💜81💜

592 98 2
                                    

eunwo.o_c:
Жэмин-аа

1min2_23:
Сайн уу? Юу
болоов?

eunwo.o_c:
Юу... чи зүгээр үү?

1min2_23:
Тийм ээ. Мэдээж би
зүгээр. Яасан?

eunwo.o_c:
Зүгээр л надтай
ярилцсныхаа дараа
уйлаад явчихсан
болохоор чинь санаа
зовоод.

1min2_23:
Өвв би зүгээр дээ.
Зүгээр л бага зэрэг бие
тавгүйрхээд байсан
болохоор чөлөө аваад
явсан юм.

eunwo.o_c:
Үнэхээр тийм гэж үү?

1min2_23:
Би зүгээр гэсэн шүү дээ.

1min2_23:
Би нэг зүйл асуух гэсэн юм.

eunwo.o_c:
Юу юм?

1min2_23:
Бид найзууд биз дээ?
Инү?

eunwo.o_c:
Юу?

1min2_23:
Бид одоо ч найзууд
хэвээрээ биз дээ?

"Найзууд. Хорвоо дээрх хамгийн хөгийн үг мэт мэдрэгдэх чинь. Уг нь миний хувьд их чухал үг юмсан."

eunwo.o_c:
Тийм ээ. Бид найзууд.

1min2_23:
Тэгвэл боллоо. Бид
найзууд байгаа нь л
надад хангалттай.

1min2_23:
Баярлалаа Инү.

"Чамайг өөрийн болгохын тулд би юу хийх ёстой вэ?
Чамайг өөрт авсан түүнийг үзэн ядах уу?
Чамайг авч чадаагүй өөрийгөө зүхэх үү?
Чи бол оддын дунд гэрэлтэх саран
Би бол чамайг бишрэх дэлхийн биет
Бидний хооронд байх энэ уудам гараг эрхсийг
Би яах вэ?
Чи болон би гэх оршихуйн хооронд байх энэ далай бас уулсыг яах ёстой вэ?
Чи юу ч хэлсэн, би хийе.
Зүгээр л надад юу хийх ёстойг минь хэлээч.
Над дээр хүрээд ир гэвэл би очъё.
Далайг гатлах гээд живнэ үү?
Уулсыг давах гээд унана уу?
Надад хамаагүй, би очъё.
Зүгээр л надад хэл."

"Намайг уучлаарай.
Өршөөл эрэхээс өөрийг чадахгүй намайг уучил.
Чамайг гэх гайхамшгийг
Чиний гэх бүхнийг
Үгүй хийхээс айсандаа
Өөр юу ч хийж чадахгүй байгааг минь
Өршөөгөөрэй."

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now