2012-10-12
Минжэ өглөө эртлэн босоод өөрт таарсан аятайхан хувцсаа өмсөн өнөөх газар луу зүглэлээ. Гадаа сэрүүхэн хэдий ч ямар ч цасгүй бүүдийсэн байлаа.
Минжэ ийм цаг агаарт хамгийн их дуртай. Нар дээрээс шарж халууцуулахгүй эсвэл бороо орж норгохгүй айхтар хүйтэн ч биш дулаахан ч биш ийм л цаг агаар.
Минжэгийн хамрын үзүүр багахан улайсан байх ба тэр ч үүнд баяртайхан алхана.
Нэг их удсангүй зорьсон газраа ирэх мөчид түүний зүрх цээжнээсээ гарах нь уу л гэлтэй цохилох ч Минжэ нэг их тоосонгүй даарч бээрсэн гараа чангалан дотогш орлоо.
Өмнө ирж байсан болохоор төөрч цаг алдсангүй гэрээ байгуулсан өрөөндөө очиход өнөөх эмэгтэй түүнийг инээмсэглэн угтлаа.
Тэр эмэгтэй Минжэг дээрээс нь доош гүйлгэж харснаа "Мммм болж байна 7 хоногийн өмнөхийг бодвол өнгө орчихжээ. Өнөөдрийн дуудлага худалдаа 6 цагаас эхэлнэ. Тэр болтол эндхийн хүмүүстэй танилцаад туршлага судалж байна биз" хэмээхэд Минжэ гайхшран "Дуудлага худалдаа гэнэ ээ?" гэхэд өнөөх эмэгтэй "Яахав нэг өдрийн үнээ тэгж тогтоодог гэхүүдээ. Хэрвээ чи өнөөдөр өндөр үнээр худалдагдвал тэр бүх мөнгө чинийх болно. Харин дараа дараачаас 10%ийг нь надад өгч байх болно" гэлээ.
Минжэ ч толгой дохин түүний өрөөнөөс гаран "эндхийн ажилчид" гэх нэртэй хүмүүстэй нэгдлээ.
Эрэгтэй эмэгтэй олон хүмүүс байх ба түүнийг нэг их тоосонгүй өөрсдийгөө будаж шунхдан гоёж байлаа. Магадгүй дуудлага худалдаанаас болж ингэж байгаа байх.
Минжэ харин юу хийхээ үл мэдэн тэднийг гөлрөн суусаар 6 цаг болчихов.
***
Эрхэм зочидоо өнөөдрийн дуудлага худалдаа ийнхүү эхэлж байна!!!
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)