💜56💜

944 158 5
                                    

"Бид ярилцах хэрэгтэй байна." Инү ийн хэлээд, ангид орохоос өмнө намайг дагуулан дээвэр рүү гарлаа.

Дээвэр дээр гарч ирэхдээ би түүнийг тоолгүй явсаар, цаана овоолоостой сандал ширээнүүдийн хамгийн наана байх ширээний өнцөг дээр очин суугаад, түүн рүү харав.

Энэ сандал ширээнүүд бүгд сахилгагүй сурагчдын гарын шүүс болсон хөөрхийлөлтэй зүйлс юм л даа. Хичээлийн жилийн төгсгөлд эднээс авч болох зүйлсийг нь аван шинэ ширээ сандал болгоод харин үлдсэнийг нь дахин боловсруулах үйлдвэрт өгдөг.

Харин миний суусан энэ ширээ овоо гайгүй бат бөх л байгаасай даа.

"Тэгээд ярь л даа. Чи ярилцах хэрэгтэй байна гэсэн шүү дээ." хэмээн ёжлох аядан хэлэхэд, Инү гараа халаасандаа хийсээр "Тэгэхээр миний хэлж байсан гэр бүлийн асуудал бол тэр. Манай гэр бол Минжи-н аавтай маш дотно. Тиймээс л бид сүй тавих гэж байгаа хэрэг." эв хавгүй ийн хэллээ.

Тэгэхээр түүнд ч бас болзоод сүйт бүсгүй байгаа байх нь ээ. Бурхан минь, бид яагаад ийм адилхан юм бэ? Өрөвдөлтэй аав ээжийн утсан хүүхлдэйнүүд...

Би толгой дохисоор "Тийм байх нь ээ. Яагаад надад хэлээгүй юм?" ийн асуухад, тэр над руу нээрээ юу, гэсэн аятай харлаа.

"Би чамд хэлсэн бол чи надтай ахиж ярилцах байсан гэж үү? Чи бол бурхны гэгээн элч аятай л байдаг нэгэн. Намайг найз бүсгүйтэй болсон бол надтай ахиж харилцахгүй гэж хэлсэн байхад, би яаж чамд сүй тавихаар болзсон бүсгүйтэй гэж хэлэх юм?" тэр ийн хэлсээр цухалдсан бололтой өөр тийш харахад, би инээмсэглээд "Чамаас энэ бүхнийг сонссон бол ядаж л энэ урвалт юм шиг санагдахааргүй байлаа." гэсээр дээш босон, гараа хүрэмнийхээ халаасанд хийн бэлдэх байдал авав.

Ча Инү над руу огцом эргэж харан "Урвалт аа? Энэ урвалт шиг байна гэж үү? Гайхалтай, одоо би цаазын ял авах уу? Эсвэл чи намайг насаар минь аль нэг гараг дээр байдаг гянданд хорих уу?" хэмээн ёжлоход нь, би түүн рүү эхэмсэг хараад "Үгүй ээ. Гэхдээ би чамд урвалтаас арай дээр ч, арай төстэй нэг зүйлийг хэлэх гэсэн юм."

Одоо л түүнээс салах хэрэгтэй. Би бас тэр. Бид болох боломжгүй хүмүүс гэдгийг ахин нэг удаа мэдэрлээ шүү дээ. Ингэж их болохгүй гээд байхад, болгох гэж үзсэн нь тэнэг хэрэг бололтой.

Ча Инү над руу гайхан харж байхад, би гүнзгий амьсгаа авсаар "Надад ч бас сүй тавихаар болзсон хүн байгаа. Гэхдээ тэр сүй тавих залуу маань намайг орхиод явчихсан. Түүнийг хэзээ эргэж ирэхийг, бидний сүй тавилт хэзээ болохыг би мэдэхгүй. Магадгүй бүр хэзээ ч болохгүй байж мэднэ. Үнэндээ би түүний амьд эсэхийг ч мэдэхгүй. Ямартай ч ертөнцийн хаа нэгтээ надаас хол жаргаад л явж байгаа байхдаа." инээмсэглэн хэлээд, үргэлжлүүлэн "Ямар байна? Муухай байгаа биз? Намайг хэдийн өөр хэн нэгнийх болохоор болсон гэдгийг мэдэх муухай байгаа биз? Гэхдээ чи азтай байна аа. Ядаж л надаас үнэнийг сонслоо. Харин би бол хүмүүсийн ярианаас л... Аан бас миний сүй тавих залуу ч, алга. Тэр хэзээ ирэх нь ч мэдэгдэхгүй. Харин чинийх бол тогтсон төлөвлөгөөтэй, нөгөө хүн нь чиний хажууд байна."

Хэн нэгний зүйлийг булааж болохгүй, бусдад үргэлж найр тавьж, эелдэг хандаж бай гэж ээж заасан. Гэхдээ хэзээ ч өөрийн байрыг булаалгаж болохгүй гэж ч бас заасан. Харин одоогийн нөхцөлд надад булаалгаад байх байр байхгүй бололтой. Зөвхөн булаах нь л байна. Би өөр хэн нэгнийг шархлуулж чадахгүй ээ.

Би бага ангиасаа л Минжи-г мэднэ. Тэр маш удаан хугацааны турш Инү-г хайрласаар ирсэн. Түүний хайр маш хүчтэйг бүгд мэднэ. Нэг удаа Ча Инү хөл бөмбөг тоглож байгаад шагайгаа гэмтээхэд, тэр ганцаараа түүнийг үүрээд эмнэлэг рүү гүйж байсан. Даруй нэг тохой намхан тэр жаахан охин Ча Инү-г үүрээд сургуулийн нөгөө талд байгаа эмчийн өрөө рүү гүйж байсан. Түүнийг харахдаа би үнэхээр хайр байдаг гэдэгт итгэж байсан юм. Ингэж ихээр, ийм удаанаар хайрласан нэгнийг би яаж шархлуулж чадах билээ?

"Тэгээд чи юу гэх гээд байгаа юм?" Инү-г ийн хэлэхэд, би түүн рүү харсаар "Бид хоёулаа сүй тавихаар болзсон хүмүүстэй. Тийм болохоор ингээд больцгооё. Бидний энэ бяцхан шохоорхол хэр их хүнийг шаналгах бол гэхээс би айж байна. Тиймээс зүгээр л энэ хүрээд зогсъё." гээд инээмсэглэхэд тэр над руу ойртов.

Ча Инү миний мөрөөс чанга бариад "Үгүй ээ. Энэ бүхэн зөвхөн эцэг эхүүдийн минь л хүслээр явж байгаа шүү дээ. Тиймээс тэдэнтэй сайн ярилцаад үзэцгээе. Тэд биднийг сонсож магадгүй шүү дээ." гэсээр улам чанга мөрнөөс базхад, би гарыг нь тавиулаад "Энэ миний эцэг эхийн хүсэл биш ээ. Харин миний хүсэл. Тиймээс больё." гэхэд Ча Инү арагш алхсаар "Тэгье ээ. Больцгооё. Тэгье." ийн хэлээд цааш явлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now