💜69💜

774 114 2
                                    

"Нээрээ гэж үү?" би гайхсаар асуухад, Инү толгой дохин "Нээрээ дээ. Санха бүр түүнээс хойш нэг хэсэг догбугги идэж чадахаа байсан юм чинь." гэсээр инээхэд, би түүнийг даган инээлээ. 

Инү надад өөрт тохиолдсон хөгтэй явдлуудынхаа нэгийг ярихыг би анхааралтай сонсож байсан юм. Бид хамтдаа явсаар сургууль дээр ирсэн. Үүний дараа тэр бид хоёр бусдын анхаарлыг татахгүйн тулд хичээл дээр зурвасаар харилцаж байсан юм. Харин одоо бол хоолны цаг. Тиймээс бид зоогийн газраас хуурай идэх зүйл аваад, дээвэр дээр гаран идэж байгаа минь энэ. 

Харин Инү-н ярьсан зүйлийн тухайд, түүний найзууд болон тэр бага сургуульд байхдаа өөрсдийн цуглуулсан мөнгөө нийлүүлж байгаад, 13-н тогоо дүүрэн догбугги авч байснаа их л бахдалтай ярьж байгаа нь энэ. 

"Бурхан минь гэж, би лав нэгийг ч бардаггүй байсан. Одоо ч их идэж чаддаггүй. Гэтэл 13 гэдгийг чинь сонссон бүр дотор сонин болчихлоо." гэсээр гартаа байх өрмөнцөрийг хажуудаа тавилаа. 

Инү над руу хараад "Ер нь бол ээж догбугги идүүлдэггүй байсан болохоор би хааяа түүнээс нууж иддэг байсан юм аа. Чи мэднэ дээ. Бага байхад бага иддэг зүйлсэд л хамгийн дуртай байдаг шүү дээ. Тиймээс л боломж олдонгуут ихээр иддэг байсан нь тэр." гэсээр инээмсэглэлээ. 

Тэгэхээр түүний хувьд ховрын зүйл нь догбугги байсан бололтой. Харин миний хувьд юу байсныг санахгүй байна. Би багаасаа л хоолонд хэзээ ч шунаж байгаагүй. Тэгвэл хувцас??? Бас л үгүй. Би хувцас загварыг одоо ч нэг их ойшоодоггүй. Өмнө бол бүр оршдог гэдгийг ч нь тоодоггүй байсан биз. Тэгвэл тоглоом??? Ээж бага байхад нэг удаа барби хүүхэлдэй авч өгөхөд нь мөчлөөд тогоондоо хийчихсэн байсан гэдэг. Харин ном. Би номонд л хамгийн их дуртай байсан юм байна. Үргэлж номоо бариад, аав ээжээс уншиж өгөхийг гуйдаг байсан. Яагаад ч юм, номонд ид шид байгаа мэт санагддаг байсан. Гэхдээ ээж өөрөө номын хорхойтон байсан болохоор манайд маш их ном байдаг байсан. Тэгэхээр надад ховрын зүйл байгаагүй бололтой. 

"Харин чи яадаг байсан бэ?" Инү-г ийн асуухад, би дээш харсаар "Би бол байнга л догбугги иддэг байсан. Сургуулийн хажуу талд нэг эмээ жижиг зоогийн газар ажиллуулдаг байсан юм. Тэгээд заримдаа Жонгүг бид хоёрт догбугги үнэгүй өгдөг байсан. Харин заримдаа бусдаас илүүг хийж өгдөг. Жонгүг ч угаасаа их иддэг болохоор юу ч үгүй дуусгачихдаг байсан. Харин би бол нэг их иддэггүй байсан. Угаасаа өвлөөс бусад улиралд харшил хөдлөөд, халуун ногоо бага идэх хэрэг гардаг байсан юм." гэсээр түүн рүү харахдаа л, дэмий зүйл хэлснээ анзаарлаа. Мэдээж түүнд Жонгүг-г ярихад таагүй байсан биз. 

Инү эвгүйхэн инээмсэглээд "Гоё юм аа. Хүссэн зүйлээ идээд л. Харин би баахан ногоонд хучигдсан мах л иддэг байсан. Ядаж байхад бүгд миний дургүй ногоо шүү." гэсээр ярвайхад нь, би түүний гуяыг алгадаад "Тэр дургүй ногооныхоо ачаар л чи ийм өндөр болж байгаа биз дээ?" гэхэд, тэр санаа нийлэх мэт толгой дохилоо. 

Би гараа ардаа тулан дээш тэнгэр өөд харсаар "Сайхан байна аа." гэхэд, Инү намайг даган арагш болоод "Юу нь?" хэмээн асуув. 

Яг одоо байгаа байдал минь надад сайхан санагдаж байна. Одоогийн энэ бүгдийг яг энэ хэвээр нь авч үлдмээр санагдаж байна. Болдог бол Харри Поттер дээр гардаг ой санамжийн цүнхээлд энэ бүх дурсамжаа хийчхээд, өдөр бүр түүн рүүгээ орох сон. 

Итгэмээргүй бодолд автах бүрдээ би уран зөгнөлт ертөнцийн юм бүхэнд атаархах юм. Тэнд хэчнээн зовж шаналж, аймшигтай бүхнийг харж байсан ч бодит байдлаас илүү гарна гэж үү? Би бодит байдлыг үзэн ядах энэ их сэтгэл минь магадгүй бурхныг хилэгнүүлдэг байх. Тэгээд л тэр хэзээ ч миний талд ордоггүй биз тийм үү? Үнэндээ Инү манай ангид орж ирснээс хойш би бурхныг дурсахыг ч хүсдэггүй болсон. Магадгүй бид харш жилтэй байх. 

"Харин л дээ. Мэдэхгүй юм. Зүгээр л одоогийн байгаа байдал минь надад сайхан санагдаж байна. Яг энэ хэвээрээ үлдмээр байна. Юу ч өөрчлөхгүй, яг энэ хэвээр нь." 

Би хэлсээр алсыг харахад, Инү над руу харж байх нь надад мэдрэгдэх аж. 

Түүний инээмсэглэл нүдний үзүүрт харагдсаар "Хэрвээ чи хүсэж байвал би энэ бүхнийг яг энэ хэвээр нь үүрд үлдээж өгье." гэхэд нь, би инээгээд "Тэгээд бид тэтгэвэрт гарсан хэр нь дүрэмт хувцас өмсөөд, энд суух хэрэг үү? Хэрэв тэгж байгаа бол уучлаарай. Би тийм зүйл хүсэхгүй байна. Надад энэ олон жил сургуульд сурсан минь хангалттай. Бас би хөгширчхөөд дэлхийгээр аялахыг хүсдэг. Тиймээс энд сууж чадахгүй нь дээ." ийн хэлэхэд, тэр бантчихав. 

Энэ залууг байдалд оруулах дэндүү амархан байхын дээр хөгжилтэй нь түүнтэй хамт ингээд суухад хүргэж байх шиг.

Түүний бантсан царайг харахдаа, би хөхөрсөөр эцэст нь гэдэс хавьцаа өвдөлт мэдэрсээр болихыг хичээж эхлэв. Инээх сайхан ч, хэт их инээсний дараа ирэх энэ өвдөлт намайг юуг ч битгий хэтрүүл гэх сургаалыг ойлгоход хүргэдэг. 

Би багахан тайвшран түүн рүү хараад "Чамайг байдалд хийх миний мэдэх хамгийн хөгжилтэй зүйл болохоор би уучлал гуйхгүй ээ." ийн хэлсээр ахин инээхийг хүссэн ч, инээдээ тэвчиж байхад, тэр зөөлхөн инээмсэглээд "Надад чамаас уучлал гэх мэтийн зүйл хэрэггүй ээ. Чамайг инээлгэж байгаа нь л, надад сайхан байгаа болохоор." гэсээр, багахан гэмших сэтгэлийг надад өгөв. 


A/N: Хүчит бөхчүүд нь хүчтэй байг гээд удаах хэсгээ оруулъя.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now