❤90❤

948 118 27
                                    

"Жэмин-аа?" Инү хоолой хойно гарахад, би шуудхан эргэж харлаа. Тэр гартаа кимбаб барьчихсан, над руу гайхан зогсож байв.

Бурхан минь гэж. Баярлалаа, ядаж ганц удаа ч гэсэн миний талд орж, түүн дээр авч ирсэнд баярлалаа бурхан минь гэж.

Би арайхийн түүн дээр алхан очоод "Тэгэхээр миний ярих зүйлийг эхнээс нь дуустал нь сонсоорой мэдэв үү!" гэсээр, гүнзгий амьсгаа аван "Намайг уучлаарай. Чамайг үргэлж үл тоож бас хэн ч биш аятай харьцдаг байсанд. Би зүгээр л... Би зүгээр л айсан юм аа. Би ахиад ганцаараа үлдэхээс бас шархлахаас үнэхээр их айж байсан. Чи намайг нэг удаа зоригтой гэж байсан ч, үгүй ээ би энэ хорвоогийн хамгийн хулчгар нэгэн. Би чамаас айсан. Намайг орхих вий гээд зөндөө айсан. Гэхдээ эцэст нь чи одоог хүртэл намайг орхиогүй байна шүү дээ. Бас би чамд амласан. Би чамайг хайрлахаар хичээнэ, оролдоно гэдгээ амласан. Би амлалтандаа хүрсэн ч гэж бодож байна. Тиймээс надад ахиад нэг боломж өгөх үү? Намайг ахиад хайрлах уу?" ийн хэлэхэд, сэтгэл уужраад ирэв.

Яг одоо ямар ч хариу ирсэн надад хамаа алга. Би түүнд өөрийн хэлэхийг хүссэн зүйлсээ хэлчихсэн шүү дээ. Тэр үүнийг минь сонссон гэдэг л надад хангалттай.

Инү инээмсэглэсэн "Би хэзээ ч чамайг хайрлахаа больж байгаагүй ээ." гэсээр, намайг тэвэрлээ.

Тэр сая... надад хайртай гэсэн тийм үү? Баярлалаа.

***

1 сарын дараа

"Яа наадах чинь минийх шүү дээ!" Намайг ийн хэлэхэд, Инү инээмсэглэсээр миний шоколадыг үргэлжлүүлэн идэв.

Бид яг одоо сургуулийн дээвэр дээр байх агаад тэр надад өөрөө авч өгсөн шоколадаа идэж байх аж.

Би санаа алдсаар "Заа за март." ийн хэлээд, арагш гараа тулан суулаа.

Гадаа үнэхээр сайхан бас дулаахан байна. Зун цаг ирж байгаа болохоор тэр байх л даа.

Намайг сүйгээ эцсийн мөчид цуцалсан явдалд ээж үнэхээр их уурласан. Гэхдээ аав түүнийг ятгасны эцэст тэр намайг хүлээн зөвшөөрсөн шүү.

Жонгүг-н хувьд бид урьдын хэвээр найзууд байхаар шийдсэн. Тэр эхэндээ унтууцаж байсан ч, саяхнаас бага багаар хүлээн зөвшөөрч байгаа.

Ах болон Хажүн хувьд жаахан ярвигтай зүйл болсон. Ах ээжийн талд орон намайг толгой түрүүгүй загнасан бол Хажүн намайг дэлхийн аварга авсан мэт л сайшааж байгаа.

"Юу бодож байгаа юм?" Инү-г ийн асуухад, би түүн рүү харан "Инү бүхнийг ахиад эхнээс нь эхэлье. Чи надад итгэдэггүй, би чамайг үл таних нэгэн мэтээр харьцдаг байсан тэр үеэсээ ахин эхэлье." гэсээр инээмсэглэв.

Би буцан урагш хараад "Чи над руу зурвас бичихийн яг өмнө би нэг өгүүллэг уншсан юм. Түүн дээр гол дүрийн хоёр бие биендээ ID өгч байсан. Хоёулаа ч бас тэгэх үү?" ийн асуухад, тэр "Тэгье ээ. Тэгвэл... чиний ID бол зайрмаг." гэхэд нь би уулга алдаж орхилоо.

Тэр олон ID-с зайрмаг нь ч бас юу вэ дээ?

"Чи хэдий хүйтэн ч, хажууд чинь удаан байвал хайлдаг. Яг л зайрмаг шиг." Инү-г ийн хэлэхэд, би толгой дохисоор "Тэгвэл чинийх үл таних залуу." гэхэд Инү инээмсэглэв.

Тийм ээ. Тэр бол миний үл таних залуу.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Жэмин-аа, үүнийг унш даа. Энэ өгүүллэг дээр Инү та хоёрыг холбоод биччихэж."

Охин утсаа барин гүйсээр ангидаа орж ирэн, хичээлээ хийх найздаа ийн хэлээд, утсаа үзүүлэв.

"Юу? Z ангийн уу?"

Хичээлээ хийж байсан найз нь болох Жэмин гайхан асуух аж.

"Тийм ээ. Гэхдээ үнэхээр гоё бичвэр байна аа!"

Охин толгой дохиход, Жэмин хөмсөг зангидан ийн хариулав.

"Больж үз! Тэр усан толгойтой яаж намайг? Үгүй ээ. Энэ бол бүтэшгүй зүйл!"

Үргэлжлэл бий...


A/N: За ингээд та нарын хүсэн хүлээж байсан Инү Х Жэмин төгсгөл энэ байна. Жонгүг Х Жэмин төгсгөл ихэнхэд нь таалагдаагүй бололтой усанд хаясан чулуу шиг сүүлийн хэсэг дээр алга болсон байна лээ. Уг нь сэтгэгдлээр бөмбөгдсөн бол би тэр дор нь оруулах байсан шд эдр хха. Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Vote дарж байсан хүмүүст баярлалаа. Бас өгүүллэгийг минь уншсан бүх хүмүүст баярлалаа. Хайртай шүү. Аан бас тэгээд эцэст нь сэтгэгдлээ заавал бичээрэй. Би байнга сэтгэгдэл vote нэхдэггүй. Ердөө сүүлийн хэсэг дээр л ингэдэг шүү.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Donde viven las historias. Descúbrelo ahora