💜78💜

707 106 5
                                    

Давтлагаа тарчхаад гэр рүүгээ буцлаа. Инү өнөөдөр дугуйлантай гэсэн тул намайг хүргэж өгч чадахгүй. Харин Жонгүг-н хувьд хичээл тарангуут л хаашаа ч юм алга болчихсон. Гэхдээ надад түүний яах нь хамаагүй л дээ. 

Бүтэн дөрвөн жилийн дараа ирж байж, уучлаарай эсвэл сайн уу ч байхгүй шүү. Хүний урамд хэзээ ирснээ ч хэлээгүй. Нэг муу наалт өгчхөөд яваад өгч гэнэ. 

Би доош харсаар бугуйгаа иллээ. Би түүнийг өгсөн наалтыг аваагүй. Инү-тэй хамт гарсных нь дараа шууд л хаячихсан. Надад хэрэг ч байхгүй. Яахав хэрэгтэй байсан л даа. Гэхдээ яагаад ч юм бардам зан хөдлөөд байсан юм. Намайг хэн ч биш аятай ганц ч үг цухуйлгалгүй явчхаад, буцаж ирэхдээ туслаад байсан болохоор дургүй хүрээд байсан. Түүний энэ үйлдэл яг л 'Би байхгүй бол чи яг л хаягдсан гөлөг шиг байх болно.' гэж байгаа мэт байсан болохоор уур хүрээд байсан. 

Би яагаад үргэлж бусдаар хамгаалуулж, сул дорой байх ёстой гэж? Би яагаад үргэлж эмзэг дэлбээ байх ёстой гэж? Эмэгтэй хүн яагаад үргэлж бусдын нөлөөн дор амьдрах ёстой гэж? 

Бага байхад ээж ааваас мөнгө гуйхад би хачин ихээр уурладаг байж билээ. Ээж яагаад зүгээр л өөрийнхөө цалингаар өөртөө юм авчхаж болдоггүй юм бэ? Яагаад үргэлж ээж хоол авч харин аав өөрийнхөө мөнгөөр бусад зүйлсийг авдаг юм? Энэ мэтчилэн асуултууд надад үргэлж төрдөг байж билээ. Тэгээд би ирээдүйд өөрийнхөө хүчээр бүхнийг босгож, нөхрөө царайчилж биш харин өөрийнхөө дураар амьдарна гэж мөрөөддөг байсан юм. Одоо ч хэвээрээ. Би эмэгтэй хүн ямар ч эр хүнээс илүү өндөрлөгт гарч чадна гэдэгт итгэдэг. 

Би өөрийнхөө ирээдүйг ер өөр хэн нэгэнтэй төсөөлж чаддаггүй байлаа. Үргэлж ганцаараа байгаагаар л төсөөлдөг байсан. Гэхдээ дараа Жонгүг гарч ирэхэд, би Жонгүг-р өөрийн ирээдүйг дүүргэж билээ. Миний төсөөлсөн ирээдүйд би өөрийн үзэн яддаг амьдралдаа жаргалтай амьдарч байсан. Үүнийгээ харчхаад, өөртэйгөө их л зөрчилдөж билээ. Дургүй хүрмээр. 

Гэрийн гадаа ирэхэд, би жолооч ахад төлбөрөө төлчхөөд буцан буулаа. Ойрд эргэн тойронд байгаа бүх зүйлс л хачин болоод байна. Аав ээж хоёр ихэнхдээ хоёулхнаа ярилцаж, ах хачин аашилж дээрээс нь Жонгүг хүрээд ирлээ. 

Амар тайван бас жаахан ядаргаатай байсан амьдралын минь, амар тайвныг нь аваад зөвхөн ядаргаатай л үлдчихсэн юм шиг санагдаж байна. Заримдаа энэ бүхнээс зугтаад холын хол руу явахыг хүсдэг ч, явлаа гээд юу өөрчлөгдөх юм гэх адын бодол намайг дарлана. Би явсан ч, ээж аав хоёр намайг олоод ирнэ. Тэгээд л би буцаад явна. Өөрчлөгдөх зүйл нь алдагдах цаг хугацаа л юм даа. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now