💜63💜

1K 127 22
                                    

2002 он, Busan хот

Нар мандаагүй байгаа ч, тэнгэрийн хаяа гэгээтэй байгааг ажвал удахгүй нар мандах гэж байгаа бололтой.

Зарим нэг нь дөнгөж сэрэх бол зарим нь амттай зүүдэндээ аялна. Аргагүй дээ, энэ цагаар бүгд л унтаж байдаг юм хойно гэж бодох ч, энэ бодлыг үгүйсгэх мэт нэгэн охин тоглоомын талбайд дээр сууж байлаа.

Тэр охин ягаан цэцэгтэй даашинз дээр ягаан туузтай тирко өмсөж, ганган гэгчийн гутал хослуулжээ. Түүнийг харсан хүмүүс охины өхөөрдөм байдалд инээмсэглэх боловч, санаа зовом байдалд нь инээмсэглэлээ буцан татна.

Охин хааяа хааяахан нусаа татсаар, хуруугаа газар руу заан учир битүүлгээр хөдөлгөж байх аж. Нүд нь сүүмийж, үс нь бага зэрэг сэгсийсэн тэр охин хэдий дэгжин ч, харваас ядрангуй харагдаж байв.

Охин юунд ч юм улайран, түүн рүүгээ хараад нүднийхээ харалдаа хуруугаа хөдөлгөнө. Эцэст нь хийж буй зүйл нь болохгүй болсон бололтой уулга алдсаар толгойгоо барин, доош боллоо.

"Чи... чи зүгээр үү?" түүний хажууд жоохон хоолой гарахад, охин гайхсаар хажуу тийш харвал нэг хөвгүүн түүн рүү бүлтгэнэн харж байв.

Охин түүнийг үл тоосоор ахин өөрийн хийж буй зүйлд анхаарлаа хандуулсан ч, дахин нэг бүтэлгүйтэлтэй тулгарсан бололтой нүдэнд нь нулимс цийлгэнэн үсээ зулгаалаа.

Охины хачин аашлахыг харсан хөвгүүн сандарсаар юу хийхээ мэдсэнгүй. Аргагүй дээ, тэр өмнө нь ийм хачин хүүхэдтэй уулзаж байгаагүй юм чинь.

Хүү сандрахдаа охин дээр очин үсээ зулгаах гараас нь атгаад, эрүүнээс нь барин өөр рүүгээ харуулсаар нулимсыг нь арчиж өглөө.

"Ю-Юу хийгээд байгаа юм?" охин ийн хэлэхэд, хүү энэ боломжийг ашиглан гарыг нь суллан доош буулгаад "Өвдөх чинь энэ хорвоогийн хамгийн муухай зүйл. Гэтэл чи өөрийгөө өвтгөөд байсан болохоор, өвтгөхөө болиход чинь тусалж байна." гэлээ.

Магадгүй энэ үед байх. Энэ үед л Жэмин-ий зүрх түүнд өөрийн нэг цохилтоо өгсөн байх.

Түүнээс хэд хоногийн дараа нар жаргаж байхад, Жэмин ахиад л савлуур дээр өнөөх байдлаараа сууж байлаа.

Удаагүй түүний хажуу талын савлуур чахран дуугарахад, Жэмин тэр зүг харлаа. Өмнөх удаа түүний нулимсыг арчиж өгсөн тэр нэгэн хөвгүүн сууж байв.

Охин доош тонгойсон байснаа, нуруугаа тэгшлэн цэх суугаад түүн рүү харахгүйг хичээн, хэдийн харанхуйлсан тэнгэрийн хаяа руу харж байлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now