💜6💜

1.2K 179 3
                                    

Ням гараг 10:25

Танихгүй дугаар:
Хөөе.

Танихгүй дугаар:
Тэгэхээр намайг уучлаарай.

Танихгүй дугаар:
Би буруу бодож байж.

"Мэдээж буруу бодохгүй гээд яах юм!" 

Танихгүй дугаар:
Тэр охин чамаас дугаар
аваагүй юм билээ. Харин
намайг шинэ дугаар авахад санаандгүй мэдчихээд над руу
зурвас бичсэн юм билээ.

"Мэдээд байсан юм аа! Өөр яав л гэж."

Танихгүй дугаар:
Ахиад намайг уучлаарай.

Би:
Ноён гүтгэгч гуай,
одоо өөрийнхөө буруу
гэдгийг мэдэж авсан уу!? 

Танихгүй дугаар:
Тийм ээ.

Би:
Тэгвэл чи одоо намайг
тайван орхих уу?

Танихгүй дугаар:
Үгүй ээ. Энэ удаад биш ч,
дараачийн удаа чи миний
дугаарыг өгчихвөл яах юм?

Би:
Боль доо. Би чиний
дугаарыг бусдад өглөө
гээд надад ямар
ашигтай юм?

Танихгүй дугаар:
Мэдэхгүй ээ. Магадгүй
чи үүнийг зараад мөнгө
олж болно.

"Энэ залуу намайг тийм ядуу амьтан гэж бодоод байгаа юм байх даа."

Би:
Яаж ч ядарсан чиний
дугаарыг зарах дээрээ
тулаагүй байна!!!

Танихгүй дугаар:
Өөртөө итгэлтэй юм гээч.

"Ганц дугаар ч зөв олоод зурвас биччихгүй чам шиг юм өөрийнхөө царайнд тийм итгэлтэй байхад, би яагаад болохгүй гэж?"

Танихгүй дугаар:
Гэхдээ чи өөрийнхөө
найзад миний дугаарыг
өгчихсөн байвал яах юм?

Би:
Манай найзууд чиний
дугаарыг авахаар хүмүүс
биш ээ. Тэд их өндөр
шалгууртай бас маш
дээгүүр зиндааных учраас
хэзээ ч, хэн нэгнээс
дугаарыг нь асууж,
түрүүлж залгахгүй.

Танихгүй дугаар:
Тэгвэл найзууд чинь намайг
харах мөчдөө хэлсэн
бүгдийг чинь эсрэгээр нь
хийх болно доо. Учир нь
би тийм царайлаг.

"Тэр яаж өөртөө ийм итгэлтэй байдаг юм бэ?"

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Opowieści tętniące życiem. Odkryj je teraz