💜22💜

1.1K 160 4
                                    

"Бурхан минь, энэ залуу намайг блок хийсэнд итгэж чадахгүй нь ээ." хичээлийн хонх дуугарахад, би хурдхан утсаа аван үглэсээр, хамгийн сүүлд бичсэн зурвасыг нь харж байв.

Тэр намайг блок хийчихсэн. Үнэхээр жинхээсээ. Бас одоог хүртэл блокоо гаргахгүй байгаа болохоор намайг цухалдуулж бас хоргоох хэн нэгэн байхгүй учир би үнэхээр жаргалтай байх аж. Гэхдээ яагаад ч юм сэтгэлд нэг зүйл тээглээд байх юм.

Магадгүй би өөрийн анзааргагүй байдлаасаа болоод түүнийг гомдоож орхисон болохоор тэр байх л даа. Гэхдээ үнэн гэвэл энэ миний буруу биш. Түүнийг зурвас бичиж байхад би дөнгөж шүшүүрээс гаран, үсээ хатааж байсан болохоор чат руугаа орж тавьчхаад, ирж буй зурвасуудыг нь хараагүй юм. Тэгэхээр 99.99% миний буруу биш гэсэн үг.

"Мин мин, алив л дээ. Хурдан явж хоол идэцгээе. Миний сайхан ходоод хариугүй нуруутайгаа нийлэх нь байна!" Хажүн хэлэхэд, би санаа алдан утас руугаа харсаар хаалгыг зүглэв.

Гэхдээ би одоо ч нэг зүйл ойлгохгүй байна. Би зүгээр л Хажүүнтэй авхуулсан ганц зургаа оруулсан байхад, тэр яагаад ингэж их уурладаг байна аа. Бүр би түүний найз эсвэл найз охин ч биш байхад шүү. Тэнэг юм.

Би шилээ тэгшилсээр ангиас гарахтай зэрэгцэн, доош утас руугаа харж байснаас болоод хэн нэгнийг мөргөж орхилоо. Эсвэл хэн нэгэн намайг мөргөж орхилоо гэвэл зөв байх.

Хэдий би хүчтэй мөргөөгүй ч, дутуу үдсэн үдээснээсээ болоод газар хүчтэй уначихав. Гэхдээ азаар шил унасангүй, хамар дээр минь тохоотой хэвээр байна. Энэ ч сайх хэрэг шүү.

Би үнэхээр хараа муутай болохоор зайлшгүй шил зүүх хэрэгтэй болдог юм. Бас манай сургууль жаахан хатуу дүрэмтэй болохоор линз зүүлгэдэггүй. Тиймээс л би хичээл дээр том харааны шилний ард нуугдах царай муутай охин болдог бол бусад цагаар линзтэй хөөрхөн охин болдог юм даа. Яахав би өөрийгөө магтах гээгүй юм шүү. Зүгээр л хүмүүсийн хэлснийг хэлсэн төдий.

Би хөмсгөө зангидсаар дээш харахдаа, хурдхан харцаа буруулж орхилоо. Учир нь Ча Инү гээч нөхөр яг өөдөөс минь хараад зогсож байсан юм. Бас миний мөргөсөн эсвэл намайг мөргөсөн хүн нь тэр болж таарсан.

Би хурдхан газар унасан утсаа аван дээш босоод, түүнийг зөрөн гүйхээрээ явах гэсэн ч Ча Инү-н "ЧИ!" гэх хоолой намайг байгаа газартаа зогсоход хүргэв.

***

"Яа Ча Инү юугаа хийгээд, гөлийгөөд суугаад байгаа юм бэ? Явж хоол идье." Санха ийн хэлэхэд, Инү утаснаасаа харцаа салгарсаар дээш босов.

Энэ охин үнэхээр түүний дургүйг хүргэж байх аж. Тэр яагаад зүгээр л Инү түүн дээр очих өдрийг томоотойхон хүлээгээд сууж болохгүй гэж. Яагаад өөр залуустай хамт авахуулсан зургаа ингэж их тавиад байгааг Инү гайхаж байв.

Эхэндээ тэр охиныг өөрийнх нь дугаарыг өөр хэн нэгэнд өгчих байх хэмээн хаширласан. Учир нь өмнө харилцаж байсан охид бүгд л тэгж байсан хэрэг. Тэгээд тэр түүнтэй харьцаж, өөрийнх дугаарыг өөр хэн нэгэнд өгвөл түүний ч бас тарааж болохуйц ямар нэг мэдээлэл олохоор шийдсэн. Гэвч Инү охины хашир бас түүнийг төвөгшөөсөн байдалд гайхсан.

Охид үргэлж л түүнийг сонирхож, байнга түүний амгалан байдлыг эвддэг болохоор тэр үнэхээр дургүй. Хэдий тэр заримдаа тэдэнд дургүй байгаагаа хэлэхийг хүсдэг ч, тэр чадахгүй. Түүний ээж бас аав нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэдний гэр бүлийн нэр хүнд үүнийг зөвшөөрөхгүй.

Инү дээш тааз руу харан алхахдаа, өнөөх охины талаар бодож байлаа. Гэвч түүний замд тээгэлдсэн хэн нэгнээс болоод, тэр бодлоосоо тасалдаж орхив.

Инү түүнийг мөргөсөн нэгэн рүү нэг хараад, буцан дээш харахдаа охины түрүүхэн тавьсан зураг дээр хамт байсан залууг олж харав.

Түүнийг мөргөсөн охин дээш боссоор явах гэхэд, Инү хэсэг гайхаж байгаад "ЧИ!" гэсээр тэднийг зогсоолоо.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now