💜46💜

948 157 3
                                    

eunwo.o_c:
Сайн уу? Охин минь.

eunwo.o_c:
Ойрд миний сэтгэл санаа
үнэхээр муу байна.

1min2_23:
Яасан юм? Надад бол
сайхан л байна.

1min2_23:
Цаг агаар муудаад байгаа
болохоор харшил ч хөдлөхгүй,
цаг агаар ч сайхан.

eunwo.o_c:
Манай сургуулийн
захирал солигдож байгаа.

"Тийм ээ. Тэгж байгаа. Залуухан царайлаг бас хамгийн гол нь нэлээн алдартай их сургууль төгссөн болохоор манай системийг илүү сайжруулна гэж бодож байна."

eunwo.o_c:
Үүнээс болоод ангиудыг
ахин хуваарилж байгаа.

eunwo.o_c:
Яахав надад энэ бүхэн
тийм ч их хамаагүй боловч, найзуудаасаа салчих вий гэж жаахан санаа зовох юм.

"Хүлээ. Тийм зүйл байсан хэрэг үү? Би ярианы талаас байдаг л зүйл гээд анхаархаа больчихсон шүү дээ."

"Тэгэхээр би энэ Ча Инү-тэй нэг ангид орж магадгүй болох нь ээ. Хог гэж."

eunwo.o_c:
Харин чамд ямар
байна?

1min2_23:
Би саяхан нэг шинэ
ном эхлүүлсэн. Бас тэр
ном надад их таалагдаж
байгаа болохоор сэтгэл санаа үнэхээр сайхан байна аа.

1min2_23:
Харшил минь ч хөдлөхөө больчихсон.

"Бурхан минь. Би хэзээ ийм дотно маягаар чатладаг байлаа?"

"Манай найзууд хүртэл намайг чатаар ямар хүйтэн байдаг талаар гомдоллодог байтал энэ одоо юу вэ?"

eunwo.o_c:
Чи юуны харшилтай юм?

1min2_23:
Ургамлын.

1min2_23:
Үүнээс л болж би жилийн
4-ний 3-т муухай ааштай
байдаг.

1min2_23:
Харин одоо өвөл болж
байгаа болохоор би
үнэхээр жаргалтай байна.

"Бурхан минь. Хажүн үүнийг харвал шууд л гомдсондоо над руу үхлийн харц чулуудна даа."

eunwo.o_c:
Тэгвэл болж дээ. Чамайг
жаргалтай байгааг мэдэх
сайхан байна.

eunwo.o_c:
Би чамтай уулзахыг үнэхээр
их хүсдэгийг чи мэдэх үү?

eunwo.o_c:
Гэхдээ чи үүнийг хүсэхгүй
байгааг би мэднэ ээ.

eunwo.o_c:
Зүгээр л би чамайг үүнийг мэдээсэй гэж хүссэн юм.

1min2_23:
Ойлголоо. Би үүнийг
мэдчихлээ.

1min2_23:
Харин одоо баяртай. Би
номныхоо сүүлчийн
бүлэг рүү орчихсон болохоор унших хэрэгтэй байна.

eunwo.o_c:
Баяртай охин минь.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now