💜50💜

960 159 7
                                    

Мүнбин Инү рүү харсаар "Чи ямар нэг зүйл хэлсэн үү?" гэхэд Инү толгой сэгсрээд, савтай цааснаас сугалан авлаа. 2-5-1 гэсэн бичгийг харахдаа тэр өөрийн суудлаа нүдээрээ хайв. 

"Бүгд суудлаа сугалсан биз дээ? Тэгвэл одоо суудалдаа очоод суугаарай." гэхэд Инү багахан инээмсэглэлээ. 

Хоёр хоногийн өмнөхөн түүний тусалсан охины яг харалдаа хажуу салаанд нь суух суудлыг тэр сугалжээ. Инү Мүнбин-г ч тоолгүй шинэхэн суудалдаа очин суухад, Мүнбин түүн рүү гайхан харсаар өөрийн сугалсан суудалдаа очин суулаа. Азаар яг Инү-н ард байх нь тэр. 

Инү-г суудалдаа суусаар өнөөх охин руу харахад, тэр нүүрээ буруулсаар ном руугаа харж байв. Харин түүний цаана Хажүн гэгч сууна. Инү үүнийг анзаарахдаа чимээгүйхэн ёжтой инээсээр урагш харлаа. 

"Та бүхнийг эвтэй бас сайн байна гэж найдаж байна. Ингээд бие биетэйгээ танилцана биз дээ? Би түр орхиё доо." гэсээр багш гараад явахад, хүүхдүүд арагш урагш харан бие биетэйгээ танилцаж байв. Зөвхөн Хажүн болон өнөөх охин л дуугүй бие биетэйгээ ярин суух аж. 

Удаагүй охины нүд өвдсөн бололтой шилээ авсаар, нүдээ нухлахад Инү түүнийг нь алдалгүй ажиглана. Охин нүдээ нухалж байгаад санаандгүй шилээ унагачхаад, доош болон авахыг Инү ажигласаар инээмсэглэв. 

***

Гайхалтай нь Ча Инү яг миний харалдаа, хажуу салаанд суучихлаа. Мөн ч надаас хол суулгасан байх даа? Энэ чинь бараг л дэргэд сууж байгаагаас ялгаа алга. 

Багш биднийг хоорондоо танилц гэсээр өөрийн хичээлийг заалгүй гараад явахад, би санаа алдсаар номоо уншиж эхэллээ. Би уг нь дажгүй хурдан уншчихдаг ч, Ча Инү-с болж шөнөжин бурхнаас эсвэл мэдэхгүй ээ, надад тусалж болох бүх л зүйлсээс гуйн, санаа зовсоор ганц хуудас ч хороож чадаагүй хэрэг. 

Номоо уншсаар нэлээн хугацаан өнгөрсний дараа нүд минь арган өвдөх аж. Энэ тэнэг зуршлыг дээ!!! 

Би ном уншиж байхдаа нүдээ цавчдаггүй зуршилтай. Үүнээсээ болоод л хараа минь муудсан гэж эмч хэлдэг. Гэхдээ үнэн эсэхийг нь мэдэхгүй юм. Би юм бүхэнд тийм ч их итгээд байдаггүй л дээ. 

Шилээ аван нүдээ нухсаар ярвайхад Хажүн "Ахиад л нөгөө зуршил чинь уу? Чи яагаад хичээж байгаад үүнийгээ больчхож болдоггүй юм бэ? Энэ байдлаараа юун 60 хүрээд сохрох??? Их сургуульд орохоосоо өмнө сохрох нь байна!!!" гэхэд нь би "Баярлалаа Хажүн-аа. Энэ үнэхээр сайхан сэтгэлийн дэм байна." гэж хэлэхдээ тохойгоороо шилээ түлхэн унагаачхав. 

Хяналтад нь байдаг нүдний эмч маань намайг энэ хэвээрээ байвал 60 хүрээд л болор минь цайж, хараа минь улам муудан, сохроос ялгаагүй болно хэмээн сүрдүүлсэн байдаг юм. Гэхдээ энэ зөвхөн номоос болсон гэж бодохгүй байна. Үүнд орчин үеийн дэлгэцтэй бүх найзууд минь нөлөөлж байгаа. 

"Хог гэж!!!" би амандаа үглэсээр доош тонгойн шилээ аваад, буцан өндийхдөө Ча Инү рүү харав. Харин тэр над руу яг л эрдэнэс харсан аятай харж байх агаад, давхар инээмсэглэсэн байх аж. 

Ча Инү бүр ч тод инээмсэглэн "Миний охин." гэх үгсийг хэлэхэд, хамаг шар үс минь боссоор би эмээх аж. 

Тэр намайг таньчихлаа, тийм үү?



A/N: За ингээд манай эхний бүлэг өндөрлөж байна. Эхний бүлэг дээр чат хэсэг давамгайлж, бодит байдлын хэсэг цөөхөн байсан бол одоо харин бодит байдлын хэсэг ихсэж, чат хэсэг багасна. Бүлэг гэдэг нь үүгээрээ л ялгаатай байгаа юм. Аан бас эхний бүлэг дээр чат хэсгүүд дэндүү богино байсан учир би бодит байдлын хэсгээ урт бас ойлгомжтой байлгах үүднээс Жэмин-ий талаас мөн зохиолчийн талаас буюу Инү-н үйл явдлуудыг харуулдаг байсан бол одоо харин тийм зүйл байхгүй ээ. Ихэнх хэсэг дээр Инү Жэмин хоёр хамт байх учир бүх зүйл Жэмин-ий талаас, харин тусдаа байх хэсгүүд нь хоёр талаас зэрэг явна. 

Хэрэв миний тайлбар жаахан ойлгомжгүй байвал удахгүй гарах үйл явдлуудыг уншаад ирэхээр ойлгоно оо. Бас энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бүхэл бүтэн 50-н хэсгийн ард гарсан гэж бодохоор уйлмаар санагдаж байна. Бас цааш болох зүйлсийг бодохоор Цасангоогийн хойд эх шиг инээмээр санагдаж байна. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now