💜53💜

980 166 5
                                    

Хичээл таран тартал би энэ бүхнийг болоогүй мэтээр аашлан хичээлээ хийж байлаа. Гэхдээ хичээлүүд маань ч олигтой орохгүй байсан юм. Хүүхдүүд солигдчихсон тул зарим хүүхдүүд нэг хоёр сэдвийн ард, харин зарим нь хэдийн үзчихсэн байдалтай байсан болохоор бүх нийтээр нь хичээлээ үзсэн. Мэддэг хүүхдүүд нь ахин бататгаж, харин мэддэггүй хүүхдүүд нь сайн сураад аваарай гэх нэрийдлээр хэдийн заачихсан хичээлээ ахин заана.

Хажүн бид хоёр багшийн давтлага нэртэй бүх хүүхдүүдээс хичээлээ түрүүлэн үздэг нэг төрлийн дамжаад нь явдаг болохоор энэ хичээлийг хийх ч шаардлага байсангүй. Гэхдээ үүнийг хийхгүй болно би яана гэж? Ча Инү рүү харж суугаад бусад охид шиг сайхан царайг нь дотроо магталтай нь биш?

Бидний сүүлийн ярилцлага тийм ч сайхан болж өнгөрөөгүй болохоор би түүнийг орхиод зүгээр л ангидаа ороод ирсэн. Харин тэр миний ардаас нэг их удалгүй ирсэн юм. Түүнээс хойш тэр нэг ч удаа над руу хараагүй бас утсанд минь зурвас ирээгүй.

Тэгэхээр магадгүй тэр миний хэлэх гээд байгааг ойлгож, намайг хүлээн зөвшөөрсөн байх. Эсвэл үгүй ч байж мэдэх юм. Тэр надад гомдчихсон байж болох байх.

"Тэгэхээр бөөмөн дэх удамшлын мэдээлэл..." гэсээр биологийн багш удамшлын мэдээллийн тухай ярихад би нууцхан эвшээсээр шанаагаа тулсан суулаа. Хажүн ядаж сэрчхээсээ дээ.

Тэр шинжлэх ухааны хичээлийн үзэн яддаг болохоор найзуудынхаа шаардлагаар арай хийн л хийдэг. Гэхдээ одоогийн байдалд бол тэр багш хэчнээн уурлахыг ч тоолгүй унтаж байх аж. Багш тоолоо гээд ч яах билээ дээ? Биднийг хүчээр л хичээд л сууж байгааг мэдэхээс хойш.

Гэнэт утсанд минь мэдэгдэл ирэхэд би хөмсгөө зангидсаар, эргэн тойрноо хараад гаргаж ирэн номон доороо хийгээд харлаа.

Мэдээж надад Ча Инү, суртчилгаа хоёроос өөр ямар зурвас ирэх билээ?

Танихгүй дугаар:
Хичээлээ хийхгүй
юм уу?

Хажуу тийш харвал тэр утсаа ширээн дээр тавьчихсан, түүн рүүгээ хараад сууж байв. Тэгэхээр над руу зурвас бичээж, сууж байгаа байх нь ээ.

Би:
Хүсэхгүй байна.
Энэ хичээл дэндүү
уйтгартай байна.

Би түүний дугаарыг одоо хүртэл хадгалаагүй юм байна. Гэхдээ хадгалаагүй байсан ч, ганц хараад л таньж байх чинь. Тэнэг юм аа.

Танихгүй дугаар:
Чи яагаад надад ийм
дургүй юм?

Би:
Зүгээр л. Би өмнө нэг удаа
чам шиг залуутай учраад
шархалж байсан болохоор алдаагаа ахин нэг давтхыг
хүсээгүй юм.

Танихгүй дугаар:
Тэгвэл тэр өмнөх чинь
жинхэнэ новш байсан
бололтой.

Би:
ТҮҮНИЙГ БИТГИЙ
ТЭГЖ ХЭЛ!!!

Би:
Тэр зүгээр л яах ч аргагүй
байдалд орсон юм.

Танихгүй дугаар:
Гэхдээ чи сая чам шиг
залуутай гэж хэллээ шүү дээ.

Би:
Би чам шиг од бас
царайлаг гэж хэлэх
гэсэн юм.

Танихгүй дугаар:
Гэхдээ тэр намайг
гүйцэхгүй тийм үү?

Би:
Бусдын хувьд бол тийм ээ.
Харин миний хувьд бол үгүй.

Танихгүй дугаар:
Яагаад?

Би:
Зүгээр л би хүний гадаад
төрхөнд тийм ч их анхаарал хандуулдаггүй.

Танихгүй дугаар:
Тэгэхээр чамд ямар ч төрхтэй байсан хамаагүй хэрэг үү?

Би:
Тийм ээ. Ээж минь ах
бид хоёрыг гадаад үзэмжийг
биш харин дотоод үзэмжийг чухалчилж бай гэж сургасан.

Танихгүй дугаар:
Тэгвэл би түүнтэй адил
биш юм байна тийм үү?

Би:
Тийм ээ. Чи түүнтэй
огтхон ч адилхан биш.

Танихгүй дугаар:
Тэгвэл яагаад алдаагаа
давтхыг хүсэхгүй байна
гээд байгаа юм?

Танихгүй дугаар:
Би түүнтэй адил биш юм чинь,
чи алдаагаа давтахгүй.

Танихгүй дугаар:
Би түүнээс өөр болохоор,
бидний түүх ч өөр байх болно.

Танихгүй дугаар:
Бидний царай төрх адил
нэг тодорхойлолтод байлаа
гээд бидний үзэл бодол,
чамайг харах өнцөг минь
өөр шүү дээ.

Танихгүй дугаар:
Тиймээс гуйя. Биднийг битгий харьцуулж, надаас дөлөөч.

Тийм ээ. Тэдний түүний зөв. Гэхдээ би түүнээс дөлөхгүй байлаа гээд юу өөрчлөгдөх юм? Бидний төгсгөл адилхан шүү дээ.

Би санаа алдсаар хариу бичих гэтэл багшийн дуу гарав.

"Хадагтай Хан. Та энэ хичээлийг үзчихсэн байлаа гээд би танд утсаар оролдох эрх өгөөгүй л юмсан. Алив утсаа өгөөдөх." гэсээр над руу гараа сунгахад нь, би санаа алдсаар уучлал гуйн утсаа өглөө.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now