💜64💜

823 131 13
                                    

2007 он, Busan хот

"Жонгүг, чи үнэхээр явах хэрэгтэй гэж үү?" Жэмин хошуугаа унжуулсаар ийн асуухад, Жонгүг эргэн тойрноо харж байгаад түүний хацар дээр үнсэн "Би зүгээр л өөр газар руу нүүж байгаа болохоос чамаас үүрд холдож байгаа хэрэг биш шүү дээ." гэсээр инээмсэглэв.

Гэсэн ч энэ үгс Жэмин-г дээрдүүлсэнгүй. Түүний хувьд энэ бүхэн яг л хайртай бүхнээсээ салж байгаа аятай мэдрэгдэх аж.

Жэмин түүнийг түлхээд "Чи ингээд яваад өгөхөөр би яах юм? Хэн намайг гэрт авч ирж, өглөө сургуульд хүргэж өгч, хамтдаа явахдаа амттан авч өгөх юм?" ийн гомдолвол, Жонгүг инээгээд "Тэнэг охин!!! Чи амттан л бодож байх гэж. Ойлголоо. Би өглөө бүр гэрээсээ чамд нэг биш хоёр амттан авч ирж байх болно. Харин хүргэж өгч, авахын хувьд чи өөрөө л явах болж дээ." гэсээр мөрөө хавчлаа.

Жэмин толгой дохиод "Тэгвэл нэг зүйлийг амла!!!" гэвэл Жонгүг хариу хэлсэнгүй.

Жэмин үргэлжлүүлэн "Намайг хэзээ ч мартахгүй ээ гэж!" гэхэд, Жонгүг толгой сэгсрээд "Бид сургууль дээр уулзах л болно шүү дээ." ийн хэлсээр инээмсэглэв.

"Аан нээрээ май!" гэсээр Жонгүг халааснаасаа нэгэн хатуу чихэр гаргаж өгөхөд, Жэмин түүнийг баяртай нь аргагүй аван идлээ.

Удаагүй түүний эцэг эх Жонгүг-г дуудан, тэр машиндаа суусаар яваад өгсөн юм.

Энэ эхний алхам байсан. Гэнэт амьдралд минь ороод ирсэн чи, бусад шиг гэнэт л яваад өгчхөөгүй. Харин илүү тарчлаантайгаар, зовлон дагуулсаар алхам алхмаар холдож байсныг би мэдэж байсан ч... би зүгээр л бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй хөгийн зангаасаа болоод үл тоосон.

***

2008 он, Busan хот

"Жэмин-аа." Өвлийн цас бударсан өдөр Жонгүг Жэмин хоёр сургуулийн ойролцоо байх хоолны газар догбугги идэн сууж байхад, Жонгүг ийн хэллээ.

Жэмин догбугги-с хазаад "Айн?" гэхэд, Жонгүг хэлэх гэж байгаа үгээ яаж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой шүлсээ хүчтэй залгин, бүлтгэнэхийг харсан Жэмин сэрээгээ доош тавьсаар "Юу хэлэх гээд байгаа юм? Хурдал! Бид 15-н минутын дараа дугуйлантай." хэмээв.

Жонгүг гүнзгий амьсгаа аваад "Би өөр сургууль руу шилжих гэж байгаа." ийн хэлэхэд, Жэмин золтой л амнаасаа догбугги-гаа унагаачихсангүй.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now