💜47💜

968 156 4
                                    

"Нээрээ чи сонссон уу? Ангиудыг ахин хувиарлана гэсэн."

"Тийм ээ, сонссон. Гэхдээ төгсөх ангийнхныг яах юм бол? Тэд..."

Сургуулийн номын сангаас авсан номоо буцаан өгөхөөр алхах замдаа би хоёр охины ярих талаар сонслоо. Би Ча Инү-с энэ бүхнийг сонсохдоо бага зэрэг эргэлзсэн ч, одоо бол бүрэн итгэлээ. Бас би яг одоо өөрийгөө харааж байна. Би яагаад бусад охид шиг шинэ захирлын сайхан царайнд анхаараад үгийг нь гүйцэт сонсчихож болоогүй юм бэ?

Би шинэ захирлын төгссөн сургуулийг сонсохдоо сургуулийг илүү дээр болгоно гэж бодож байсан ч, түүнийг шийдвэр хараал идсэн хөгийн байна. Ямар нь галзуу нь ангиудыг ахин хуваарилах шийдвэр гаргадаг байна аа? Үүнээс болоод хүүхдүүдийн сурлагын төвшин яаж буурч болохыг бодож үзээгүй л байлгүй.

Гэхдээ хамгийн хөгийн нь бурхан хэзээ ч миний талд байдаггүйд байгаа юм. Мэдээж тэд миний талд байхгүй болохоор би Ча Инү-тэй нэг ангид орж болзошгүй. Гэр бүл минь уг нь бурханд жил болгон өргөл барьц өгдөг уламжлалтай ч, Ча Инү-н гэр бүлээс багыг өгсөн бололтой. Тийм ээ, тэгж л таарлаа. Үгүй бол хүн юм өгөөд байхад ядаж ганц удаа миний талд орохгүй байгаа нь хачин байгаа биз дээ? Эсвэл би өмнө насандаа сүм дуган шатааж, бурхныг дорд үздэг байсан юм уу?

Номын сан руу ороод эхний харсан зүйл минь намайг нүдэндээ итгэхгүйд хүргэлээ. Учир нь Ча Инү гэгч залуу дүүрэн овоолоостой номнуудын дунд цааш харан суугаад, хичээл хийж байсан юм.

Би түүнийг яг ч байдгаа алдчихсан муу сурлагатан биш гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ тэр бас сайн сурлагатан ч биш. Юу гэхээр тэр өөрийн мэдэх ёстой гэж бодсон зүйлсээ л мэдэж, сурах ёстойгоо л сурдаг нэгэн. Үүн дээр түүний гэрийн багшийг онцлох хэрэгтэй байна.

Тиймээс түүнд ингэж ном эргүүлж суух хэрэг гардаггүй. Хэдэн зуун номон дээр байх мэдээллийг түүний гэрийн багш нэгтгээд түүнд өгчихдөг гэдгийг нь би сонсож байсан юм. Гэтэл ийм хүн ямар тахил нь буруу өрөгдчихсөн болоод энд сууж байгаа юм?

Би хурдхан харц буруулаад номын санч дээр очин номоо тушаалаа.

"Чи ч шуурхай хүүхэд шүү. Энэ удаад юу унших гэж байна?" хэмээн надаас асуухад нь би мөрөө хавчаад "Олдсоноо л." гээд цааш уран зохиолын хэсэг рүү явав. Би үргэлж эндээс ном авч уншдаг болохоор номын санч эгч намайг сайн мэддэг юм.

Манай сургууль бусад сургуулиудыг бодвол номын сан нь нэлээдгүй том, олон номтой. Тийм болохоор хүүхдүүд эндээс хүссэн номоо төвөггүй олж чаддаг.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now