💜74💜

713 108 2
                                    

Өнөөдөр бямба гараг. Тэгэхээр надад хичээлээ хийх ахиад нэг өдөр байгаа гэсэн үг. Тиймээс эцэг эх минь намайг гадуур гарахад нэг их зүйл хэлэхгүй байх аа. Би тэгж л найдаж байна.

Хичээлийн ширээгээ цэгцэлсээр, би Инү-н зурвасыг хүлээх аж. Өглөө бид харилцахад, тэр манай гэрийн ойролцоо ирэхдээ над руу зурвас бичнэ гэж хэлсэн. Бас үүний хажуугаар өчигдөр орой яагаад түүний сэтгэл санаа хэцүү байсан юм бол гэх бодол, надад орж ирж байна. Хамгийн сүүлд тэр над руу ингэж бичихэд, түүний эцэг эх Минжи-н аавтай уулзаж тэдний сүйн талаар ярьсан байсан. Үүнийг бас л тэр надад хэлж байсан юм. Ер нь ингээд харсан бид их олон цагийг хамтдаа зурвасаар харилцаж өнгөрөөдөг болжээ. 

Энэ бодлын хажуугаар ахын өчигдрийн дүр зураг ч бас яагаад гэх асуултыг дагуулан тархинд минь оршиж байна. Тэр яг юу нуугаад байсан болоод, тэгж хачин харагдаад байсан юм бэ? Энд яг юу болоод байгаа юм? Бурхан минь, миний тархи хэдэн зүйлийг зэрэг хийгээд байгааг ч мэдэх юм алга. Магадгүй өнөөдөр миний тархины бодол, төлөвлөлтийн хэлтэс их завгүй ажиллаж байх шиг байна. 

Гэнэт утсанд мэдэгдэл ирэх дуу гарахад, би цочсоор харвал Инү хэдийн ирчихсэн байх аж. Би хурдхан малгай ороолтоо аваад, доош буулаа. 

Өнөөдөр аав ээж хоёр хоёулаа гэртээ байгаа болохоор би заавал тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ энэ нэг их хэцүү ч биш л дээ. Эхлээд ээжээс асууна. Ээж ааваасаа асуу гэнэ. Ааваас асуувал, ээжээс асуу гэнэ. Тэгээд бие биенээсээ асуу гэснийг нь хэлэхэд, тэд зөвшөөрчихнө. Хосоороо байвал зөвшөөрлдөггүй болохоор салгаж байгаад л асуух хэрэгтэй. Харин гэрт аль нэг нь байхад жаахан төвөгтэй. Баахан зүйл асуугаад байдаг юм. Тэр дундаа ахаас гарч болох эсэхийг асуух нь бүр ч ядаргаатай. Ахаас зөвшөөрөл авч байхаар, яг одоо гадагш гараад ажлын ярилцалага өгсөн нь хамаагүй дээр биз?

Доош буун өөрийн бяцхан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд, хоёулаа зөвшөөрчих нь тэр. Харин ах миний яахыг мэдсэн мэт, шатны хажууд зогсчхоод, хараад л байв. 

Ногоон визээ авсны дараа үүдэнд очин гадуур хүрмээ өмсөхөд, ах намайг дагаад эхэллээ. Бас яах гээд л байгаа юм бол доо? 

Би гайхсаар "Та яах гэж байгаа юм?" гэхэд, ах "Харахгүй байна уу? Гарах гэж байна." гэсээр малгайгаа өмсөн надаас түрүүлээд гарчхав. Харин би араас нь гайхсаар гарлаа.

Би ахыг хаашаа явах гэж байгааг ажаад, араас нь нэлээн яваад л байв. Тэгсэн яг Инү-н байгаа газар хүрээд ирэх нь тэр. Тэр яаж хүрээд ирэв? Яг л мэдэж байсан юм шиг.

Ах Инү-н өмнө зогсоод ямар нэг зүйл хэлэхэд нь би гүйн очсон ч, юу хэлснийг нь сонсож чадсангүй. 

"Би мэдэж байгаа." Инү ийн хэлэхэд, ах уурлан "Тэгээд яагаад ингээд байгаа юм?" гэсээр орилход би тэдний ард ирсэн байв. 

Би яг ахын ард байгаа зогссон байх агаад Инү яг л гэм хийсэн аятай зогсож байсан бол, ах харин их уурласан байдалтай байх аж. Би хэдий түүний царайг хараагүй ч, хүнд хүнд амьсгалах түүний дуунаас хэр их ууртайг нь мэдэж байсан юм. 

Би тэдний голд орон ах руу хараад "Та яагаад Инү рүү орилоод байгаа юм? Бас та хоёр юу яриад байгаа юм?" гэсээр Инү рүү харахад, тэдний хэн нь ч үг хэлсэнгүй. 

Тэгэхээр миний мэдэж болохгүй зүйл юм биз дээ? Тийм дээ, энд би л ямар нэг зүйлийг мэдэлгүй хоцрох ёстой нь. Харин тэд бүхнийг мэдэж, надаас нуух хэрэгтэй нь.

Ах санаа алдаад "Чиний оролцох асуудал биш ээ. Май үүнийг ав. Бас сайхан зугаацаарай." гэсээр халааснаасаа утсыг минь гаргаж ирэн надад өгөөд, өөр юу ч хэлэлгүй явчхав. 

Тэгэхээр тэр бидний чатыг харчхаад л, энд ирсэн байж л дээ. Гэхдээ яагаад Инү-д ингэж их уурлаад байгаа юм бол? Инү ямар нэг буруу зүйл хийчихсэн хэрэг үү? Гэхдээ тэр ойрын хэд хоног надтай зогсоо зайгүй хамт байж, хамт байхгүй үедээ зурвасаар харилцсан шүү дээ.

Ахын хойноос хэсэг харж байгаад, буцан Инү рүү харахдаа "Чи надад юу болоод байгааг хэлэхгүй тийм үү?" хэмээн асуувал, тэр зүгээр л мөрөө хавчаад над руу гараа сунгалаа. 

Би түүний гараас атгасаар алхахдаа "Зүгээр дээ. Одоо хэлэхгүй ч, дараа нь хэлж болно шүү. Би иймэрхүү нөхцөл байдлыг мэддэг болохоор хүчлэхгүй. Ойлгож байна." гэсээр бидний болзоо эхлэв. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now