💜27💜

1K 161 10
                                    

02:26

eunwo.o_c:
Үнэндээ надад чиний байгаа
байдал тэр чигтээ таалагддаггүй.

eunwo.o_c:
Учир нь чи үргэлж
намайг үл ойшоодог.

eunwo.o_c:
Би амьдралынхаа туршид
хэзээ ч, хэн нэгэнд ингэтлээ
үл тоогдож байгаагүй.

eunwo.o_c:
Төрснөөс минь авахуулаад
өдийг хүртэл, бүгд
минийх байсан.

eunwo.o_c:
Хүссэн бүхэн минь,
хүсээгүй бүхэн минь
гээд бүгд минийх байсан.

eunwo.o_c:
Гэхдээ хүссэн гэхээсээ
илүү хүсээгүй зүйлс нь олон.

eunwo.o_c:
Тэр бүгдэд би тэднийг
хүссэн аятай л жүжиглэж,
худал инээдэг байлаа.

eunwo.o_c:
Гэхдээ...

eunwo.o_c:
Би амьдралдаа анх удаа.

eunwo.o_c:
Үнэхээр анх удаа нэг зүйлийг
өмнө байгаагүй ихээрээ хүссэн.

eunwo.o_c:
Мэдээж, тэр нь чи!

eunwo.o_c:
Би чамтай найзлахыг,
чиний инээмсэглэлийг
харахыг, чамтай уулзахыг,
чиний жаргалтай байх
шалтгаан болохыг хүссэн.

eunwo.o_c:
Гэхдээ энэ боломжгүй
бололтой, тийм үү?

eunwo.o_c:
Чи хэзээ ч над дээр ирэхгүй
юм байна.

eunwo.o_c:
Одоо би бурхан байдаг
эсэхт эргэлзэж байна.

eunwo.o_c:
Хэрэв бурхан үнэхээр байдаг
бол, яагаад намайг сонсохгүй
байгаа юм бол?

eunwo.o_c:
Энэ чи болохоор сонсохгүй
байгаа юм болов уу?

eunwo.o_c:
Эсвэл би болохоор
биелүүлэхийг хүсэхгүй
байгаа юм, болов уу?

eunwo.o_c:
Аль нь ч байсан энэ бүхэн
үнэхээр намайг ядрааж байна.

eunwo.o_c:
Би чиний хувьд ердөө
зурвасаар харилцдаг танихгүй
залуу гэсэн.

eunwo.o_c:
Гэхдээ би түүнээс илүү нь
баймаар байна.

eunwo.o_c:
Би тэдгээр найзуудаас
чинь ч илүү баймаар байна.

eunwo.o_c:
Би үнэхээр бүхнээс илүү
баймаар байна.

eunwo.o_c:
Гэхдээ энэ нөхцөлд чи
тэр бурхан нь бололтой.

eunwo.o_c:
Тиймээс би ахин зурвас
бичихгүй ээ.

eunwo.o_c:
Би чамд төвөг учруулахгүй.

eunwo.o_c:
Урьдын адил танихгүй
хэвээр үлдэх болно.

eunwo.o_c:
Баяртай охин минь.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now