💜84💜

612 111 13
                                    

Инү гэртээ орж ирэхдээ ер бусын хүйтэн бас ууртай байх аж. Үүнийг харсан түүний ээж гайхаж байлаа. Түүний хүү ихэнхдээ залхсан эсвэл тогтвортой байдаггүй биш билээ? Гэтэл өнөөдөр түүнд юу тохиолдоо вэ?

Хадагтай И хүү рүүгээ харсаар цайгаа уун "Өнөөдөр ямар нэг зүйл болоо юу? Их ууртай байх чинь." хэмээн хэлэхдээ нэг ч удаа хүү рүүгээ харсангүй. Магадгүй тэр хүүгийнхээ хүйтэн бас ууртай харцтай тулгархаас цааргалсан биз.

Инү гараа цайтал атгасаар "Би Минжи-тэй тавих сүйгээ цуцалмаар байна!" гэхэд, ээж нь түүн рүү хувиралгүй хараад "Юу гэсэн үг үү?" хэмээн асуулаа. Олон жилийн дараах өөрийн бодлоо хэлж байгаа хүү нь хадагтай И-д их сонирхолтой санагдсан бололтой.

"Би Минжи-д хэзээ ч хайртай эсвэл сайн байгаагүй. Би үргэлж түүнийг үзэн ядсаар ирсэн. Тиймээс би сүй тавьж чадахгүй ээ. Би өөрийнхөө амьдралыг түүгээр бас та нараар сүйрүүлж чадахгүй." Инү чанга дуугаар зоригтой хэлэхэд, ээж нь нууцхан инээмсэглэв.

Тэгэхээр тэр Минжи-г түүний амьдралыг сүйрүүлнэ гэж бодсон юм биз дээ? Хачин л юм.

"Нэгэнт өдөр судраа шийдчихсэн өнөө маргаашгүй бэлтгэл ажилдаа орох гэж байхад юу яриад байгаа юм?" И хадагтай хатуухан ийн хэлсээр хүү рүүгээ ширүүн харахад, Инү ч түүнээс дутахааргүй ширүүн харцтайгаа ээж рүүгээ ширтлээ.

"Би үгүй гэсэн бол үгүй." Инү ийн хэлэхэд, ээж нь түүн рүү ихэмсэг хараад "Би болно гэсэн бол болно." хэмээгээд буцан цайгаа уув.

Инү хангалттай их тэвчиж байсан ч, тэр эцэстээ өөрийгөө барихаа болив.

Тэр баруун гартаа барьсан цүнхээ газар савсаар "БОЛИОД ӨГ!!!" ийн орилоход, түүний ээж эгээтэй л цайгаа асгачихсангүй.

Инү ээж рүүгээ өмнөхөөсөө ч илүү аймшигтай хараад "ТА! ТА Л БИДНИЙ АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА НЭГЭН. ЭХЛЭЭД ААВ! ТЭР ХЭЗЭЭ Ч КОМПАНИ-Г ӨВЛӨЖ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙГААГҮЙ. ГЭВЧ ТА ТҮҮНИЙГ ЗАГНАСААР БАЙГААД ТЭР ХАРААЛ ИДСЭН СУУДАЛД СУУЛГАСАН. ХАРИН ОДОО ХАРААЧ!!! ААВ МИНЬ МИНИЙ ААВ БИШ ХАРИН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ И БОЛЧИХСОН. ЭНЭ БОЛ ТАНЫ БУРУУ!!! ХЭРЭВ ТА ТЭР БҮГДИЙГ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ААВ УРЬДЫН АДИЛ ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ, ХӨГЖИЛТЭЙ НЭГЭН БАЙХ БАЙСАН ЮМ!!! ХАРААЛ ИДСЭН ЭНЭ ГЭР БҮЛИЙГ ИЙМ ХҮЙТЭН ХӨГИЙН БОЛГОСОН ХҮН НЬ ТА!" хэмээн хашгичаад түүний ээж түүн рүү чимээгүй л харан сууж байв.

Инү үргэлжлүүлсээр "ТА БОЛ ХОРВОО ДЭЭРХ ХАМГИЙН ШУНАЛТАЙ НЭГЭН. ТАНЫ ШУНАЛ ААВААР Ч ЗОГСООГҮЙ. АХ РУУ ЧИГЛЭСЭН. АХ УРЛАГААР ЯВАХЫГ ХҮСДЭГ ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ХАА БАЙСАН БИЗНЕС УДИРДЛАГА РУУ ОРУУЛСАН. ТА АХЫН АМЬДРАЛЫГ, МӨРӨӨДЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН! ХАРИН ОДОО НАМАЙГ ӨӨРИЙНХӨӨ ШУНАЛЫН ТӨЛӨӨ ХҮСЭЭГҮЙ ХҮНТЭЙ МИНЬ ТЭР ХАРААЛ ИДСЭН ЗҮЙЛИЙГ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА! ТА ҮҮНИЙГ БИДНИЙ ТӨЛӨӨ ГЭДЭГ Ч, ҮНЭН ХЭРЭГТЭЭ ЭНЭ БҮХЭН ЗҮГЭЭР Л ТАНЫ ШУНАЛЫН ТӨЛӨӨ ЗҮЙЛС МЭДЭВ ҮҮ!?" ийн хэлээд өөрийн уурандаа багтран олигтой ч амьсгаа авч чадахгүй зогсоно.

Түүний ээж энэ бүгдийг харахдаа нүүрнийхээ хувирлыг нэг ч өөрчлөлгүй байсаар "Чи дуусав уу?" хэмээн асуухад, Инү "Үгүй ээ, дуусаагүй. Надад ахиад ч хэлэх зүйл байна! Тэр сүй гээч чинь миний амьдрлыг сүйрүүлэх гээд байгаа юм биш. Харин сүйрээд эхэлсэн амьдралыг минь улам үгүй хийх гээд байгаа юм. Тэр үед... намайг тэр хэргийг хийсэн гэдгийг мэдсээр байж та цагдаа нарыг хахуульдаж, бүх хэргийг Жонгүг-т тохоод хав дарсан болсон. Та намайг байцаалт өгөхөд бүх хэргийг Жонгүг рүү тох гэсэн. Энэ бүхэн чиний ирээдүйн төлөө гэсэн. Тэр зүгээр л энгийн айлынх харин би илүү том гэр бүлийнх болохоор өөрийн ирээдүйг сүйтгэхийг хүсэхгүй байвал Жонгүг-г хийсэн гэж хэл гэсэн. Гэхдээ юу гээч! Таны тэр амлаад байсан сайхан ирээдүй чинь энэ үү? Таны шуналыг золиос болох юм уу? Ингэх байсан юм бол яагаад зүгээр л үнэнийг минь хэлүүлчхээгүй юм? Хэрэв тэгсэн бол... хэрэв тэгсэн бол би ядаж л өнөөдөр Жонгүг-н өөдөөс зоригтой харах байлаа. Ядаж л би өнөөдөр Жонгүг-н өөдөөс харж байгаад, хайртай охиноо харамлах байсан юм! Яагаад бүгд ийм байдаг юм бэ? Яагаад миний бүхэн минийх биш байдаг юм? Яагаад би үргэлж зохиогдсон амьдралаар, засагдсан замаар явах ёстой юм? ЯАГААД БИ ҮРГЭЛЖ ИРЭЭДҮЙ ГЭХ ЗҮЙЛИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ ОДОО ТЭВЧИХ ЁСТОЙ ЮМ?" ийн хэлсээр байдаг чадлаараа орилов.

Хэсэг хугацаанд гэр чимээ аниргүйд автлаа. Хадагтай И хүүгийнхээ хэлсэн зүйлсийг тайван сонссоор цайгаа ууж дууссаны эцэст тэр босон "Хэлэх зүйл чинь дууссан бол би явлаа." гэсээр түүнийг орхин, шат руу зүглэлээ.

Тэр шатаар гарахаасаа өмнө Инү рүү хараад "Аан тийм. Маргааш чи өөрөө Минжи-д яагаад сүй цуцлагдсаныг тайлбарлаарай." хэмээн хэлээд дээш өгсөх нь тэр.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now