💜82💜

598 97 3
                                    

Үсэндээ жижигхэн хавчаараа зүүсээр би өөрийгөө толинд харлаа. Ахлах сургуульд орсноосоо хойш анх удаа хичээлдээ явахдаа ингэж толины өмнө байгаа минь энэ. 

Энэ миний хүсэлт биш л дээ. Жонгүг-н л гуйлт юм. Гэхдээ яагаад болохгүй гэж? Хэдий багш нар хатуу эсэргүүцдэг ч, хүүхдүүд хийгээд л юм хойно яахав дээ. 

Өрөөнөөсөө гарахад яг ахтай мөргөлдөнгөө алдлаа. Бодвол намайг дуудах гэж байсан биз. 

Ах над руу гайхаж хараад байхаар нь, би хачин царайлаад "Яасан? Би тийм муу будчихаж уу?" гэхэд, ах толгой сэгсрээд "Үгүй ээ, зүгээр л... Чамайг хичээлд явахдаа будаж байхыг анх удаа харж байна." гэсээр над руу ойртон, царайг минь шинжих мэт нүд гүйлгэн харлаа.

"Яагаад крем-ээ ийм нимгэхэн тавьсан юм бэ? Аятайхан зузаахан тавьчихгүй." гэсээр надаас холдоход нь, би бараг л шүлсэндээ хахчих шиг болов.

Би хий ханиалгасаар "Зузаан тавьчихвал хэт хичээчихсэн юм шиг болчихдог юм байгаа биз дээ?" хурдхан хэлэх аядаад доош буулаа. Үгүй бол ах минь намайг чирж өрөө рүү минь оруулаад, эхнээс нь ахин будаж өгөх байх. Тэр бол тийм л нэгэн. Би л нэг эмэгтэй дүүтэй гэсэн шиг хэр баргийн эрээс илүү хувцас загвар, нүүр будалтыг мэддэг бас үүндээ бага зэрэг сонирхолтой. 

Доош буун өглөөний цайгаа уулгүй хурдхан гэрээс гарлаа. Ер нь бол би өглөөний цайгаа нэлээн их хэмжээгээр уучихдаг болохоор өдөр сургууль дээр хоол идэх шаардлага гардаггүй. Гэхдээ өнөөдөр яалт ч гүй, хоол идэх хэрэг гарах бололтой. 

Гэрээс гарахад Жонгүг хүлээж байлаа. Би түүнтэй сүй тавихаар шийдсэнээс хойш өмнөх шигээ сайхан харилцаатай байхаар шийдсэн. Энэ нь ч дээр байх. Би нэгэнт шийдсэн.

Би түүн дээр очин "Тэгэхээр явах уу даа?" гэхэд, тэр над руу гараа сунгалаа. Би хэсэг гар руу нь харж байгаад, инээмсэглэн хөтлөөд сургуулийн зүг явав. 

"Надад хэлээч. Чи жил гаруйн өмнө энд ирсэн байсан. Тэгээд яагаад надтай ирж уулзаагүй юм?" би алхах замдаа ийн асуухад, Жонгүг-н харц гунигтай болоод ирлээ. 

Тэр над руу харж инээмсэглээд "Тэгэхээр жил гаруйн өмнө өвөө маань өнгөрсөн юм. Өвөөгийн оршуулгад оролцохоор би ахтайгаа хамт ирсэн. Тэгээд оршуулгын дараа хамгийн түрүүнд холбоо барьж чадсан нь найзууд маань. Уг нь чамтай холбоо барих гэж үзсэн ч, чи дугаараа сольчихсон бас танайх нүүчихсэн байсан. Тэр үед ах 3-р дамжаа бас нэлээн их хичээлтэй байсан болохоор бид их яаруу буцсан. Тэгээд би чамтай уулзаж чадаагүй." гэсээр буцан урагш харахад, би санаа алдав. 

"Би чамайг явсны дараахан утсаа хулгайд алдчихсан. Тэгээд хуучин дугаараа сэргээлгэх гэсэн ч, аав энэ удаад шинэ дугаар аваад үз гэсэн болохоор дугаараа сольчихсон юм. Аавын үгэнд орох хэрэггүй байсан бололтой." гэсээр түүн рүү харахад, Жонгүг хөнгөхөн толгой сэгсрээд "Хэрвээ чи дугаараа солиогүй бол яаж Инү чам руу зурвас бичих байсан юм? Тэгэхээр өнгөрсөнд болсон зүйлсэд битгий харамсаад бай!" ийн хэлээд надад ойртон толгой дээр минь үнслээ.

Нээрээ ч тийм л дээ. Хэрэв би дугаараа солиогүй байсан бол Инү над руу зурвас бичихгүй байсан. Одоо надад харамсах зүйл алга аа. Би хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзлээ. Бас хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайрлуулж үзлээ. Ертөнц сайхан байна аа...

***

Инү өдрийн хоолоор нэг тийш зогсолтгүй ширтэх түүний нүдэнд гуниг хурсан байхыг найзууд нь хараад гайхаж байв. 

Санха Инү-н урдуур гараа савчуулсаар "Яа чи одоо юу вэ? Анги солигдсоноос хойш хүнтэй аятайхан суугаад ч хоол идээгүй юм байж. Өдөр болгон л газрын гаваар орчихсон юм шиг алга болчихно. Үгүй ээ, тэгээд ганц олдсон дээрээ битгий ингээд гөлийгөөд суугаад бай л даа!!" хэмээн үглэхийг нь харсан залуус инээлдлээ. 

Жинү инээсээр "Нээрээ тоглоом ч гүй Инү яачхаад байгаа юм бэ?" гэхэд, Мүнбин толгой сэгсрээд "Асуух хэрэггүй ээ. Нөгөө хайрын асуудал нь." гэсээр ярианы сэдвийг өөрчлөн ярьж эхлэв.

Харин Инү тэднээс холгүй инээлдэн суух Жэмин Жонгүг хоёрыг харан сууж байгаад, утсаа аван хэн нэгэн рүү зурвас бичээд босон явлаа. 

Хэдэн минутын дараа Инү дээвэр дээр алсыг барааг ширтэн зогсож байх агаад түүний хажууд дуудсан хүн нь хүрч ирэхэд ам нээв. 

"Жэмин та хоёрын хооронд миний мэдэхгүй юу байгаа юм? Найзууд гэхэд дэндүү дотно байх шиг байх юм." гэхэд, Жонгүг санаа алдаад "Чамд хэлж болох эсэхийг мэдэхгүй байна." 

Инү-н харц аюултай болсоор "Яг одоо хэл!!!" гэхэд, Жонгүг түүн рүү харан "Жэмин бид хоёр сүй тавих гэж байгаа..."


[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now