💜75💜

796 113 13
                                    

Инү намайг дагуулж явсаар түрэн хоолны газар ирлээ. Үнэндээ би түүнийг ямар нэг кино театр эсвэл бусад залуусын болзохдоо ордог ямар нэг газар орох байх гэж бодсон юм. Гэтэл бодит байдал миний бодол төсөөллөөс арай л хол өөр байх шиг. 

Бид ширээнд суухад "Бид яагаад энд хүрээд ирэв?" би ийн асуувал, тэр хоолны цэс харсаар "Чамайг өдрийн хоолоо идээгүй байх гээд энд авч ирсэн юм." гээд над руу инээмсэглэв. 

Би түүний харцыг дагуулан кассны дээр байх дэлгэц рүү харвал, энэ тахианы газар бололтой. Би гадаах хаягийг нь ч тоож хараагүй юм байна. 

Би гайхсаар "Яагаад ийм газар орсон юм? Уг нь би чамайг арай өөр газар орох байх гэж бодсон.Энэ чинь болзоо шдээ." болзоо гэх үгэн дээрээ арай болох өргөлт аван хэлэхэд, Инү хөхрөөд "Чи намайг Ганнам-н нэг хоолны газар орж, чамайг хэрчим түүхий махаар хооллоод, дараа нь кинонд урина гэж бодсон уу?" гэхэд нь би толгой дохилоо. Би өөр яах билээ? Үнэн л юм чинь. 

Инү бүр чанга хөхрөөд "Боль доо. Стэйк-н юу нь тийм сайхан гэж? Тэгээд ч чи хүсвэл хэзээд ч, гэр бүлтэйгээ идчихэж болно шүү дээ. Харин киноны хувьд би чамайг Netflix-с сүүлд гарсан бүх киног үзчихсэнийг чинь мэднэ шүү." гэсээр үргэжлүүлэн "Бид хосууд багцыг авах хэрэгтэй юм шиг санагдлаа." хэмээгээд кассны дээр байрлах самбар руу заалаа. 

Харин би зүгээр л нүдээ эргэлдүүлсээр "Өөрөө л мэд." гээд түүнийг үл тоон цонх руу харав. Би цонх руу харахдаа ухаанаа алдчихдаг. Хэзээ ч үл тасрах энэ хөл хөдөлгөөнийг хажуугаас нь харангаа өөрийгөө хөлдөөх шиг сайхан зүйл байхгүй. Би үүнийг хийж байхдаа яг л энэ ертөнц дээр байхгүй мэт чимээгүй болчихдог учир хөлдөөх гэх үгийг ашигласан юм шүү. Хэзээ нэг өдөр би ч бас энэ бүхний нэг хэсэг болоод, өрөө ч мэдэлгүй мөнхийн хүрдэн дунд орно гэж бодохоор жаахан айх шиг. Нэг орсон бол хэзээ ч зогсож бас гарч болдоггүй тэр мөнхийн хүрд. Ядарч байсан ч, цааш үргэлжлүүлдэг. Хэцүү байсан ч, хийдэг тэр нэгэн хүрдний нэг хэсэг болохоосоо зүрхшээж байна. 

Цонхоор гадуур явах хүмүүсийг харж байхад, замын цаана хэн нэгэн залуу над руу хараад зогсож байлаа. Би хараа муутай болохоор түүний царайг сайн харж чадаагүй ч, их л танил санагдаад явчихлаа. 

"За ирлээ." Инү ийн хэлсээр тавцан дээр өөрийн захиалсан хоолыг авч ирэхэд, би нэгэнт л ирсэн юм хойно хүрмээ тайлсаар хоолыг нь идэхээр шийдэв. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now