💜39💜

981 160 3
                                    

eunwo.o_c-г блок хийхээ болих уу?

Тийм | Үгүй

"Нэгэнт нь л энэ түүний буруу биш учир би түүнд боломж олгох хэрэгтэй байх."

"Би дээвэр дээр сууж байхдаа түүний бүхий л үйлдлийг харсан. Ча Инү Минжи түүний утсаар оролдсонд бараг л галзуурч байсан. Гэхдээ түүний сүүлд хэлсэн үг нь..."

"Мэдэхгүй юм даа. Түүн шиг залуусыг хэн нэгэнд дурлаад, түүнийхээ төлөө явж байхыг би лав хараагүй. Бүгд л ямар нэг мөрий, тоглоомноос болж гэмгүй охидын сэтгэлийг өөртөө татчихаад шархлуулдаг. Эсвэл зүгээр л уйдсандаа тиймэрхүү зүйлс хийдэг."

"Би ч бас иймэрхүү зүйлд бараг л өртөж байсан учраас түүний надад хайртай гэдэгт итгэж өгөхгүй юм."

"Тэр ер нь надад дурласан байж болох уу? Тэр чинь Ча Инү шүү дээ."

"Гэхдээ бас түүнийг бодоод үзвэл Ча Инү надад дурласан байж болох л юм."

"Больж үз! Тэр чинь Ча Инү байхад яагаад надад дурлана гэж? За мэдэхгүй ээ."

1min2_23:
Сайн уу?

"Би ер нь яагаад түүн рүү чат бичээд байгаа юм бэ?"

"Энэ боломжийг ашиглаад нэг мөсөн түүнээс салж болох байтал шүү."

eunwo.o_c :
Жэмин энэ чи мөн биз дээ?
Өөр хэн нэгэн түүний
хаягаар ороод над руу чат
бичээгүй биз дээ?

1min2_23:
Энэ бол би
Хан Жэмин байна.

1min2_23:
Тэгээд ч миний эргэн
тойронд байгаа бүх хүмүүс,
бүр эцэг эх минь хүртэл
миний зүйлсэд гар хүрч зүрхэлдэггүй юм шүү.

eunwo.o_c: :
Бурхан минь. Энэ чи байна
охин минь. Баярлалаа.

eunwo.o_c :
Гэхдээ чи яагаад над
руу чат бичсэн юм?
Сүүлд би чамтай их эвгүй
харьцсан шүү дээ.

1min2_23:
Тийм ээ. Чи үнэхээр
хөгийн аашилсан.

1min2_23 :
Гэхдээ би яагаад
тэгснийг чинь асуух хэрэгтэй юм шиг санагдаад.

1min2_23 :
Ингэхэд чи тэр үед согтуу байсан юм уу

eunwo.o_c:
Үгүй ээ. Энэ тэр зурган
дээр байсан тэр охиноос
болсон юм.

eunwo.o_c :
Түүний аав манай
эцэг эхтэй эх дотно
болохоор тэр өнгөрсөн
шөнө манай гэрт ирсэн юм.

eunwo.o_c:
Харин би түүнд дургүй
болохоор түүнийг тоолгүй
тоглож байгаад л утсаа түүнд алдчихсан бололтой.

eunwo.o_c:
Тэгээд л энэ бүхэн болсон
хэрэг. Түүнээс бол би үүнийг хийгээгүй шүү. Би хэзээ ч чамд тийм үгс хэлж чадахгүй.

1min2_23 :
Тэгэхээр Минжи та хоёр
их дотно ч, чи түүнд дургүй бололтой. Тийм үү?

eunwo.o_c:
Үгүй дээ. Би манай гэр
бүлүүд л дотно болохоос
би лав биш. Бас би
түүнд дургүй.

"Бидний гэр бүлүүд ч бас дотно байсан сан. Тэр ч бас надад ийм дургүй байсан болов уу?"

1min2_23 :
Тийм байх нь ээ. Гэхдээ
тэр охин чамд сайн юм
шиг байсан.

eunwo.o_c:
Тийм ээ, тэр надад сайн.
Бүр нэг удаа би чамд хайртай
гэж хэлж байсан. Түүнд ямар ч
бардам зан гэж байхгүй.

1min2_23 :
Тэгвэл яагаад түүний
сэтгэлийг хүлээж аваагүй
юм? Зурган дээрээс харахад
их хөөрхөн охин байсан.

eunwo.o_c:
Хөөрхөн байлаа гээд юу гэж?
Би чамд сайн байтал.

1min2_23 :
Тэгвэл надтай танилцхаас
өмнө? Биднийг харилцаж
эхлэхээс ч өмнө тэр чамд
сайн байсан биз дээ?

eunwo.o_c:
Мэдэхгүй ээ. Би түүнд дургүй. Угаасаа надад түүн шиг
охид таалагддаггүй юм.

1min2_23 :
Чи яг л над шиг
ярьж байх чинь.

eunwo.o_c:
Юу?

1min2_23 :
Би хэлж байсан шүү дээ.
Чам шиг залууст дургүй гэж.
Чи ч бас яг л над шиг тэгж
хэллээ.

1min2_23 :
Бас чи миний сэтгэлийг
яагаад ойлгохгүй байгаа
юм гэж надад гомдоллож
байсан. Гэхдээ чи өөрөө тэр
охины сэтгэлийг хүлээж
авалгүй үл тоосон байна.

eunwo.o_c:
Тэгээд би яах ёстой юм?

1min2_23 :
Надад чи миний сэтгэлийг
хүлээж авсангүй гэж гомдоллох хэрэггүй. Чи ч бас надаас
ялгарах зүйлгүй байж
ингэх чинь тэнэг хэрэг.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now