💜33💜

993 154 7
                                    

eunwo.o_c:
Чи надтай уулзахыг
хүсдэг үү?

imin2_23:
Үгүй.

eunwo.o_c:
Яагаад?

imin2_23:
Би хэлсэн шүү дээ.
Би өөрийн чөлөөт цагаа
өөрөөсөө өөр зүйлд
зарцуулах дургүй.

imin2_23:
Тиймээс хэрэггүй ээ.

eunwo.o_c:
Яагаад вэ?

eunwo.o_c:
Би бол үнэхээр
уулзахыг хүсч байна.

imin2_23:
Би хэн нэгэнтэй
дотносох үнэхээр дургүй.

imin2_23:
Хүмүүстэй дотносхоор,
эхэндээ "Чамайг хөөсөн ч,
би чамаас явахгүй. Би
үргэлж чиний дэргэд
байна. Чи бол миний
бүх зүйл." гэх мэтээр
сайхан үгс хэлдэг ч.

imin2_23:
Эцэст нь тэд яваад л
өгдөг. Үргэлж яваад
өгдөг. Намайг орхиод,
нуруугаа харуулаад,
хэзээ ч орхихгүй гэчхээд
явчихдаг.

imin2_23:
Харин би уйлаад,
шархлаад, яваад өгсөн
нэгний орон зайг
үгүйлээд л үлдэнэ.

imin2_23:
Тиймээс хүсэхгүй
байна. Надад одоогийн
энэ зурвасын харилцаа
минь хангалттай. Чи
надаас явсан ч, би тэгж
их шархлахгүй болохоор.

eunwo.o_c:
Гэхдээ би тэднээс өөр.

imin2_23:
Би чамайг орхихгүй,
би бусдаас өөр гэж л
битгий хэлээрээ дээ!

imin2_23:
Надад ингэж хэлсэн
хүн бүр явчихдаг
болохоор хэлэх хэрэггүй.

imin2_23:
Чи бусдаас юугаараа
өөр гэж?

imin2_23:
Чи бусадтай л адилхан
биетэй, тархитай бас
өөрийгөө бодсон аминчхан
үзэлтэй нэгэн. Хүн бүр л
тийм байдаг юм. Хэчнээн
сайхан сэтгэлтэй, бусдын
төлөө байсан ч, эцсийн
мөчид бүгд л амьдрахыг, шархлахгүй байхыг сонгодог юм.

imin2_23:
Тиймээс бусдаас өөр
юм шиг, өөрийгөө
тэднээс илүү юм шиг
санах хэрэггүй.

imin2_23:
Угаасаа би ч,
чи ч адилхан.
Бүгд амиа бодсон.

eunwo.o_c:
Тэгвэл намайг яа гээв?

imin2_23:
Юу?

eunwo.o_c:
Чамд дурласан намайг
яа гээв? Чамтай уулзахыг,
чамтай хамт байхыг, чамайг өөрийн болгохыг ингэж
их хүсээд байгаа сэтгэлийг
минь яа гээв?

eunwo.o_c:
Үнэхээр л тэгж их хүсэхгүй
байгаа юм бол, анхнаасаа
яах гэж намайг өөртөө
дурлуулсан юм?

imin2_23:
Хэн чамайг надад
дурла гэсэн юм?

imin2_23:
Яагаад өөрийнхөө дураар
над руу зурвас биччихээд,
өөрөө дурлачхаад энэ
бүхнийг миний буруу
болгоод байгаа юм?

imin2_23:
Анхнаасаа энэ бүхнийг
хийхгүй байх сонголт
чамд байсан. Зүгээр л
намайг тайван орхичихсон
бол юу ч болохгүй байх
боломж байсан.

imin2_23:
Тиймээс намайг
буруутгах хэрэггүй.

"Чиний үгс үргэлж өвтгөх юм."

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now