💜52💜

970 158 2
                                    

Тэгэхээр би бүхнээ хүлээн зөвшөөрчихсөн үү? Үгүй биз дээ? Ингэж болохгүй биз дээ? Тэр сая намайг бараг л сүрдүүлээд хэлүүлчихлээ шүү дээ. Бурхан минь. Би түүнийг хэдий царайлаг, шалиг хөгийн амьтан гэж бодож байсан ч, эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг жэнтлэмэн залуу гэж бодож байсан юмсан. Гэтэл тэр бодол маань В1 давхрын мухрын өрөө рүү яваад орчихлоо.

"Хөөе тэнд хэн байна?" гэсээр сургуулийн жижүүр орилоход, тэр миний гараас хөтлөөд гүйчхэв. Бурхан минь, яагаад гүйгээд байгаа юм бэ? Бид зүгээр л ангийнхаа оролцоо байгаа болохоор уучлалт гуйгаад, буцаад ангидаа орж болно биз дээ?

Би түүнд чирэгдэн гүйхдээ "Яагаад гүйгээд байгаа юм бэ?" гэхэд, тэр надад ямар ч хариу өгөлгүй дээш шатаар гаран хамгийн эхэнд байдаг дизайн технологи-н тусгай анги руу орчхов.

Энэ ангид загварын дугуйлангийн хүүхдүүд шинэ загвараа гарган хувцсаа хийдэг нэг төрлийн урлангийн өрөө юм л даа. Тиймээс хичээлийн үеэр хэн ч байдаггүй. Харин хичээлийн дараа бол жинхэнэ амьдрал бужигнасан газар болдог анги даа.

Ча Инү хаалгаа хаан намайг доош татан хаалга налан суугаад, өөрөө гадаахыг чагнах мэт чихээ хаалганд наав.

Би хэсэг муухай харан сууж байгаад, энэ байдлаараа байвал юу ч өөрчлөгдөхгүй хэмээн бодоод "Хэзээнээс намайг мэдсэн юм?" хэмээн асуувал, тэр чихнээс хаалгаа салгаад "Ер нь бол нэлээн дээхнээс таамаглаж байсан л даа." гэсээр инээмсэглэлээ.

Тэгэхээр би тэнэг хүн шиг л худал хэлж харин тэр миний худал хэлэхийг мэдсээр байж, явуулан улам их худал хэлүүлжээ.

"Яг хэзээнээс?" гэхэд, тэр санаа алдсаар "Чи хичээл дээр байгаа зургаа авахуулаад, инстаграмдаа тавьсан өдрөөс эхлээд таамаглаж эхэлсэн юм." гэхэд нь миний эрүү бараг л салаад уначихсангүй.

Тэр зураг гэхээр бүхэл бүтэн 2 долоо хоногийн өмнөөс мэдэж байжээ. Гэтэл би тэнэг хүн шиг л түүнийг мэдсээр байхад нь худал хэлж.

"Тэгээд хэзээ баталгаатай мэдсэн юм?" гэхэд, Ча Инү доош болон газар суугаад "Чамайг өөрийнхөө сэлфийг явуулах үед бүр илүү их итгэсэн ч, эргэлзэж байсан. Тэгээд эртээд номын санд харахдаа эргэлзээ арилсан." ийн хэлсээр над руу харлаа.

Тэгэхээр энд байгаа жинхэнэ тэнэг хүн нь би болж таарах шив. Би л тэнэг хүн шиг эцсээ мэдэхгүй худал хэлсэн бололтой. Би л өөрөө түүнд өөрийгөө бариад өгчхөж. Тийм ээ. Ээжийн хэлсэн үнэн юм. Нууц гэж байдаггүй. Хэзээ нэгэн цагт бүх зүйл ил гарах болно.

Би санаа алдсаар "Тэгэхээр чи намайг мэдэж байсан ч хэлэлгүй, миний худлаа ярихыг бахдалтай нь аргагүй харж суужээ. Ямар байсан бэ? Инээдтэй байсан уу? Эсвэл эмгэнэлтэй байсан уу?" гэхэд, тэр үг хэлэх гэсэн ч би урьтан "Хэл л дээ. Би чамтай уулзахгүйн тулд өөрийгөө ийм удаан нуусан шүү дээ. Хөөрхийлөлтэй гэгч нь чамд худал хэлсэн байна. Ямар байсан? Чамайг мэдсээр байхад, мэдээгүй юм шиг л худлаа хэлэхийг хараад бах чинь ханатал инээсэн байх, тийм ээ?" гэсээр дээш бослоо.

Ча Инү намайг даган дээш боссоор "Үгүй ээ. Тийм биш." гэхэд нь, би түүн руу ууртай харсаар "Юу тийм биш гэж? Яагаад зүгээр л надад би чамайг мэдэж байгаа гээд хэлчхэж болоогүй юм? Чамд надад хэлэх боломж зөндөө л байсан биз дээ?" чангаар хэлэв.

"Тэгээд би одоо хэлж байгаа юм биш үү?" Ча Инү надтай адил чангаар ийн хэлэхэд нь би дуугүй болчихлоо.

Тийм ээ. Тэр надад ингээд хэлчхэж байна шүү дээ. Үүнээс удаанаар нууцалж болох л байсан. Би эерэгээр бодох хэрэгтэй байх.

Би толгой дохиод "Ойлголоо. Ямартай ч ингээд хэлж байгаад чинь баярлалаа. Гэхдээ би ахиад чамтай ямар нэг холбоотой байхыг хүсэхгүй байна. Би үнэхээр хүсэхгүй байна." гэсээр түүнийг орхин ангиас гарлаа.

Би нэг алдсан алдаагаа дахин давтахыг хүсэхгүй байна...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now