💜28💜

1K 160 12
                                    

"Тэгээд чи юу гэж бодож байна?" би Хажүн-с асуух агаад тэр утсыг минь аваад бараг хагас цаг болсон ч, ямар ч хариу хэлэхгүй байгаад би бага зэрэг цухалдах аж. 

Энэ бүхэн түүнээс болсон байхад тэр юу ч хийлгүй, зүгээр л миний чатыг уншсаар байна. Үнэхээр дургүй хүрмээр юм аа. 

"Юу ч хамаагүй хэл л дээ!!" би уурласаар ийн хэлэхэд, тэр "Нээрээ би математикийн даалгавраа хийгээгүй юм байна." гэсээр, царайны хувирлыг минь шоолон инээнэ. 

Би түүн рүү ууртай харсаар "Тоглоод байна уу? Энэ бүхэн чиний тэр хачин сэтгэгдэл бас зөвшөөрөлгүй тавьсан зурагнаас чинь болсон байхад чи одоо математикийн даалгавар яриад байгаа юм уу?" гэхэд, Хажүн утсыг минь буцаан өгсөөр "Ойлголоо. Гэхдээ би сая та хоёрын бүх харилцсан чатыг уншлаа л даа. Тэгээд мэдэж авсан зүйл нь гэвэл... тэр чамд үнэхээр сайн юм байна." 

Тэр надад сайн гэж үү? Больж үз, залуу минь. Тэр чинь сургуулийн шилдэг тоглогч. Харин би буланд ганцаараа сууж буй хэний ч тоохооргүй энгийн тоглоом. Бидний энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би ямар нэг ид шидийн байдлаар пинокио шиг амилаад, түүний адил тоглогч болохгүй. Энэ чинь бүтэшгүй. 

"Тэгээд би яах ёстой юм? Тэр сайн байлаа гээд, би сайн биш шүү дээ. Бас дээр нь энэ ердөө чиний таамаглал болохоос жинхэнэ зүйл биш." би хэлэх агаад, цайны газрыг тойруулах харвал, надаас жаахан цаана Ча Инү найзуудтайгаа сууж байв. Гэхдээ тэр сайн харагдахгүй байна. 

Хажүн над руу ойртон суугаад "Хэдий тэр зураг бас сэтгэгдэл миний буруу ч, үүнд бас чиний ч буруу байгаа. Чи түүнийг хэн ч биш аятай л харьцаж байна шүү дээ. Ямар залуу өөрийг нь юу ч биш аятай харьцаж буй нэгнийг тоох вэ дээ? Тэр тусмаа Ча Инү шиг царайлаг залуус бол бүр ч үгүй. Тиймээс өнөөдөртөө багтаагаад, түүн рүү зурвас бич. Бас түүнтэй аль болох сайхан харьцаарай!" ийн хэлэхэд, би дурамчхан толгой дохилоо. 

Яахав энд миний буруу байгаа ч, би яагаад үүнийг хийх ёстойгоо ойлгохгүй байна. Гэхдээ л...

***

Урьдын адил хоолны цаг болж, Инү найзуудынхаа хамтаар хоолны танхимд ирэн өөрсдийн ширээн дээр суусан байв. 

"Юу болсон юм? Чи яг л хэдэн хоног унталгүй компьютер тоглосон юм шиг харагдаж байна." Жинү Инү-д хандан хэлэхэд, Инү санаа алдсаар "Энэ бүх асуудлууд үнэхээр намайг залхааж бас ядрааж байна. Зүгээр л хаашаа ч хамаагүй ганцаараа явмаар санагдаж байна." 

"Нөгөө охин бас Минжи хоёр асуудалтай байгаа юм уу?" Мүнбин асуухад, Инү гайхсаар "Та яаж мэдсэн юм ?" асуулаа. Уг нь тэр юу ч хэлээгүй шүү дээ. Гэтэл түүний ах нар шидтэн эсвэл бодол уншдаг аятай л үүнийг мэдэж байхад тэр гайхахаас өөр замгүй шүү дээ.

Инү санаа алдсаар, өөр тийш харан "Ян Минжи надтай сүй тавих юм гэнэ лээ. Харин миний охиноос зурвас ирээгүй л байна. Магадгүй тэр намайг зурвас бичсэнийг ч мэдэхгүй явж байгаа байх. Яг л тэр хоёр шиг." гэхэд, түүний найзууд бүгд Инү-н харж буй зүг рүү харлаа. 

Тэднээс холгүйхэн Инү-н хэдхэн өдрийн өмнө заналхийлсэн нөгөө ангийнх нь хөвгүүн Хажүн болон тэдний нэрийг нь ч мэдэхгүй номын хэнээтэй охин хоёр нийлэх нь холгүй ойртон суусан байх аж. 

Санха тэдэн рүү харахдаа, басах мэт дуу гаргаад "Энэ номын хэнээт бас хүнд ингэж ойртдог байсан юм уу?" ийн асуухад, Минхёг түүнийг нудраад "Юу яриад байгаа юм? Энэ хоёр чинь аймар сайн найзууд шүү дээ. Миний мэдэхээр бага сургуулиасаа хойш найзалж байгаа байх. Би дунд сургуульд байхдаа тэдэнтэй нэг анги байсан юм. За байз охин нь хэн билээ дээ. Санахгүй байна. Ямартай ч, тэд үнэхээр сайн найзууд. Үргэлж найзуудаараа хамгийн урд суучхаад хичээлээ хийгээд, биенээ инээлгээд л. Ертөнц дээр тэднээс өөр хүмүүс байхгүй юм шиг л байдаг үй зайгүй найзууд." ийн хэлэхэд, Инү тэдэн рүү удтал харан суулаа.

Хичээлүүд ар араасаа орсоор нар шингэж, тарах цаг болоход Инү залхуутайгаар цүнхээ аван ангиасаа гарлаа. Тэр хэдий жолоочдоо өнөөдөр ирж авах хэрэггүй гэж хэлсэн ч, хэрэв түүний эцэг эх хүссэн бол жолооч нь сургуулийн үүдэнд байж л байх болно. Инү өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа болохоор сургуулиасаа ч гарахыг хүсэхгүй байх аж. Гэсэн ч, тэр чадахгүй шүү дээ. 

Сургуулиасаа гарахад, урьдын адил түүний жолооч хүлээж байх аж. Тэр хөлөө зөөж ядсаар машин руугаа явах замд утсанд нь мэдэгдэл ирлээ. 

Инү-д харахыг хүсээгүй ч бас машиндаа хурдан очихыг хүсээгүй болохоор явж байсан газраа зогсон, халааснаасаа утсаа гарган харвал.

imin2_23-с танд шинэ зурвас ирсэн байна.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now