💜87💜

599 96 1
                                    

Жонгүг Жэмин-г аван цааш яваад удаагүй хүүхдүүд ч тарж хичээл рүүгээ явлаа. Хонгилд Инү Минжи хоёр л үлдсэн байв.

Инү салаа алдан алхсаар Минжи-н гараас барин хаа нэгтэй рүү түргэн түргэн алхлаа. Харин Минжи чимээгүй түүнийг даган явна. Магадгүй өчигдөр эсвэл хэдэн өдрийн өмнө байсан бол тэр гараас нь атгах Инү-н гарыг харахдаа тэнгэрт тултал баярлах байсан биз. Харин одоо бол түүний дургүй хүрч байсан юм.

Тэр хязгаартаа тултал магадгүй бүр хязгаарын цаадах хязгаарт ч хүрэхээр их тэвчсэн. Инү түүнийг үл тоох болгонд тэр инээмсэглээд өнгөрдөг байлаа. Инү түүнийг хүйтэн үгээрээ идэх бүрд тэр хошуугаа унжуулан гомдсон ч, хэдхэн минутын дараа эргээд инээмсэглэдэг байлаа. Инү түүнээс татгалзах бүрд тэр өөртөө зүгээр ээ, хэзээ нэг өдөр тэр намайг хүлээн зөвшөөрнө гээд тэвчдэг байлаа. Гэхдээ одоо түүнд юу үлдэв? Сургуулийн хүүхдүүдийн хэл амны бай болж, бүдүүлэг соёлгүйгээрээ дуудуулан адагтаа тултал шалдаа буусан нэр хүнд бас үртэс ч үлдэлгүй бутарч шархалсан сэтгэл зүрх.

Минжи үүнийг хүсээгүй. Тэр зүгээр л өөрийн хайртай залуутайгаа хамт он удаан жил аз жаргалтай амьдрахыг л хүссэн. Тэр бусад шиг үүрдийн эсвэл үргэлжийн зүйлийг хүсээгүй. Тэр зүгээр л өөрийн эцсийн амьсгал хүртэлх хугацаандаа л жаргалтай амьдрахыг хүссэн гэнэн охин. Минжи Инү түүнийг хүлээн авна гэдэгт, тэд хамт байна гэдэгт итгэж байсан. Гэхдээ эцэст нь тэр юуг олж авсан юм бэ? Юу ч биш. Хараал идсэн арван жилийн турш итгэсэн итгэл нь түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол тэр итгэл гээчийг нь бурхан руу чулуудахыг хүсэж байв. Тэр итгэл гээч энэ сайхан нэртэй хорлогчийг хорвоогоос далд оруулахыг хүсэж байв.

Инү Минжи хоёр дээвэр дээр гарч ирэхэд, Инү түүний гарыг тавьсаар "Яагаад ингэж байгаа юм?" хэмээн асуулаа.

Минжи түүн урьд урьдынхаасаа илүү тайвнаар "Би яагаад ингэж болохгүй гэж?" хэмээн асуултыг асуултаар хариулав.

Инү ширүүнээр "Битгий тоглоод бай Ян Минжи!" хэмээхэд, Минжи дооглосон мэт инээн "Яа И Дунмин! Би чамайг арван жилийн турш хайрласаар ирсэн! Би арван жилийн турш чиний хараал идсэн үл тоомсорлолт, новшийн үгсийг чинь тэвчиж ирсэн!! Ийм байхад тэр хэн гэж? Тэр Хан Жэмин гэгч чинь чамтай харилцдаг болоод арван жил болоо юу? Арван сар ч болоогүй байхад миний сүйг цуцалдаг тэр ер нь хэн юм?! Би яагаад ингэж болохгүй гэж?" ийн хэлсээр эргэн тойрноор алхаж эхэллээ. Тийм ээ, түүний зөв. Жэмин-д Минжи-н сүйг цуцлах эрх байхгүй. Гэхдээ үүнийг Жэмин биш Инү цуцалсан шүү дээ.

"Тэр чамайг надаас илүү хайрлачхаа юу? Айн? Үгүй биз дээ! Тэр чамд огтхон хайргүй!!" Минжи-г хатуухан хэлэхэд, Инү гараа зангидсаар "Үгүй ээ. Тэр надад хайртай." хэмээн зөрүүдэлнэ.

Минжи чанга хөхрөөд "Хэрэв тэр чамд хайртай байсан бол яагаад тэр шинэ ирсэн сурагчтай явж байдаг билээ? Аан нээрээ тэр чинь чиний найз байсан билүү? Чиний хэргээ тохчихдог найз?" хэмээсээр хөмсгөө өргөн "Хэрвээ Хан Жэмин чамд хайртай байсан бол тэр өдийд түүнтэй биш харин чамтай хөтлөлцөөд зогсож байх байсан юм!" гэсээр Инү рүү ууртай харахад, Инү толгой сэгсэрсээр "Үгүй ээ. Түүнд боломж байгаагүй болохоор л намайг сонгоогүй юм!"

Минжи түүний зөрүүдлэхийг харсаар "УХААН ОРООД ӨГӨӨЧ И ДУНМИН!" ийн орилоод, "Тэр чамд хумсны толионы төдий ч хайргүй. Ийм байхад, битгий ийм новшийн зан гаргаад бай!" гэсээр хэн хэн нь чимээгүй боллоо.

Инү Минжи-н үгийг эргэцүүлж байсан бол харин Минжи удаан хугацаанд хадгалж явсан үгээ хэлсэнд битүүхэн баярлаж байв.

Хэсэг хугацааны дараа Минжи "Инү би чамайг үнэхээр өндрөөр үнэлж, хайрладаг байсан. Бүр үнэхээр өндрөөр шүү. Гэхдээ одоо бол би итгэл алдарч байна. Чи миний мөрөөдсөн шиг, миний хайрласан шиг тийм нэгэн байгаагүйд би дургүй хүрч байна. Магадгүй чи өөрчлөгдсөн байх. Тэр охиноосоо болоод... Гэхдээ Инү яагаад миний хайрыг анзаараагүй юм бэ? Энэ тийм анзаарагдхааргүй өчүүхэн байсан юм уу?" хэмээн хэлэхэд, түүний хоолой хэзээ ч байгаагүйгээрээ цөхөрсөн сонсогдож байлаа.

Инү түүнд үг хэлэхээр ам нээсэн ч, Минжи өрсөн "Хэрэггүй ээ! Одоо хангалттай. Би ахиж чамайг хайрлахгүй. Чиний нүдэнд өртөж, төвөг учруулахгүй болохоор өөрийнхөөрөө сайхан амьдраарай. Чамд аз жаргал хүсчихье!" гэсээр цааш яван, дээврээс буув.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now