💜71💜

692 113 5
                                    

Бодлогоо бодоод дуусчихсан учир дэвтэр номоо цүнхэлсээр, түрүүлэн ангиас гарлаа. Би хүн хүлээлгэх үнэхээр дургүй. Бас дээр нь гадаа ийм хүйтэн байхад, тэр яаж хүлээгээд байгаа юм бэ?

Би шатаар хурдтай доош буун явахдаа Минжи-н хэн нэгэнтэй ярьж байхыг сонсохдоо огцом зогслоо.

"Надад нэг гуйлт байна."

"Аль болох хурдан Инү-тэй сүй тавимаар байна."

"Яагаад болохгүй гэж?"

"Тэгвэл тэр харилцаагаа илүү сайжруулаач дээ." гэсээр түүний дуу сонсогдхоо болон цааш явлаа. Харин би хөнгөхөн инээмсэглэсээр Инү рүү явлаа.

Болдог юм болдгоороо болох болно. Магадгүй ирээдүйд Инү болон Жэмин гэх түүх байх ч юм билүү? Эсвэл Инү болон Минжи гэх өөр нэгэн түүх цэцэглэж болох юм. Аль нь ч байсан гэсэн, надад хамаа алга. Би яравчлах хэрэгтэй.

Минжи цааш булан тойрмогц би хурдхан хувцасны шүүгээний зүг алхлаа. Үнэндээ түүний ярианаас би бараг л бүх зүйлийг ойлгосон. Тиймээс хэрэв одоо би түүний нүдэнд үзэгдвэл булшны чулуун дээр минь 1997-2016 гэж бичигдхээр болчихоод байна.

Хувцасны шүүгээнээс зузаан хүрмээ авчхаад төв хаалга руу явлаа. Одоо өвөл болж байгаа болохоор би хөвөнтэй хөнжил нөмөрчихсөн юм шиг л, зузаан хүрэм өмсөх хэрэгтэй болсон. Энэ үнэхээр зузааны дээр хүнд болохоор удаан өмсвөл намайг цухалдуулж гүйцдэгийг дурьдах нь илүүц биз.

Сургуулиас гарахад, Инү шатнаас нэлээн цаахна над руу инээмсэглээд зогсож байлаа. Юу вэ? Даардаггүй юм байх даа.

Түүн дээр очсоор "Хичээл тараад 3-н цаг болж байхад, энд юу хийж байгаа юм?" ийн асуухад, тэр инээмсэглээд "Юу хийх вэ дээ? Чамайг хүлээгээд л. Гэхдээ чи яагаад хүрмээ товчлоогүй байгаа юм?" гэсээр хагас суун, хүрмийг минь цахилгааныг татлаа.

Энэ залуу бас ямар драмагаа үзчихээд түүнийгээ над дээр хэрэгжүүлээд байна даа?

Би нэг мөрөндөө үүрсэн цүнхээ гүйцэт үүрээд "Тэгээд бүтэн 3-н цаг хүлээчхэж байгаа юм уу?" гэхэд, Инү "Юу гэж дээ? Бэлтгэлдээ явчхаад ирж байна." ийн хэлэхэд нь санаа бага ч гэсэн амарлаа.

Нээрээ Инү саяхнаас бүжгийн дугуйланд явж эхэлсэн. Түүнд бүжиглэх их таалагддаг юм шиг байна лээ. Харин би өнөөдөр дугуйлантай гэдгийг нь мартчихсан байж л дээ.

Би толгой дохиод "За тэгвэл яах вэ дээ?" гэсээр түүн рүү харвал, тэр над руу гараа сунгаад "Алив явцгаая. Чамайг гэрт чинь хүргэж өгье." хэмээхэд нь инээмсэглэн түүний гараас атгаад сургуулиас гарахаар алхав.

Бидний харилцааг тодорхойлбол... яг ямар гэж хэлэхийг нь мэдэхгүй байна. Бид найзууд. Гэхдээ тэр надад хайртай харин би түүний хайрлахаар хичээж байгаа нэг тийм хачин харилцаа. Гэхдээ бидэнд энэн байдал минь таалагдаж байгаа болохоор зүгээр ээ.

***

Инү Жэмин хоёр Жэмин-ий гэрийн гадаа ирэх агаад Инү инээмсэглэн "Ор доо. Орой зурвас бичье." гэсээр хөтөлсөн гараа хаалга руу нь сунгахад, Жэмин инээгээд "Ойлголоо. Чи түрүүлээд яв даа. Би явахыг чинь харчхаад оръё." хэмээн хэлээд тэдний алхаж ирсэн зам руу заалаа.

Түүний инээхийг харсан Инү хөнгөхөн санаа алдсаар "Чи түрүүлээд ор оо. Тэгээд цонхоороо явахыг минь хараарай." гэхэд, Жэмин толгой дохин хашаа руугаа эргэснээ буцан Инү рүү эргэн дээш болсоор хацар дээр нь үнсчихээд гэр рүүгээ гүйн оров.

Түүний ард үлдсэн Инү саяхан Жэмин-ий зөөлхөн уруул хүрсэн хацраа барьсаар инээмсэглэн цааш алхлаа. Түүний хувьд энэ байж болох хамгийн гоё бэлэг байсан юм.

Инү инээмсэглэсээр доош алхаж байх замдаа жолооч ах руугаа залган хаана байгаагаа хэллээ.

Цагийн дараа гэхэд тэр эцэг эхчүүдийнхээ хоолонд орж байгаа газрын өмнө зогсож байсан юм. Түүний харц үнэхээр хүйтэн байх агаад энэ бүхнийг хурдан дуусаасай хэмээн маш ихээр хүсэж байсан юм.

Инү өрөөнд ороход, түүний эцэг эх баргар царайтай байх бөгөөд зөвхөн Минжи-н аав л түүнийг инээмсэглэн угтав.

Ээж нь түүн рүү тайвнаар хараад "Хаана байсан юм? Чамайг Минжи-тэй хамт ирээрэй гэж хэлүүлсэн юмсан." гэхэд, Инү сандал татан ширээнд суухдаа "Бэлтгэлтэй байсан юм аа." гэсээр түүний өөдөөс харан суух Минжи рүү эгчлэн харлаа.

"Чөлөө авчихгүй дээ." Инү-н ээж ийн чимээгүйхэн хэлээд хоолойгоо засан "Ерөнхийдөө бид ярилцах зүйлээ ярилцчихсан. Тэгэхэр чамд гол зүйлийг нь товчхон хэлчихье." гээд, тодоор инээмсэглэв.

"Чи удахгүй Минжи-тэй сүй тавих болно..."

Тайлбар: Жэмин Инү хоёр 1997-н онд төрсөн бөгөөд одоо 18-тай юм. Тиймээс энэ өгүүллэг 2015-2016 оны хичээлийн жилд өрнөж байгаа шүү.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now