💜38💜

962 148 0
                                    

Инү Минжи-г чирсээр дээвэр дээр гаргаж ирэхэд, Минжи түүнээс гараа татан авлаа.

"Яагаад байгаа юм бэ?" хэмээн Минжи хэлсээр уурлах аядахад, Инү түүн рүү бие зарс хийм аймшигтай харав.

"Чи л мэдэхгүй байв гэж!" Инү үгээ зөөсөөр араагаа зуун сийгүүлэн хэлээд, утсаа гаргаж ирэн инстаграм-с Жэмин-тэй харилцсан чат-г нь гаргаж харууллаа.

Минжи үүнийг харахдаа элгэндээ тэвэрсэн гараа доош буулган "Аан... наадах чинь уу? Би зүгээр л тоглож хийсэн юм. Угаасаа чамайг үүнийг хараад устгачихна гэдгийг чинь мэдэж байсан болохоор." гэхэд, Инү шүдээ улам илүү зуусаар "Тоглосон юм бол зүгээр л зургаа оруулна биз! Яах гэж түүнтэй хүртэл чатласан юм?"

Яг одоо Инү галзуурч байсан юм. Энэ бүх явдлын дараа түүний охин Инү рүү ахин хэзээ ч зурвас бичихгүй, үүрд блок хийсэн байдалтай байснаар үлдэнэ гэдгийг тэр мэдэж байсан юм.

Инү үүнийг санахдаа гэнэт л Минжи-н хүзүүг боомилон авсаар "Ян Минжи би чамд сануулчихъя!! Хэрвээ миний охин ахин над руу зурвас бичихгүй бол би чамайг өөрийн гараар цааш нь харуулна шүү!! Би хийнэ гэснээ хийдэг хүн гэдгийг чи мэдэж байгаа!" гэсээр улам илүү гараа чангалж байгаад тавилаа.

Минжи доош унан агаарыг шуналтайгаар сорж байгаад, дээш Инү рүү гомдолтойгоор харахдаа "Чөтгөр чамайг аваасай!" ийн хэлсээр цааш тэнхээ мэдэн гүйв.

Харин Инү санаа алдсаар тэнгэрийн хаяаг харан хэсэг зогсож байгаад буцан доош буухаар явлаа.

Инү өөрийнх нь сэтгэлийг одоо ч хүлээж авахгүй байгаа Жэмин-д гомдож байсан бол, Минжи түүний сэтгэлийг өчүүхэн төдий ч өнгийж хараагүй Инү-г үзэн ядна.

Эцсийн эцэст тэд бүгд л хайр гэх шуналт нэгний боол нь болчихсон залуус.

***

3-р цагийн завсарлагааныг ашиглан дээвэр дээр гарахдаа би санаа алдсаар овоолоостой ширээнүүдийн цаана очин суулаа. Зүгээр л одоо хэн нэгэнд харагдахыг хүсэхгүй байна. Хэрэв найзууд минь дээвэр дээр гарч ирвэл тэд шууд л намайг харчхаад, надаас юу болсон талаар асууна. Мэдээж тэд надтай маш олон жил хамт байгаа болохоор, намайг ганц хараад л ямар асуудал байгааг таамаглаж эхэлдэг. Ингээд л би тэдэнд бүхнийг ярих хэрэг болно шүү дээ. Би үүнийг хүсэхгүй байна. 

Овоолоостой сандлуудын хойно завилан суулаа. Би завилж суух үнэхээр дуртай. Энэ надад амар амгаланг олоход тусладаг. Эсвэл зүгээр л энгийнээр тайвширахад тусладаг юм.

Банзалтай байх эсэх нь надад хамаагүй ээ. Би хүний нүдэнд л харагдахгүй байвал болох нь тэр.

Чимээгүйхэн тэнгэрийг харан суухдаа би түүний тухай бодож байсан юм.

Түүнийг явахад ч бас би ингэж өвдөж байсан шиг санагдаж байна. Хүйтэн бас өвдөж байсан. Үргэлж дэргэд минь байдаг хүн нэг л өдөр яваад өгөхөд хамгийн их өгүүлдэг нь тэр хүний байнга хийдэг ямар нэг үйлдэл байдаг. Харин миний хувьд түүний инээмсэглэл байсан.

Гэрэлтсэн бас үзэсгэлэнтэй түүний инээмсэглэлээр би одоог хүртэл цангаж байгаа ядарсан нэгэн.

Дахиад ганцхан удаа харах боломж олговол би чангаар тэвэрч аваад, чадаагүй салах ёсоо хийх байх.

Гэхдээ цангааг минь багахан ч гэсэн тайлж өгсөн нэгэн надад байсан. Ча Инү гэгч залуу. Нялуун үгсээрээ миний дургүйг хүргэдэг ч, үргэлж над дулаахан ханддаг тэр залуу хэдийн миний зүрхэнд бяцхан байр суурийг эзэлжээ. Гэхдээ түүнийг хэзээ ч гүйцэхгүй л болов уу.

Ийн бодсоор санаа алдахад, ард хаалга савагдах дуу гарч танил хүмүүсийн хоолой гарч эхэллээ.

Тэгэхээр ийм утгатай юм биз дээ...


A/N: Би бүр үнэхээр сайн хэлсэн үгэндээ ороод л, тухайн өдөр нь болов уу, үгүй юу шууд орууллаа шүү. Бас Жэмин-ий хэсэг жаахан тиймхэн санагдаж байна уу? Уг нь бол би анхнаасаа бүхнийг Жэмин-ий талаас бас Инү-н хэсгүүд байхгүй байхаар төлөвлөсөн ч, та нарт багахан тусламж бас давхар spoil өгөхөөр Инү-н хэсгийг нэмсэн юм. Харин одоо бол Жэмин-ий хэсэг өөрөө бараг spoil болчихлоо.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now