💜30💜

1K 154 5
                                    

eunwo.o_c:
Тэгвэл би чамд
таалагддаг байх нь ээ.

imin2_23:
Яа би хэзээ тэгж
хэлсэн юм?

imin2_23:
Битгий мөрөөд!

eunwo.o_c:
Гэхдээ чи намайг сая
найзаас илүү гэлээ шүү дээ.

imin2_23:
Үгүй ээ, гэлээ гээд
таалагддаг гэж хэлээгүй
биз дээ.

eunwo.o_c:
Гэхдээ л чи намайг
найзаас илүү гэсэн биз дээ.

imin2_23:
Тийм л дээ. Гэхдээ л
би таалагддаг гэж хэлээгүй.

eunwo.o_c:
Тэгвэл би найзаас
илүү ч, таалагддаг залуу
биш гэхээр юу юм?

imin2_23:
Мэдэхгүй ээ.

imin2_23:
Би чамд хэлээ биз дээ.
Би мэдэхгүй бас үүнийг
юу гэж нэрлэхээ мэдэхгүй гэж.

eunwo.o_c:
Тэгэхээр би ахиад хэн ч
биш болчихсон уу?

imin2_23:
Арай ч бас хэн ч биш л дээ.

imin2_23:
Тодорхойлж болохгүй
нэгэн.

eunwo.o_c:
Одоо бүр тодорхойлолгүй
нэгэн болчихлоо.

imin2_23:
Голоод байгаа юм уу?

eunwo.o_c:
Үгүй үгүй.

eunwo.o_c:
Үл танихаас үл тодорхойлогдох нэгэн боллоо шүү дээ.

eunwo.o_c:
Өчүүхэн ч болтугай дэвшсэн нь таалагдаж байна.

imin2_23:
Гэхдээ өөрийгөө их
зүйлд бодох хэрэггүй шүү.

eunwo.o_c:
Ойлголоо боссоо.

eunwo.o_c:
Гэхдээ чи үнэхээр
хөөрхөн юм аа.

eunwo.o_c:
Чиний зураг миний утасны
дэлгэц дээр байдаг байсан.

eunwo.o_c:
Гэхдээ найзууд минь чамайг
хэн болохыг асуугаад бас
чамайг сонирхоод байсан
болохоор би сольчихсон.

eunwo.o_c:
Энэ нөхцөлд чи намайг
найзуудаа ч муу санахад
хүргэж байна.

imin2_23:
Тэгвэл би чиний харж
байсан хамгийн хөөрхөн
охидоос хэдэд орох вэ?

"Бурхан минь. Би чинь юугаа асуугаад байна аа?"

eunwo.o_c:
Хоёрт орно.

"Гонсойчихлоо. Гэхдээ би яагаад гонсойно гэж? Магадгүй ийм дээгүүр байгаа болохоор л тэр байх тийм ээ?"

imin2_23:
Нэгт нь хэн юм?

"Бурхан минь, би чинь юу асуучихав аа?"

"Нэгт хэн байх нь надад ямар хамаа байна аа? Яа Хан Жэмин өөрийнхөө хэрэгт л санаа зов! Битгий хүний хэрэгт хошуу дүрээд байгаач дээ."

eunwo.o_c:
Манай ээж.

imin2_23:
Сайн хүү байх нь ээ.

eunwo.o_c:
Би зүгээр ч нэг муу залуу
биш юм шүү. Бас ээжийн
сайн хүү. Найзуудын итгэлт
анд. Харин чамд бол хэзээ
мөдгүй зүрхийг чинь
өөрийн болгох тодорхойлох боломжгүй залуу.

imin2_23:
Чи чадахгүй ээ.
Би үүнийг баттай
хэлж чадна.

eunwo.o_c:
Яагаад?

imin2_23:
Учир нь миний зүрх
хэдийн өөр нэгэнд оччихсон.
Аль 12-н жилийн өмнө.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now