💜65💜

773 130 5
                                    

Бодолдоо дарагдан суухад минь Ча Инү-н үг намайг ахин түүн рүү анхаарахад хүргэв.

"Тэгээд чи ярих гэж байна уу?" түүнийг ийн хэлэхэд, би толгой сэгсэрсээр "Зайрмаг дуусчихлаа. Одоо би орохгүй бол болохгүй. Ээж аав хоёр мэдчихвэл уурлана. Баяртай." гэсээр түүнийг орхин явлаа.

Би энэ бүхнийг ярина гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна. Энэ миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд ч, би дурсахыг хүсдэггүй. Зөвхөн дотроо л хадгалан амьдрах минь надад сайхан байдаг болохоор тэр.

Хашаагаа даван гэртээ ороод харин би гэнэт гацлаа. Би яаж орох билээ? Гэрээс гарахдаа бол дэлхийн татах хүчний ачаар доош бууж чадсан ч, одоо харин яах билээ? Надад ямар нэг тийрэлтэд зүйлс байхгүй шүү дээ?

Санаа алдсаар байшингаа тойрохоор алхлаа. Арын хаалгаар орж болох байх. Гуйя, гал тогоонд л битгий байгаасай.

Би залбирсаар арын хаалгаар орвол хэн ч байсангүй. Аав усанд орж, ээж харин өрөөндөө ном уншиж байсан юм. Харин ахын тэр өглөө эрт хичээлтэй учир унтаж байгаа байх. Бурхан минь би хэзээ нэг түүн шиг оюутан болчхоод тоглоод сууж байх юм бол доо? Удахгүй дээ, ердөө хоёрхон жил.

Өрөөндөө орон, гутлаа тайлж буцааж хийчхээд ширээнийхээ ард суулаа. Дуусгаагүй бодлогууд минь шилэн барилга аятай, цагаан цаасан дээр ар араасаа цувран сүндэрлэнэ. Яасан сайхан юм бэ? Хэрэв би ингээд тоо болоод төрсөн бол үрийн үрд, үүрд мөнх цувран хэзээ ч мартагдахгүй орших нь байна шүү дээ. Заримд нь үзэн ядагдах ч, заримд нь хайрлагдаж, жаргал зовлонг мөнхөд хослуулан амьдрах боломж. Тоо болж төрөх минь яав даа?

Хэчнээн удаан суусныг мэдэх юм алга. Нүд аргаж, бие хөшихөд санаа алдсаар үзгээ тавилаа. Ердөө хоёр жил. Үгүй ээ, жил хагасын дараа юм байна. Тэгээд эцэст нь би энэ бүхнээс салж, өөрийн хүссэн газар руугаа холын хол явах болно.

Харин тэр хугацаанд энэ хорогдох зүйлгүй л болох хэрэгтэй. Би тийм ч, гэр бүлсэг хүн биш. Тиймээс надад гэр бүлдээ хорогдох зүйл байхгүй. Тэд ч намайг гадаад руу явахад баярлах байх. Харин найзууд минь? Тэд надгүйгээр зүгээр байна байх аа. Надад бол нэг их ялгаагүй. Гэхдээ нэг санаа зовоож байгаа зүйл нь Ча Инү. Тэр намайг яваад өгвөл яах бол? Буцаад л урьдынх шигээ амьдрах байх тийм үү? Эсвэл Минжи-тэй гэрлээд, үлдсэн амьдралаа өнгөрүүлэх байх. Эсвэл зүгээр л амьдрах байх. Мэдэхгүй юм.

Гэнэт бодлыг минь таслан утсанд мэдэгдэл ирэх дуу гарахад, би бага зэрэг цоччихлоо. Аваад харвал Ча Инү байх шив. Чөтгөрийг дурсахаар гэдэг шиг, Ча Инү-г бодохоор гэдэг хэлц гаргамаар юм.

eunwo.o_c: Би гэртээ ирчихлээ.

eunwo.o_c: Юу хийж байна?

1min2_23: Даалгавраа хийгээд л. Өөр хийх ажил байх биш.

eunwo.o_c: Чамд утсаар ярих боломж байна уу?

1min2_23: Байна. Яасан?

eunwo.o_c: Тэгвэл ярьцгаая. Би чамтай утсаар ярьж үзээгүй юм байна.

1min2_23: Ойлголоо.

Утсаа аван орон дээрээ очин суувал түүнээс дуудлага ирлээ. Санаа алдаад утсаа автал түүний "Бурхан минь!" гэх дуу чихэнд хадав. Тэр бүр аймар биш ч, эерэг сэтгэл хөдлөл ихтэй юм аа. Харин би бол сөрөг сэтгэл хөдлөл ихтэй нэгэн. Тэгэхээр бид бол эерэг болон сөргийн туйлууд бололтой.

"Юу ярих гэсэн юм?" Би асуусаар, дэрээ аван өвөр дээрээ тавивал, тэр "Зүгээр л, чамаас Жонгүг та хоёрын талаар асуух гээд..." гэлээ. Би уг нь түүнд тодорхой хэлсэн гэж бодсон юмсан. Эсвэл тэр миний үгийг сонсоогүй юм уу?

"Би чамд үгүй хэлж хэлсэн биз дээ?" гэхэд, Ча Инү "Чи надад зайрмаг дууссан болохоор би гэртээ харилаа, гэхээс өөр юу ч хэлээгүй. Тиймээс л би асууж байна. Чи хэлэхгүй бол би өнөө шөнө унтахгүй юм шиг байна шүү." гэсээр утасны цаанаас хөнгөхөн хөхрөх дуулдав. Үгүй ээ, мөн их юмаараа гийгүүлж байх шив дээ? Түүний унтах эсэх надад ер нь ямар хамаа байна аа?

Би санаа алдаад "За яахав. Гэхдээ намайг ярьж байхад, миний яриаг таслахгүй шүү!" ийн хэлэхэд, тэр "Ойлголоо. Би нэг ч үг дуугарахгүй, сайн сонсох болно." гэлээ.

Түүний чимээгүй болсноос хэдэн мөчийн дараа би ярьж эхлэв.

"Тэгэхээр би багадаа ээжид хичээлээс болж загнуулах бүрдээ маргааш өглөө нь эрт босож байгаад тоглоомын талбайд очдог байсан юм. Нэг удаа зун байх... би ээжид их загнуулсан юм л даа. Тэгээд маргааш өглөө нь босдогоороо босоод, тоглоомын талбайд очоод сууж байсан юм. Яагаад ч юм, бодож чадахгүй болохоор өөртөө дургүй хүрээд уйлах гээд сууж байтал Жонгүг над дээр хүрээд ирсэн. Тэр өдөр Жонгүг манай байранд шинээр нүүж ирж байсан юм билээ. Тэгээд өглөө эрт нүүж ирэхдээ намайг хараад ирсэн гэнэ лээ. Эхэндээ би түүнийг тоогоогүй л дээ. Гэхдээ тэр миний нулимсыг арчиж өгсөн юм. Тэгээд тэр 'Өвдөх бол энэ хорвоогийн хамгийн муухай зүйл. Харин чи өөрийгөө өвтгөөд байсан болохоор, өвтгөхөө болиход чинь тусалж байна.' гэж хэлсэн. Надад тэгж хэлсэн бас нулимсыг минь арчсан анхны хүн Жонгүг болохоор тэр үедээ би түүнд үнэхээр их баярласан. Гэтэл тэр яасан гээч? Надад цэцэг өгсөн. Намайг харшилтай байхад тэр шарилжийн цэцэг тастаж аваад, 'Хоёулаа найзууд болцгооё. Энэ бидний нөхөрлөлийн бэлэг тэмдэг болог. Энэ хорвоо дээр цэцэг байгаа цагт бид найзууд байх болно.' гэж хэлж байсан. Харин би түүнийг нь зүгээр л шууд авчихсан. Надад одоо ч тэр цэцгийн хатаамал байгаа. Харшил хөдөлж байсан ч, надтай найзлах гээд ирсэн анхны хөвгүүн тэр болохоор би авчихсан. Харин дараа нь бид сургуульд ордог жил би түүнтэй ахин таарсан. Бид нэг ангид тэгээд бүр нэг ширээнд хамтдаа суудаг байлаа. Тэгээд бид найзууд болсон юм...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now