💜62💜

886 143 12
                                    

Түүний нэрийг ийн хэлснийхээ дараа би өөрийн зүрхээ гүйлтийн тамирчных шиг л мэдэрч байв. Тэр намайг сул дорой болгодог цөөхөн зүйлсийн хамгийн том нь.

"Тэгэхээр чамайг хаяж явж, сэтгэлийн шарх үлдээсэн новш тэр байх нь ээ!" Ча Инү ий заналтай хэлэхэд, би түүн рүү байж боломгүй юм хэмээх шиг хараад "Чи яаж түүнийг ингэж хэлж байгаа юм бэ? Тэр чиний найз! Чи юу ч болж байсан найзынхаа талд байх хэрэгтэй. Яахав, үгүй юм аа гэхэд түүний хараах чинь дэндүү хөгийн байна! Тэгээд ч түүнд ямар ч сонголт байгаагүй болохоор л явсан. Хэрвээ түүнд сонголт байсан бол тэр зайлшгүй надтай үлдэх байсан юм. Бас сэтгэлийн шарх авсан нь би болохоос тэр надад өгөөгүй." хэмээн ууртай хэлэв.

Одоогийн нөхцөлд тэр намайг цухалдуулж байна. Тэр яаж найзаа ингэу хэлж чаддаг байна аа. Хажүн өмнө миний бие даалт дээр ус асгаж би дүнгээ алдахад хүрэхэд ч, би түүнийг ингэж харааэ зүрхлээгүй. Тэр бол миний найз. Тиймээс би түүний алдааг уучилж, гаргасан алдаатай хүлээн авч, алдааг нь засахад туслах хэрэгтэй. Гэтэл тэр ердөө надаас болж Жонгүг-г харааж байна. Тэд найзлаагүй гэж үү? Тэдэнд хамтдаа өнгөрөөсөн дурсамж байхгүй гэж үү?

"Энэ нөхцөлд чи намайг найзыгаа ч хараахад хүргэж байна. Тиймээс хэн нэгнийг буруутгаж, түүнийг үзэх ядах хэрэгтэй бол тэр нь чи!" гэхэд нь би үг хэлж чадсангүй.

Энэ магадгүй үнэн байх. Хэрэв би байгаагүй бол тэр ийм байдалд хүрэхгүй байсан шүү дээ. Би л хамаг буруутан болох шиг боллоо.

"Ойлголоо. Тэгвэл намайг уучлаарай." би хэлсээр дуугүй болоход, тэр над руу удтал ширтэв.

Өмнө надад хэн над руу ширтэх нь огт хамаагүй байлаа. Тэр хүн нүдээ нууж чадахгүйгээс хойш би яах билээ? Харин энэ залуугийн хувьд бол өөр. Тэр намайг ширтэхэд би үнэхээр их эвгүйцдэг. Жонгүг ч над руу удаан ширтэхэд би ингэж тавгүйтдэггүй байсан. Харин энэ залуу намайг амьдралдаа мэдэрж болох хамгийн эвгүй мэдрэмжийг харцаараа л өгдөгт нь би гайхах юм.

"Жонгүг та хоёрын төгсгөл ямар байсан болоод чи тэгж их шархалсан юм?"

Гэнэт түүнийг ийн асуухад биеийн минь шар үс дав хийтэл бослоо. Бидний төгсгөл гэнэ ээ? Бидэнд төгсгөл байсан гэж үү? Үгүй дээ, би өөрсдийгөө зүгээр л маш урт хугацаагаар завсарласан гэж боддог. Гэхдээ тэр тэгж боддоүггүй байсан бололтой. Магадгүй түүний хувьд бид эхлээчгүй байсан байх. Хэзээ ч эхлээгүй.

Би инээмсэглээд "Төгсгөл бүхэн л гунигтай байдаг шүү дээ. Үлгэр дээр аз жаргалтай төгсгөдөг ч, амьдрал цаашаа үргэлжилдэг. Хэзээ нэгэн цагт гүнж ханхүү хоёрын нэг мөнх бусыг үзэж, нөгөө нэг нь шаналаад үлдэнэ. Хүмүүс хос хоёрын нэгийг үхээд дуусахыг гунигтай төгсгөл гэж үздэг. Гэхдээ хайр бүхэн, амьдрал бүхэн л үхээд дуусдаг. Мөнхийн, үүрдийн зүйл гэж байхгүй. Тэгэхээр ямар ч зүйл аз жаргалтайгаар төгсдөггүй юм." ийн хэлэхэд, Ча Инү толгой дохисоор "Тэгвэл бид ч бас гунигтай төгсөх нь ээ." гэхэд нь багахан цочирдов.

Бид гунигтай төгсөнө гэж үү? Бид үү? Бид гэж үү? Ча Инү намайг орхиж харин би уйлаад үлдэх тэр гунигтай төгсгөл үү? Эсвэл би түүнийг орхиж, тэр шархлаад үлдэх тэр зовлонтой өгүүлэл үү? Мэдэхгүй юм? Надад ирээдүйг харж чадах ганц боломж байсан бол би зөвхөн үүнийг харахыг хүсэж байна.

Жонгүг бид хоёрын төгсгөл биш. Миний хүссэн сургуульд орж чадах эсэх биш. Би хэзээ, хаана, хэрхэн амьсгал хураах биш. Харин энэ л үйл явдлыг би харахыг хүсэж байна.

"За за ямартай ч одоохондоо энэ талаар ярихаа больё. Харин надад Жонгүг та хоёр яаж уулзаж, хэрхэн биенээ хайрладаг болсон талаар яриач." Ча Инү ийн хэлсээр над руу дулаахан инээмсэглэлээ.

Энэ инээмсэглэл яг л түүнийх шиг юм. Бидний сүүлчийн уулзалт дээр тэр яг ингэж инээмсэглэж байсныг санаж байна.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now