💜23💜

1.1K 165 5
                                    

Тэр над руу эргэлзэнгүй харсаар "ЧИ!" гэхэд, би гүнзгий амьсгаа аваад түүн рүү харан "За?" 

Хэрэв өнөөдөр бурхан миний талд байгаа бол тэр намайг таних учиргүй. Би инстаграм дахь бүх зураг дээрээ нүүрээ будсан байдаг болохоор энгийн үеэсээ арай өөр харагдана. Бас дээр нь үүнд самсунг-н камерны нөлөө ч бас орох ёстой. Тиймээс тэр намайг танихгүй ээ. Тийм биз? 

Ча Инү гараа халаасандаа хийсээр "Уучлал гуйхгүй юм уу?" ийн хэлэхэд нь, би хурдхан доош бөхийсөөр "Уучлаарай." 

Хэдий энд миний буруу байхгүй ч, би түүнтэй сөргөөцөлдөөд угаас ялалт олохгүй. Оллоо ч, тэр намайг хорхойтой араандаа зуучих болохоор миний цэлмэг тэнгэр шиг ирээдүйд, борооны хар үүлс ороод ирчихнэ. 

Тэр над руу харан толгой дохиод, дараа нь миний ард зогсох Хажүн руу харан "Чамтай яриатай шүү." гэсээр, цааш яваад өгөв. 

Хүлээ! Тэр сая яриатай гэв үү? Арай тэр үнэхээр? За бас арай ч үгүй байлгүй дээ. Гэхдээ үнэхээр тийм зүйл болсон ч, Хажүн түүнд зүгээр зодуулчихгүй шүү дээ. Юуны тулд Тай боксоор 10 гаруй жил хичээллээ. Гэхдээ л...

Хажүн миний хажууд ирэн зогсохдоо, гараа халаасандаа хийсэн байх ба "Энэ муу одоо юу гээд байна аа? Бас уржигдар тэр чиний зураг дээр юу, юу гээд байсан бэ? Арай та хоёр үерхээ--" би түүнийг таслан, амыг нь дарсаар "Эхлээд цайны газар орцгооё." ийн хэлээд, түүнийг чирэн цайны газар руу алхав. 

Бурхан минь, ядаж л тэр намайг таньсангүй шүү. Мэдээж шүү дээ. Угаасаа хэн ч таньдаггүйгээс хойш. 

***

Инү болон түүний найзууд, Жэмин-г өнгөрөн явж байхад Жинү "Хөөе, мөргөсөн нь чи байхад яагаад түүнээр уучлал гуйлгуулж байгаа юм бэ?" ийн асуухда, бусад нь ч бас түүний асуултыг дэмжин толгой дохилоо. 

Харин Инү тэдэн рүү нүднийхээ булангаар хялам хийгээд "Хэн тэр дөрвөн нүдтийг, намайг муухай ааштай явж байхад миний замд хөндөлс гэсэн юм?" 

Тийм ээ. Түүний охин эхлээд түүнийг шархлуулсан. Одоо харин түүний нэрийг нь ч мэдэхгүй дөрвөн нүдтэй, номын хэнхэг түүний замд хөндөлсчихсөн. Энэ бүхэн үнэхээр түүний уурыг хүргэж, цухлыг нь барж байлаа. 

Маш олон удаа түүний охин түүнийг шархлуулах зүйл хэлж байсан ч, Инү тэвчээртэйгээр тэр бүхнийг өнгөрүүлж байсан. Гэхдээ энэ удаа бол өөр. Түүний охин Инү-г хэн ч биш гэж хэлж, юу ч биш аятай харьцаж эсвэл бүр түүнээр тоглосон ч, тэр инээмсэглээд л хүлээж авна. 

Гэхдээ өөр нэгнийг хайрлах? Энэ бол түүний хэзээ ч зөвшөөрч чадахгүй зүйл. Энэ ертөнц дээр байх цор ганц үнэн байсан ч, Инү эсэргүүцсээр байх болно. Тэр хэзээ ч, тэр охиныг өөр нэгэнд алдахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 

"Үгүй ээ, гэхдээ л чи түүнийг бүр түлхээд унагачихсан биз дээ? Тийм байхад түүнийг уучлал гуй гэж ирээд л. Үүнийг ээж чинь мэдвэл ч..." Мёнжүн үгээ дуусгалгүй, хоолой нь цааш ороход, Инү түүн рүү хүйтэн харсаар "Наад үгээрээ яг юу гэх гээд байгаа юм?" ийн хэлэхэд бүгд дуугүй болов. Энэ залуугийн хүйтэн харц үнэхээр хэнийг ч хөлдөөж чадах юм гээч. 

Мёнжүн хоёр гараа дээш өргөсөөр "Ойлголоо ноён муухай харагчаа. Энэ бүхэн чиний биш, түүний буруу. Гэхдээ чи яагаад Хажүн-тэй ярих яриа байгаа гэсэн юм?" гэхэд, Инү хариулсангүй. 

Гэвч удаагүй "Хараал идсэн зүрх явуулсан болохоор нь." хэмээн хэлээд, харц улам хүйтэрлээ. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now