💜60💜

976 149 10
                                    

Том саарал цамцаа өмсөөд доош буухад яг бодож байснаар аав ээж хоёр зурагт үзэн сууж байв.

Ээж над руу хараагүй ч "Хаачих гэж байгаа юм?" гэхэд, би нууцхан нүдээ эргэлдүүлэн "Хажүн-с нэмэлт бодлого авчхаад ирье. Үүдэнд ирчихсэн байна гэнэ." худлаа хэллээ. Яахав энэ муу ч, яг одоо надад үүнээс өөр сонголт алга.

"Орой үдэш гарч хэрэггүй ээ. Утсаараа зургийг нь авчих." аав ийн хэлэхэд, би уруулаа жимийгээд "Ойлголоо. Тэгвэл би дуу сонсонгоо хичээлээ хийлээ шүү. Надад битгий саад болоорой. Удахгүй шалгалттай болохоор анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй байна. Дуудсан ч бууж ирэхгүй шүү." гэсээр дээш өгслөө.

Азаар шүүгээнд минь саяхан авсан гутал минь байгаа. Шинэ болохоор хичээлд өмсөж явахыг хүсээгүй юм. Илүү гоё газар руу өмсөж явна даа гэж бодсон ч, Ча Инү рүү л явах гээд байж л дээ. Гоё газраа ч хат даа.

Өрөөндөө орон утсан дээрээ дуу тавьж, чихэвч зүүж орхичхоод шинэхэн авсан пүүзээ өмсөн тагт дээрээ гарлаа.

"Ча Инү, чи хаана байна?" бүрэнхийд сайн харахгүй байсан учир ийн шивнэх шахам орилоход, тэр яг тагтны доор инээмсэглэн зогсож байв.

Ча Инү инээмсэглэсээр "Чамайг ингэнэ гэж мэдсэн юм аа." ийн хэлээд, гараа тосон "Буугаад ир ээ. Би чамайг тосоод авъя." гэлээ.

Би өндрөөс айдаг болохоор тагтныхаа ирмэг рүү ч нэг их явдаггүй. Харин ингээд өндрөөс харсан энэ үнэхээр аймар юм аа. Бас миний өрөө яагаад заавал 3-н давхарт байдаг юм бэ? Би яагаад аав ээж хоёр шиг 2 давхарт байж болоогүй юм бол? Хог гэж.

Би Ча Инү рүү заналтай харсаар "Хэрэв намайг барьж авахгүй бол би мөчийг чинь санжаад, арьсыг чинь өвчөөд, гурван өдөр гурван шөнө шатааж хаяна шүү!!!" хэмээн сүрдүүлчхээд аажмаар хашлага дээгүүр хөлөө давууллаа.

Бурхан минь, өмнөх бүх зүйлд намайг уучлаарай. Ядаж энэ удаад миний талд орохгүй юм аа гэхэд, царайлаг сайхан Ча Инү-нхээ талд орж, түүнийг бүрэн бүтэн, амьд мэнд амьдруулахын төлөө намайг барьж авахуулаарай даа.

"Тэгээ тэг. Хүсэж байвал бүгдийг нь хий." хэмээн хэлээд яг миний харалдаа доор ирж зогсов.

Би гүнзгий амьсгаа аваад, өөрийгөө ийм зүйл хийж байгаадаа үл итгэх аж. За за мэдэхгүй ээ. Амьд явахад юу эсийг үзэх вэ? Зүгээр л хийчихье.

"Нэг хоёр гурав." хэмээн хэлээд доош нүдээ анин үсрэхэд, удаагүй хэн нэгний гар дээр буулаа. Удаанаар нүдээ нээвэл тэр өөдөөс инээмсэглээд байж байв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now