💜24💜

1.1K 167 10
                                    

"Тэгэхээр тэр чиний дугаарыг Жинү-тэй андуурснаас болоод та хоёр зурвасаар харилцдаг болсон. Бас тэр шалсаар байгаад чиний инстаграм хаягийг чинь аваад, миний бичсэн сэтгэгдлүүдийг харчихсан. Үүнээс болоод чамд уурлаж, чамайг блок хийчихсэн тийм үү?" Хажүн бидний чатыг болон зурвасыг харсаар ийн хэлэх аж.

Би түүнийг цайны газар руу дагуулж ирээд, хоол идэх хооронд нь өмнө болсон бүх зүйлсийг тайлбарласан. Гэсэн ч энэ залуугийн гаргасан хариу үйлдэл нь, бүх зүйлийг эхнээс нь асуух байлаа. Заримдаа би түүнийг хэтэрхий их цохиулснаасаа болоод юмсыг ойлгохдоо доголдолтой болчихсон гэж боддог шүү.

Удаагүй бусад найзууд минь ирэн суухтай зэрэгцэн, биднээс холгүй Ча Инү болон түүний найзууд ирэн суув. Гэхдээ тэр үнэхээр муу харагдаж байна. Байдгаараа хөмсгөөрөө зангидчихсан. Яг л түүн дээр тэнгэр нурчихсан мэт.

Хажүн үүнийг анзаарсан бололтой над руу ёжтой инээсээр, миний утсыг булааж аван, ямар нэг зүйл хийлээ. Бурхан минь, би түүний энэ ёжтой инээдээс үнэхээр их айх юм.

Хэдий түүнээс утсаа булаагаад авмаар байгаа ч, тэр өгөхгүй нь ойлгомжтой. Түүн шиг хурдан нэгний эсрэг зогсоход би дэндүү хүчин мөхөс.

Тэр утсыг минь буцаан өгөхөд нэлээн дээхнэ, тоглоомоор түүний хацар дээр үнэсэн авахуулсан зургийг инстаграм дээр тавьчихсан байв.

Би түүн рүү том харсаар "Хараал ид! Яаж байгаа юм бэ?" гэхэд, тэр өөрийнхөө утсаар ямар нэг зүйл хийнгээ, "Зүгээр л нэг зүйл шалгаж үзэх гэсэн юм." гэхтэй зэрэгцэн миний утсанд мэдэгдэл ирлээ.

ha_joon.k таны зураг дээр сэтгэгдэл үлдээсэн байна.

ha_joon.k: Охин минь гэж. Би ч бас чамд зөндөө хайртай.

Үүнийг харахдаа би цухалдсаар "Ямар новшоо хийгээд байгаа юм бэ?" асуухад, тэр инээмсэглэн над руу ойртоод "Зүгээр л харж бай." гэсээр Ча Инү рүү харахад, удаагүй тэр утсаа хаа нэг тийшээ хүчтэй шидэн, орилсоор цайны газраас гараад явчхав.

Харин Хажүн үүнийг харан бах нь ханасан бололтой, гараа элгэндээ авсаар "Харж байна уу? Тэр чамд сайн биш юм аа гэхэд талтай л юм байна. Эсвэл булантай гэх ёстой юм болов уу?"

***

"ХАРААЛ ИД!!!" Инү зоогийн газраас гаран сургуулийн хонгилд явж байхдаа ийн хашхирахад, түүний ардаас гарч ирсэн залуус хэсэг гайхан зогсоно.

Эцэст нь тэдний дундаас хамгийн ахмад нь болох Жинү түүн рүү дөхсөөр "Инү юу болсон болоод ингэж уурлаад байгаа юм?"

"Би тэр Хажүн-г өөрийн гараар үгүй хийнэ дээ." Инү Жинү-н ч үгийг тоолгүй хэлсээр, саяхан л уурлаж байсан атал одоо болохоор, хэнээс ч илүү тайван харагдах нь залуусыг бага зэрэг айлгаж байлаа.

Залуус дундаас арай Инү-тэй дотно, түүнийг илүү удаан мэдэхээр Мүнбин түүнд ойртсоор "Инү юу болоод байгаагаа бидэнд тайлбарла!! Бас яагаад Хажүн-д ингэж уурлаад байгаа юм?" ширүүхэн хэллээ.

Түүний хувьд Инү хамгийн сайн найз бас дүү нь. Инү хэдий үргэлж хүйтэн мэт зан гаргадаг ч, тэдний хажууд бол хэнээс ч илүү дулаан бас сайхан сэтгэлтэй нь. Гэхдээ түүний дүү сүүлийн үед өөрчлөгдөх болсон. Үргэлж л утсаа ширтэн, чимээгүй, бодолд автсан, хааяа нэг тэнэг хүн шиг шалтгаангүй инээмсэглэдэг болсон. Энэ түүнийг бас түүний найзуудыг гайхшруулж байсан ч, шалтгааныг мэдэхдээ бүр ч илүү гайхширсан.

Ча Инү найз нар дундаасаа хамгийн шалиг мэт харагдах ч, үнэн хэрэгтээ хамгийн хүйтэн, гэр бүлийнхээ төлөө л биш бол хэзээ ч түрүүлж дуугардаггүй нэгэн. Гэтэл тэр нэг охиноос болоод өөрчлөгдөж байгаа нь түүнийг гайхшруулсан юм.

"Миний утсыг авсан уу? Би түрүүн хашаа ч юм шидчихсэн." гэхэд Санха халааснаасаа түүнд утсыг нь гаргаж өгсөөр "Май! Битгий ингэж байгаа ч. Бид ямар таны зарц биш дээ." гэхэд Минхёг түүнийг нудрав.

Инү түүнээс утсаа аван, ямар нэг зүйл оролдож байгаад тэдэн рүү утсаа сунгав.

"Харж байна уу? Үүнээс болж би түүнийг үгүй хийх гээд байгаа юм! Энэ хараал идсэн зурагнаас болж." гэхэд бүгд дуугаа хураалаа.

Инү-н дурлалт охин Хажүн-г үнэссэн байхад, хэн үг хэлж чадах вэ дээ? Залуус ч бас хайр ямар хэцүү ядаргаатай байдгийг мэднэ шүү дээ.

Мүнбин "Инү чи эхлээд энэ зурагныхаа учрыг асуусан нь дээр байх. Бас нэг зүйл хэлэхэд БИТГИЙ ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИАД БАЙ!! Чи Хажүн-г алах биш, тэр чамайг ална мэдэв үү!" гэсээр, Инү-г дагздаад авав.

Инү гайхсаар "Хён!" гэхэд, Мүнбин "Зүгээр л энэ бүхнээ тэр охиноосоо асуу! Битгий айл амьтан үйлмүүлээд, драмад тоглож байгаа юм шиг солиорч гүйгээд бай!" гэсээр түүнийг орхин явлаа.

Ард нь үлдсэн залуус ч бас инээдээ тэвчсээр, Мүнбин-ий араас, Инү-г орхин явлаа. Тийм ээ, Мүнбин л ганц түүний учрыг олж чаддаг нь юм.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Wo Geschichten leben. Entdecke jetzt