💜49💜

944 162 5
                                    

"За миний саяны нэр дуудсан хүүхдүүд бүгд нөгөө ангиуд руу яваарай. Хуваариа менежерээс аваарай." багш ийн хэлэхэд, ангийн тэн хагас нь санаа алдсаар цүнхээ аван дээш босох аж. 

Гуйя, бурхан минь. Ердөө энэ удаа л миний талд ороод Ча Инү-г ангид минь битгий оруулаач. Хэрэв зөвхөн энэ удаад л та миний талд байвал би жил бүрийн дүйцсэн өдрөөр чинь цагаан хоол идэж, буян үйлдэж болох бүхий л зүйлсийг хийж байя. Сар бүр мацаг барьж, мах идэхээс татгалзъя. Юу ч байсан хамаагүй, би бүгдийг нь хийе. Зөвхөн энэ удаа. 

Би өөрийн мэдэх бүхий л маань, мэгзмийг амандаа уншсаар, Ча Инү-г ангид минь битгий орж ирээсэй хэмээн залбирах аж. 

"Яа чи юу хийгээд байгаа юм бэ?" Хажүн над руу гайхан харсаар ийн хэлэхэд, би түүн рүү хараад "Хажүн-аа." хэмээн эрхлэх аядах аж. 

Хажүн над руу гайхан хараад "Юу вэ? Яагаад ингэж хачин аашлаад байгаа юм? Чи өнөө өглөө хэдэн аяга кофе уусан?" хэмээн загнах аятай хэлэхэд нь би муухай харсаар "Би өнөө өглөө кофе угаагүй ээ. Зүгээр л нөгөө ангиас Ча Инү ороод ирчих вий гэж айсандаа мэгзэм уншиж байна." гээд буцан мааниа уншиж эхэллээ. 

Хажүн миний ярьсныг санасан аятай хоёр минутын дараа гэнэт дуу алдан "Нээрээ чи чинь түүнтэй чатлаад байдаг биз дээ? Арай чамайг таньчихгүй байлгүй дээ." гэхэд нь, би түрүүнээс хойш үүнийг л бодож байсан аятай царай гарган түүн рүү харав. 

"За ямар ч байсан надтай хамт залбир! Танай авга ах хамб лам байсан юм чинь чиний үгийг бурхан сонсож юуны магад." гэхэд Хажүн нүдээ эргэлдүүлсээр надтай хамт залбирлаа. 

"За хүүхдүүдээ! Чимээгүй байцгаа. Нөгөө ангиас шилжин ирж буй хүүхдүүд орж ирж байна. Алив хүүхдүүдээ. Орцгоо." багшийг ийн хэлэхэд, хүүхдүүд ар араасаа цувран орж ирэхэд, тэр дунд Ча Инү байгаагүй ч, хамгийн сүүлийн мөчид ороод ирэх нь тэр. 

Тийм ээ, та ч үнэхээр бурхан юм даа. 

"Энэ хүүхдүүд бол манай ангийн шинэ хамт олон. Тиймээс та бүхэн халуун дотноор хүлээн авна гэж найдаж байна." гэхэд ангийн бүх хүүхдүүд алга ташин зарим нь шүгэлдэв. Хажүн бид хоёр л бие биен рүүгээ 'өнгөрсөөн' гэх аятай харлаа. 

Багш урдаа байх ширээнүүдийн байрлалыг бичсэн, цаастай савыг барьсаар тэдэн рүү сунгаад "За эндээс нэг цаас сугалаад, цаасан дээр байх байран дээр очин суугаарай." гэсээр нэг нэгээр нь сугалуулав. 

За одоо бол надаас хол л сууж байвал үнэхээр хамаа алга. 

***

Найзуудаасаа ердөө Мүнбин-тэй л хамт ангиас шилжих болсон нь, Ча Инү-н байдлыг улам л дордуулав. Гэсэн ч тэр Мүнбин-тэй өөр ангид орох болсондоо баярлах аж. 

Шинэ ангийнхаа хуваарийг авахад, яг нөгөө анги байсанд тэр нууцхан инээмсэглэв. 

"Юу вэ? Яагаад инээмсэглээд байгаа юм?" Мүнбин сургалтын менежерийн өрөөнөөс гарахдаа ийн хэлэхэд, Инү мөрөө хавчаад "Би өөрийнхөө охиныг олчих шиг боллоо." гэв. 

Мүнбин гайхсаар "Нээрээ юу? Хаана сурдаг юм байна?" гэхэд, Инү инээмсэглээд "Бархасбадь гарагаас зүүн хойш 5-н мянган жилийн гэрлийн жил яваад нэг жижиг гараг байгаа. Тэр гарагийн цөмд нэг дажгүй сургууль байгаа гэсэн. Тэр тэнд сурдаг юм." ийн хэлэхэд, Мүнбин гайхсаар "Юу вэ? Зөгнөлт кинонд тоглоод байгаа юм уу, хаашаа юм?" гэсээр түүнийг даган алхлаа.

Инү явсаар шинэ ангийнхаа гадаа байх хүүхдүүдийн ард очин зогсоод, удалгүй анги руугаа оров. Ангийн багш хүүхдүүд бүгд л тэдэнд баяр хүргэн, уриалгахан байх ч, хоёр хүүхэд л тийм ч таатай байхгүй байгаа нь үйлдлээс нь харагдах аж. 

Нэг нь Инү-н дургүй Хажүн гэх залуу байх агаад, харин нөгөө нь Хажүн-с бараг салдаггүй Инү-н өмнө туслаж байсан охин байв. 

Инү инээгээд "Магадгүй тэр жижигхэн гарагийн цөмд тийм ч муу байхгүй бололтой." ийн хэллээ. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now