💜67💜

710 127 5
                                    

eunwo.o_c:
Жэмин-аа

1min2_23:
Ммм?

eunwo.o_c:
Чи Жонгүг-т үнэхээр
тийм их хайртай юм уу?

1min2_23:
Яасан? Яагаад ийм зүйл
асуугаад байгаа юм?

eunwo.o_c:
Зүгээр л...

eunwo.o_c:
Мэдмээр санагдаад.

1min2_23:
Хэрэв чи зөвхөн чин
үнэн хариултыг хүлээж
байгаа бол тийм ээ, би
Жонгүг-т үнэхээр их
хайртай байсан.

1min2_23:
Гэхдээ одоо бол би
эргэлзэж байна.

1min2_23:
Одоогийн энэ байдалд
би түүнд хайртайдаа үнэхээр
эргэлзэж байна. Бидний
түүх хэдийн дууссан байхад,
би үнэхээр түүнийг
хайрласаар байх нь
зөв үү? Буруу юу гэх
төөрөгдөлд орчхоод байна.

"Түүнд хэлэх ёстой юм болов уу?"

eunwo.o_c:
Тэгвэл чи намайг
хайрлах уу?

1min2_23:
Өнөөдөр бол үгүй ээ.
Харин маргаашийг би
мэдэхгүй байна. Тиймээс
энэ л миний хариулт болж
байх шиг...

"Үгүй ээ. Би чадахгүй юм байна."

eunwo.o_c:
Ямартай ч надад боломж
байгаа л юм байна.

eunwo.o_c:
Гэхдээ чи яагаад Жонгүг-г хайрласан юм?

1min2_23:
Юу?

eunwo.o_c:
Яагаад түүнийг
хайрласан юм бэ?

1min2_23:
Мэдэхгүй ээ. Нэг л мэдэхэд,
миний зүрх түүний төлөө цохилдог болчихсон.
Гэхдээ миний бодлоор
дуртай болоход, сайн болоход, таалагддаг болоход шалтгаан байдаг бол хайрлахад
шалтгаан байдаггүй.

1min2_23:
Зүгээр л тэр нэгэн,
тэр хүн болохоор хайрладаг
байх. Эсвэл тоолж барамгүй
их шалтгаан байдаг болохоор хаанаас нь эхлэхээ мэддэггүй
байх. Аль нь ч байсан, тийм болохоор хайрладаг юм гээд хэлчих шалтгаан алга.

1min2_23:
Жон Жонгүг, Жон Жонгүг
болохоор л би хайрласан.
Надад өөр хэлэх зүйл алга.

eunwo.o_c:
Тэгвэл намайг Ча Инү
болохоор хайрлах уу?

1min2_23:
Юу?

eunwo.o_c:
Жонгүг-г Жонгүг
болохоор хайрласан шиг,
намайг Инү болохоор
хайрлаж болох уу?

1min2_23:
Би сайн мэдэхгүй
байна аа.

"Чи үнэхээр тэгж байгаа бол, хэлсэн нь дээр бололтой."

1min2_23:
Гэхдээ би оролдоод
үзэхэд бэлэн байна.

"Энэ охин миний шийдвэрийг хоромын дотор өөрчлөх юм аа."

eunwo.o_c:
Баярлалаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now