа өгөх журамтай байлаа.

Минжэгийн хувьд гэвэл мөн л энэ хоёр сонголтонд гэрээ байгуулсан учир 7 хоногт ганц л удаа янханы ажлыг хийнэ гэсэн үг юм.

***

2016-11-01

Минжэ тэр үед ажил хийж эхэлснээс хойш 4 жилийг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд тэрээр цаашдын амьдрах бүх хэрэгцээнийхээ мөнгийг олж чадсан ч хараахан энэ ажлаас гарч чадаагүй л байлаа. Нэг ёсны донтолт шиг л гарья гэсэн ч сэтгэл дотроос нь нэг юм зуураад байх шиг тийм л мэдрэмжийг өвөртөлсөөр 4 жил болчихож.

Өнөөдөр бол түүний 20 насны төрсөн өдөр. 20 жилийн турш онцгой зүйл юу ч үгүй байсан энэ өдөр тэрээр маш чухал шийдвэр гаргасан байлаа.

Тэр бол энэ ажлаас гарах шийдвэр байсан юм.

••Stay With Me?••[COMPLETED]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang