💜77💜

644 120 6
                                    

Өглөөнөөс хойш хоолны цаг хүртэл би яг л хөлдсөн амьтан шиг байлаа. Хажүн тэмцээнд явчихсан болохоор намайг нэг сайн чимхээд өгөх хүн ч байхгүй.

Хоолны цагийн хонх дуугарахад, хүүхдүүд бөөнөөрөө гүйлдэн ангиас гарав. Анги ангийн дарга, би, Инү бас Жонгүг л үлдсэн байлаа. Ангийн дарга ширээгээ дэрлэн унтах нь, түүнийг шөнөжин өвлийн амралтын нэмэлт сургалтад явах хүүхдүүдийн жагсаалт болон сургалтын үеэр болох хөтөлбөрүүдийг гаргаад унтаж чадаагүйг илтгэнэ. Багш намайг ангийн дарга болохыг шанал болгосон ч, би эрс эсэргүүцсэн юм. Бага ангидаа нэг жил ангийн дарга хийсэн минь надад хангалттай. Энэ бол тамын тогоонд чанагдахтай ижил зүйл.

Би доош харсаар бугуйгаа барин суухад, хажууд минь хэн нэгэн ирсээр наалт ширээн дээр минь тавилаа. Итгэлгүй байсан ч, дээш харвал... Жонгүг зогсож байсан юм.

Үсээ гелдэн янзлаад, дүрэмт хувцсаа цэмцгэр өмсчихсөн. Бас дээр нь нэг гараа халаасандаа хийчихсэн. Сайхан харагдаж байна. Гэхдээ энэ сайхан төрх надгүйгээр бүрдсэн гэдгийг санах хэрэгтэй.

Би түүний өгсөн наалт руу хараад "Юу юм?" хэмээн асуухдаа өөрийгөө аль болох барьж байсан юм. Түүнд гомдоогүй мэт. Түүнийг явсныг ч мэдээгүй мэт. Түүний явсан нь ч, ирсэн нь ч надад огт хамаагүй мэт аашлах хэрэгтэй. Тэгж байж л би ахиж шархлахгүй. Хүйтэн хандлага хэзээд намайг биш нөгөө хүнийг минь өвтгөсөөр ирсэн. Энэ удаад ч бас тэгнэ гэж бодож байна.

"Харахгүй байна уу? Өвчин намдаах наалт байгаа биз дээ?" Жонгүг ийн хэлэхэд, би арагш сандлаа налаад "Намайг сохор гэж бодоо юу? Би үүнийг юу болохыг харж байна. Яах гэж? Ямар шалтгаанаар? Юу санаж өгөөд байгаа юм гэж асууж байна!?" гэсээр түүн рүү хүйтэн харцаар харлаа.

Жонгүг хоёр гараа халаасандаа хийгээд "Бугуй чинь өвдөөд байгаа юм шиг харагдсан болохоор өгч байна. Харин ямар нэг шалтгаан, юм санаж өгөхийн хувьд... надад тийм зүйл байхгүй ээ." гэснээ эргэж харан Инү рүү толгой дохисноо, хаалга руу алхаж эхлэв.

Инү түүний араас явах гэхэд нь, би гараас нь барин зогсоогоод "Яах гэж байгаа юм?" ийн асуувал Инү инээмсэглэн доош над руу тонгойгоод "Зүгээр дээ. Бид найзууд шүү дээ. Удаан уулзаагүй найзуудын уулзалт гэх үү дээ. Нэг тийм зүйл хийчхээд ирье." ийн хэлсээр толгойг минь илэн цааш явлаа.

Харин би зүгээр л хараад үлдэв.

***

Инү дээвэр дээр гарч ирэхэд, Жонгүг хэдийн ирчихсэн ирмэг дээр доош харан зогсож байлаа.

Бусад хүмүүс түүнийг харвал, үсрэх нь гээд татан авахаар хичээх байсан бол Инү тэгсэнгүй. Тэр Жонгүг-г мэднэ. Жонгүг бол эрсдэлд дуртай бас амьдралд хайртай нэгэн. Тиймээс тэр хэзээ ч үсрэхгүй.

Инү халаасандаа гараа хийгээд "Юу ярилцах гэсэн юм?" хэмээн хэлэхэд, түүний амнаас уур гарах аж. Өвлийн адаг сард дээвэр дээр дүрэмт хувцастай гарах шалтгаан чухал л байгаасай гэж тэр бодож байв.

Жонгүг ирмэг дээрээс түүн рүү мөрөө давуулан хараад "Чи намайг санаагүй гэж үү? Би уг нь их санасан юмсан. Саяхныг хүртэл." сүүлийн үгээ аяархан өөртөө хэлсэн ч, Инү сонссон юм.

Инү санаа алдаад "Хоёр долоо хоногийн өмнө ирчхээд, яагаад одоо л ирж байгаа юм?" ийн асуухад, Жонгүг түүн рүү эргэн хараад "Хөөх. Солонгост мэдээлэл их хурдан тархах юм аа. Арай дэлхийн хаана ч байсан адилхан юм биш биз дээ?" гэсээр хөхрөхөд Инү доош харан санаа алдлаа. Түүнд санаа алдахаас өөр хийж чадах зүйл байхгүй бололтой.

Жонгүг дээврийн ирмэгээс буугаад, Инү рүү алхахдаа "И Дунмин. Би чамайг үргэлж уучилсаар ирсэн. 5-н жилийн өмнө чамаас болж Жэмин дээр очиж чадаагүй, бидний харилцаа хөндийрөхөд ч. 4-н жилийн өмнө хараал идсэн өөрийнхөө хийсэн хэргийг над руу чихэхэд ч би чамайг уучилж байсан. Би үргэлж хүлцэнгүй нэгэн байсаар ирсэн. Би чамайг миний найз болохоор уучилж байсан. Гэхдээ энэ удаад бол чадахгүй шүү. Чамд хэзээ ч Жэмин-г өгч чадахгүй. Эхлэлээсээ авахуулаад одоог хүртэл тэр минийх. Тэр зөвхөн минийх!" гэсээр түүний өмнө ирэн зогслоо.

Инү-н гэр бүлийнхээ үгнээс зөрж чаддаггүй өөр нэг шалтгаан бол энэ. Түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдааг найз нь үүрч, эцэг эх нь далдалсан учир тэр одоо ингээд явж байна. Түүний хэзээ ч дурсахыг хүсдэггүй ганц дурсамж бол энэ.

Харин Жонгүг-н хувьд тэр хэзээд хүлцэнгүй нэгэн байсан юм. Инү-с болж 2 ч удаа Жэмин-тэй уулзах боломжоо алдсан ч, тэр Инү-д уурлаж эсвэл гомдож байгаагүй. Инү түүнд буруугаа тохоход ч тэр юу ч хэлж байгаагүй. Гэхдээ Жэмин-ий асуудал бол өөр. Түүнд хэргээ тохож явуулчхаад, хайртай охиныг нь өөрийн болгох???

Солонгост буцаж ирэх боломж гарахад, Жонгүг-н толгойд хамгийн түрүүнд Жэмин л орж ирсэн. Дахиж явахгүйгээр буцан ирж байгаа болохоор, буцаад түүнтэй найзууд болж хэлж чадаагүй сэтгэлээ илчилнэ дээ гэж бодож байсан юм. Гэсэн ч эцэст нь сайн найзынх нь гараас атган, тодоор инээмсэглэн алхах Жэмин-г хараад түүний бодол нуран унасан билээ.

Зөвхөн түүнд өгдөг инээмсэглэлээ найзад нь өгч. Зөвхөн түүнээс атгадаг байсан гараараа найзынх нь гараас атгаж. Зөвхөн түүнтэй хийдэг байсан зүйлээ найзтай нь хийж байхыг хараад тэр нэг зүйлийг шийдсэн юм. Юу ч болж байсан, Жэмин-г буцааж авна гэж.

Инү түүн рүү хараад "Жэмин хэлэхдээ, та хоёрын үлгэр хэдийн дууссан гэсэн." гэхэд, Жонгүг ёжтой инээмсэглээд "Үгүй дээ. Үлгэр дөнгөж л эхэлж байна. Тэр чинь зүгээр л өмнөтгөл байсан юм." гэсээр түүнийг орхин явлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now