+42+

1K 161 2
                                        

Минжэ нойрноосоо сэрэн эргэн тойрноо харвал түүний гэрийг харанхуй бүчин авсан байх ба өөрийг нь халуун тэврэлтээрээ дулаацуулан унтаж байсан нэгэн байхгүйг мэдэн ийш тийш харсан ч тэр гэртээ ганцаараа л байх аж.

Тэрээр санаа алдан хий дэмий гөлрөн сууснаа гэнэт өөрийгөө гайхах шиг болов. Тэр хэзээ ч ингэж байгаагүй шүү дээ.

Өглөөнөөс хойш юу ч идээгүй түүний өлссөнийг мэдрүүлэх шиг гэдэс нь хоржигнон дуугархад Минжэ ахин нэг санаа алдаад гэрээсээ гарлаа. Ойр хавьд байх түргэн хоолны газар орон
өлссөн ходоодоо баярлуулаад авав. Мэдээж гараагүй удсан түүнд тэгж хурдан орох шалтгаан байсангүй. Хэсэг цэцэрлэгт хүрээлэнгээр алхан явахдаа тэр цаашид яах тухайгаа бодно. Хэрвээ энэ чигээрээ яваад байвал амьдралаас бүр мөсөн уйдаж амьд үхдэл шиг л амьдарна гэдгээ хэнээс ч илүү мэдэх тул их сургуульд ч болтугай орох тухай бодоод амжлаа.

Түүний гадуур гаралт энэ хүртэл л байсан учир буцан гэрлүүгээ иртэл түүний гэр гэрэлтэй байх нь тэр. Гайхан орвол хэдэн цагийн өмнөхөн л түүнийг тэвэрсэн нэгэн зогсч байлаа.

Тэхён: Хааччихаад ирж байгаа юм?

Минжэ: Гадуур гарсан юм.

Минжэ түүнийг яагаад өөрийг нь орхиод явчихсаныг асуумаар байсан ч юм хэлсэнгүй Тэхёны хийж буй зүйлийг анхааралтай нь аргагүй харж байлаа.

Тэхён: Чамайг өлсөж байгаа байх гээд дэлгүүр гарсан юм. Даанч юу авахаа мэдэхгүй ах нар луу залгаж асуусан ч би алийг нь авахаа мэдэхгүй тэгээд дорм луугаа явчихаад ирлээ гэсээр том инээхэд

Минжэ: Асуусан юм уу?

Тэхён: Энийг хоол гэхэд хэцүү ч хамт идэцгээе гэсээр тогооноос ямар нэг зүйл аягалан ширээн дээр тавьлаа.

Хэдий Минжэ гэдсээ дүүртэл юм идчихсэн ч түүнд хэлсэнгүй. Аргагүй биз 5 жил шахуу хэн нэгэнтэй хооллоогүй нэгэн яаж ч дургүйцэх билээдээ.

Минжэ түүнтэй нэг ширээнд суун хооллох ч түүнрүү харж зүрхэлсэнгүй. Хоолоо л ширтэх тэр хэсэг өндийн харах үедээ Тэхёны харцтай тулгарч багахан хахаад амжив. Тэхён ч түүний нурууг цохин уруулыг нь дагаж урсах шүлсийг гараараа хамж авах нь Минжэг том нүдлэхэд хүргэж байв.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now