💜25💜

1K 157 3
                                    

Хичээл тарснаас хойш таван цаг өнгөрсөн ч, Ча Инү надруу зурвас бичээгүй байна.

Энэ намайг бага зэрэг айлгаж байгаач, үүний дараа хэзээ нэгэн цагт тэр миний тухай мэдвэл юу болох вэ? Бурхан минь! Бодох төдийд л зүрх цохилохоо больж байх шиг.

Ча Инү-с би үнэхээр айдаг! Тэр баян, царайлаг, сайхан бас ухаантай. Тэр хараал идсэн маш ухаантай болохоор өөрийн төрхөө хэрхэн ашиглахаа, асуудлаас хэрхэн мултрахаа маш сайн мэддэг. Үүний дээр тэр маш ядаргаатай. Нэг л хүссэн бол авч байж л санаа амардаг нэгэн.

Хэрэв үнэхээр түүний бичсэн зарим зурвасууд жинхэнээсээ бичсэн бол би том асуудалд орсон гэсэн үг. Бүр маш том асуудал.

Тэр намайг өөртөө авна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Хэрэв үнэхээр үнэн бол би дууссан гэсэн үг!

Тэр яаж ийж байгаад л намайг олоод, худал хэлснийг минь мэдвэл намайг зүгээр өнгөрөөхгүй нь ойлгомжтой.

Үнэн гэвэл та нар анзаарсан байх. Би түүнтэй нэг сургуульд сурдаг. Гэхдээ түүний нөгөө ангийн, түүн шиг тоглогч нарыг үзэн яддаг төрлийн охин. Бас би сайн найзуудтайгаа нэг ангид сурдаг.

Өмнө дурдсанчлан би маш хараа муутай болохоор их том бас зузаан шил зүүх шаардлагатай болдог. Үүнээсээ болоод өөрийгөө яг л номын хорхойтой, номой охин шиг харагдуулдаг. Гэхдээ би тийм биш шүү.

Миний амьдралыг дүгнэвэл би бол Фиона. Тэр шөнө үзэшгүй муухай болж, өдөр нь үзэсгэлэнт нэгэн болдог. Харин би хичээл дээр үзэшгүй, хичээлийн бус цагаар үзэсгэлэнтэй гэхгүй ч, үзээрийн лав биш.

Би бүтэн 10-н жил Ча Инү-н хараанд өртөхгүй амар тайван амьдарч байсан ч, нэг л өдөр тэр гайхал дугаар андуурч зурвас бичээд амьдрал орвонгоороо эргэчихсэн.

Үүнийг бодох төдийд санаа минь улам зовсоор, би бараг л уйлж байв.

Гэнэт чимээгүй бас харанхуй өрөөг минь утасны гэрэл гэрэлтүүлж, чимээгүй орчинд мэдэгдэл ирэх дуу хадсаар би утас руугаа ухас хийв.

***

Инү Мүнбин-ий үгэнд орон өөрийн дурлалт охин руугаа зурвас бичих гэсэн ч, тэр айх аж. Хэрэв энэ бүхэн үнэхээр үнэн бол, түүний охин анхнаасаа өөр нэгнийх байсан бол яах вэ?

Хэрэв энэ үнэхээр үнэн бол түүний хувьд тэнгэр нурж буй хэрэг биз. Гэхдээ үнэн гэвэл тэнгэр нурах эсэх нь түүнд хамаагүй. Тийм зөгнөлт зүйл тохиолдвол тэр зүгээр л нүдээ аниад амьдралд нь орж ирсэн ах нар болон найзынхаа талаар бодож байгаад л, инээмсэглэн үхлээ хүлээнэ. Мэдээж мөн өөрийн охиноо ч бодно.

Түүнтэй харилцахад зүрх нь яаж булигладгийг, анх түүний зургийг харахдаа ертөнц дээр хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрснээ, хааяа нэг хараалын үг оруулан түүнд бүдүүлэг үгстэй зурвас илгээдгийг нь гээд бүхнийг тэр санана.

Энэ түүний хувьд амталж үзээгүй бал бурам, хүрч үзээгүй цасан ширхэг, харж байгаагүй нарны туяа.

Энэ бүхэн түүний амьдралд тохиосонд тэр баярлана. Хүүхэд насаа тоглоомын талбай дээр бус, бичгийн ширээний ард өнгөрөөсөн түүнд энэ бүхэн шуналын хязгаар мэт.

Инү бодолд автсаар, гэртээ орж ирэхэд түүний ээж буйдан дээр цай уунгаа, сэтгүүл үзэн сууж байх аж.

"Өдрийн мэнд ээжээ!" Инү ёс болгон дуугараад шатаар өгсөхөөр алхахад, ээж нь "Орой Ян захиралын гэр бүлтэй уулзана шүү!"

Инү тайвнаар эргэж харахдаа "Ойлголоо ээжээ. Тэгвэл би ингээд өрөөндөө оръё доо." гээд, тайван ч хурдан алхсаар, өрөөндөө орон хаалга чанга хаав.

"Ахиад л Ян Минжи!" Тэр амандаа үглэн, халааснаасаа утсаа гаргаж ирэн, инстаграм руугаа орон зурвас бичих гэснээ болиод, утсаа ор луугаа шидэв.

"Хараал ид!" Тэр амандаа хараасаар, угаалын өрөө рүү явлаа.

Түүнд эдгээр охидын асуудал үнэхээр ядаргаатай санагдах аж. Тэр хэзээ ч хүний ая талыг харж байгаагүй. Харах ч үгүй биз! Нэгэнт түүнд сайхан царай, төгс бие байхад, тэр яах гэж бардам зангаа хаян байж, бусдын ая талыг харах юм бэ? Ертөнц, хүмүүний нийгэм, хүн өөрөө бас өнгө мөнгөд хууртсан байхад, тэр яагаад зүгээр л өөрийн сайхан царайндаа бардаж болохгүй гэж?

Инү уснаас гарч ирэхэд, цаг нэлээн явсан байх аж. Тэр өөрийн гайгүй гэж үзсэн хувцсаа өмссөөр доош буухад, эцэг эх нь хэдийн бэлэн болжээ.

Түүний ээж хүүгээ харсаар, "Өө чамайг яг дуудах гэж байлаа. Алив явцгаая. Цаг хэцүүдэх нь!" гэсээр аавынх гараас сугадаад, түрүүлэн гэрээс гарав. Харин Инү тэднийг чимээгүй даган гарлаа.

Зорьсон газраа ирэх хүртэл тэд юу ч ярьсангүй. Бүгдэд хүйтэн санагдах ч, тэдний гэр бүл анхнаасаа л ийм байсан. Магадгүй ийм байсаар л байна байх. Ертөнцөд өөрчлөгддөггүй зүйлс гэж байдаг. Үүний нэг нь түүний гэр бүлийн уушиг царцам уур амьсгал.

Өрөөнд орж ирэн, бүгд бие биентэйгээ мэндэлснийхээ дараа, Ян захирал гэх эр Инү рүү харсаар "Инү ч сайхан залуу болжээ. Одоо 18-тай гэхээр гурван жилийн дараа гэхэд, манай Минжи-тэй сүй тавьж болох нь ээ." ийн хэлээд чангаар инээв.

Харин Инү зүгээр л багахан инээмсэглэсээр, гараа чанга атгалаа...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now