💜55💜

976 156 4
                                    

Өглөөний 6-н цаг. Хүн бүр л унтаж байх цаг ч, би ингээд дээш адар өөд ширтэн сууна. Өглөө бүр хийдэг зүйл минь, бараг л зуршил болчхож.

Би түүнийг явснаас хойш нойргүйдэлтэйгээ тэмцэж байна. Өмнө түүнийг байхад, тэр хэчнээн ядарч эсвэл завгүй байсан ч надад сайхан амраарай гээд бүүвэйн дуу дуулж өгдөг байсан юм. Мэдэхгүй юм даа. Хамгийн сүүлд би бүтэн унтсанаа санахгүй байна. Үргэлж л сэрчихдэг. Хэчнээн хичээсэн ч, унтаж чаддаггүй. Унтсан ч удаагүй сэрчихдэг.

Хамгийн сүүлд түүний дуулж өгсөн дууг санаж байна. Тэр дууныхаа дараа надаас уучлал гуйгаад л байсан. Би түүний хоолойг сонсохдоо байнга л унтчихдаг болохоор тэр үед юу болоод байгааг ч ойлгоогүй. Тэр уйлаад л, надаас уучлал гуйгаад л харин би энэ бүхнийг зүгээр дээ гэж хэлэхэд тэр улам их уйлаад, утсаа тасалчихсан.

Харин маргааш нь... би энэ бүхнийг дурсах дургүй ээ. Намайг өөрөө ч хянаж чадахааргүй их гуниг, бэтгэрэлд хүргэдэг болохоор би дургүй.

Санаа алдсаар дээш босон, өчигдөр орой Ча Инү-тэй харилцсан зурвасаа уншлаа. Тэр намайг эрт ирээд авна гэсэн. Гэхдээ тэр эрт нь хэзээ юм бол? Ямартай ч би түүнийг дуудахад бэлэн байх ёстой байх тийм үү?

Хэвтрээсээ өндийгөөд, бид бүгд өглөө юу хийдэг тэр бүгдийг хийлээ. Ямартай ч нэлээн эрт явах байх гэж бодоод, хөргөгч дээр түрүүлээд явлаа гэсэн зурвасыг наалддаг цаасан дээр бичээд наан үлдээв.

Өөртөө өглөөний цай бэлдээд, түүнийгээ идэн суухад утсанд зурвас ирлээ. Ча Инү-с 'Би ирчихлээ. Гараад ир.' гэх үгийг уншихдаа хэдийн өөрийн өрөөндөө ирсэн байх нь тэр.

Бэлдэж тавьсан цүнхээ аваад, талхныхаа сүүлчийн хэсгийг хазан амандаа хийчхээд гэрээ гарлаа. Урьдын адил өглөөний жихүүн байдал бага зэрэг шар үс босгох ч, хамаа алга. Би хэдийн үүнд дасчихсан.

Гэрийн үүдэнд Инү инээмсэглэн нэг гартаа шүхэр барин зогсох аж.

Би түүн дээр очоод "Яагаад шүхэр авсан юм?" гэхэд, тэр над руу гайхан хараад "Мэдээгүй юм уу? Өнөөдөр бороотой." гэхэд нь би толгой сэгсэрлээ.

Би бороог үнэхээр их үзэн яддаг нэгэн. Гэхдээ надад борооноос хоргодож, шүхэр дор явахаас нороод явсан нь илүү дээр санагддаг. Яг л түүнтэй хамт нордог байсан шиг.

Би санаа алдаад "Өвөл болж байхад бороо ороод л. Дургүй хүрмээр юм аа." ийн хэлсээр, алхаж эхлэхэд Ча Инү миний дэргэд зэрэгцэн алхангаа "Бороонд дургүй юм уу?" хэмээн асуув.

Би толгой дохиод "Бороонд, цэцэгсэд, ургамалд бас өөр зуныг санагдуулах бүх зүйлсэд." ийн хэлсээр түүн рүү харвал Инү инээмсэглэн толгой дохилоо.

Үүнээс цааш бид нэг их зүйл яриагүй. Чимээгүйхэн бас удаанаар алхсаар бараг цагийн дараа гэхэд сургууль дээр очсон.

Биднийг очиход хүүхдүүд нэлээн их ирсэн байх агаад бүгд л нэг зүйлийн тухай ярилцана.

Би Инү рүү гайхан харвал тэр түгшсэн харагдах агаад анги руугаа явах замдаа би үүнийх нь шалтгааныг олж мэдсэн юм.

"Нээрээ юм уу?"

"Би худлаа хэлж яах юм? Сургуулиа төгсөөд л би шууд Инү-тэй сүй тавих болно." гэсээр Минжи инээмсэглэн найздаа ярьж байв. Сайхан юм аа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now