💜41💜

974 147 6
                                    

eunwo.o_c:
Сайн уу?

1min2_23:
Сайн.

eunwo.o_c:
Сэтгэл санаа чинь
хэр байна?

1min2_23:
Яагаад ингэж асуугаад
байгаа юм?

eunwo.o_c:
Зүгээр л өнөөдрийн тэнгэр
үнэхээр бүүдгэр байгаа
болохоор сэтгэл санаа
жаахан тавгүй байна.

eunwo.o_c:
Тэгээд чиний сэтгэл
санаа ч бас тийм байгаа
болов уу? гэж бодоод л.

1min2_23:
Өнөөдөр бороо орохгүй
гэсэн болохоор сэтгэл
санаа сайхан байна аа.

1min2_23:
Би бүрхэг өдөрт дуртай.

eunwo.o_c:
Яагаад?

1min2_23:
Би багаасаа л наранд
гарах үнэхээр дургүй
хүүхэд байсан.

1min2_23:
Хэрэв надад боломж
гарах л юм бол нарыг үгүй
хийнэ дээ гэж боддог байлаа.

1min2_23:
Тиймээс би нартай
өдрийг үзэн яддаг.

eunwo.o_c:
Тэгвэл ийм бороотой
өдөрт дуртай байх нь ээ.

1min2_23: Бас л үгүй.

1min2_23: Би бороог үнэхээр их үзэн яддаг.

eunwo.o_c:
Тэгэхээр яг ямар цаг агаарт
дуртай гэсэн үг вэ?

1min2_23:
Хэт халуун биш бас хэт
хүйтэн биш. Ер нь бол
өнөөдрийнх шиг бүрхэг өдөрт.

eunwo.o_c:
Ммм тийм байх нь ээ.

eunwo.o_c:
Ингэхэд чи надтай
уулзахыг хүсдэг үү?

1min2_23:
Үгүй ээ. Хүсдэггүй.

eunwo.o_c:
Яагаад?

1min2_23:
Би хэлсэн. Надад энэ
харилцаа минь л хангалттай.

1min2_23:
Би өөрийн чөлөөт цагаа
өөрөөсөө өөр зүйлд
зарцуулахыг хүсдэггүй.

eunwo.o_c:
Тийм байх нь ээ.

eunwo.o_c:
Ойлголоо.

eunwo.o_c:
Ингэхэд чи өнөөдөр юу
хийх гэж байна?

1min2_23:
Амралтын өдөр шүү дээ.
Мэдээж би хичээлээ хийнэ.

eunwo.o_c:
Өөр юу ч хийхгүй гэж үү?

1min2_23:
Тийм ээ. Би хэлсэн биз дээ?

1min2_23:
Өөрөөсөө өөр зүйлд чөлөөт
цагаа зарцуулахыг үзэн
яддаг гэж.

eunwo.o_c:
Гэхдээ энэ чинь 18-н нас
шүү дээ. Бид хөгжилдөж,
зугаацаж жаргалтай байх нас. Гэтэл чи яг л ялтан аятай
байх юм.

1min2_23:
Тийм ээ, чиний зөв.
Гэхдээ надад тийм
боломж байхгүй.

eunwo.o_c:
Яагаад? Хүн болгонд л ийм
боломж байдаг шүү дээ.

1min2_23:
Тэгвэл би тэр хүн болгонд
чинь ордоггүй хэрэг.
Тэгээд л болоо.

eunwo.o_c:
Ойлголоо. Магадгүй чамд
хичээлээ хийх чинь зугаацхаас илүү таалагддаг байх.

"Хэрвээ надад боломж байсан бол би хэзээ ч өөрийн амьдралын гол дүр болохыг сонгохгүй байлаа. "

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now