+26+

970 147 6
                                        

Минжэ зарын дагуу тухайн газар луу очсон ч үнэндээ олж чадсангүй. Хаяг нь яг мөн байгаа ч тийм газар огт алга!!

Тэр хавиар хэсэг эргэлдсэний эцэст бууж өгөн явах гэтэл нэгэн эмэгтэй түүнийг дуудах нь тэр.

Минжэ гайхан харвал тэр эмэгтэй инээмсэглэсээр "Чамайг түрүүнээс хойш ажиглалаа. Чиний хайж байгаа газрыг би мэдэх байх хамт явмаар байна уу?"

Минжэ ч тэрнийг сэжиглэн харахад өнөөх эмэгтэй инээсэн чигээр түүний гарнаас татан хаашаа ч юм бэ явлаа.

Тэд нэг их холдсонгүй зар дээр байсан хаягаар яваад орчихов.

Минжэ гайхсан ч тун удалгүй ойлголоо. Нууц газар байх нь.

Энгийн л нэг үсчний газар луу орсон гэж бодовч цаашлах тусам арай өөр орчинд ирж байгаагаа Минжэ төвөггүй ойлгов.

Цагаан тод гэрэл улам л бүдгэрэн улаан неон гэрэл дунд ирэхэд өнөөх эмэгтэй түүнийг зогсоон "Чамайг энэ ажилд орно гэдэгт би 100% итгэлтэй байгаа шүү. Яахав орохгүй гэвэл энд харсан бүхнээ нууцлахыг хүсье" тэр ийн хэлээд том төмөр хаалгыг нээвэл аймшигтай их чанга хөгжим хүн алхах зайгүй шахам газартай нүүр туллаа.

Эхэндээ тэр балмагдсан ч өмнө нь иймэрхүү бааранд зөндөө л ажиллаж байсан тул эргэлзэлгүй дотогш орлоо.

Түүнийг ийм шийдэмгий байхыг харсан өнөөх эмэгтэй чанга чанга инээсээр түүний араас явлаа.

Тэд цааш явсаар ахин нэг хаалганы өмнө тулж ирлээ. Минжэ ч өнөөх эмэгтэй рүү харахад тэр гараараа ор хэмээн дохилоо.

Минжэ хаалгыг нээн дотогш ороход түрүүнийх шиг хэр нь арай жаахан гэгээтэй орчин түүнийг угтлаа.

Юу ч үгүй хоосон хонгил харсан Минжэ бас л тэр эмэгтэй рүү гайхан харахад "Энэ бол зүгээр ч нэг хонгил биш чиний харж байгаа энэ хананууд бол хаалга. Цаана нь юу байгаа гэж бодож байна? Ганц ор л байгаа. Энийг сонсоод чамд юу бодогдож байна? Ер нь бол энэ завхайрлын газар. Чи энэ орчинд уусахдаа бэлэн гэж бодож байвал миний гараас атгаарай. Мэдээж хүссэнээр чинь төлнө. Өдөр болгон ажилла гэж шаардах ч үгүй. Эрэгтэй хүмүүс нэг их байхгүй болохоор чамайг эрэлттэй байна гэж бодож байна. За тэгээд чиний шийдвэр?"

Минжэ түүний хэлснийг сонсоод "Энэ ажил дэмий юм байна" гэж бодох ч нөгөө талаас хэтэрхий амархнаар мөнгө олж болох энэ боломжийг алдахыг хүссэнгүй өнөөх эмэгтэйн гарыг атгахад тэрээр инээмсэглэн Минжэг дагуулан төгсгөлгүй мэт урт хонгилоор алхлаа.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now